Mar 19, 2008

хурлын сүүл..... хурганы толгой....

Өнгөрөгч долоо хоногийн ажлын сүүлийн өдрийг нэлээн их бухимдалтайгаар үдсэн болоод ч тэрүү амралтын өдрүүдийг санаандаа хүртэл сайхан, тэнэгэр өнгөрүүлж чадсангүй. Бие хямарч өнжив. 
 
Тамгын газрын ажилтнуудын хурал ийм тамын тогооны хурал шиг болдог гэж огтхон ч төсөөлж байсангүй. Дарга авгай яг л байраа олон хүнд түрээслүүлээд, тэрнийхээ араас хэрүүл хийж байгаа юм шиг л байлаа. Хурал ч гэж дээ. Албан ёсны хурлын шинжтэй болгосон нь "Нэгдүгээр улирлын тайлангаа дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтааж өгөөрэй" гэсэн өгүүлбэр л байлаа. Бусад нь дэндүү өрөвдмөөр... хэний ч хүн байсан халчихна шүү, мэргэжлийн чадварлаг хүмүүсийн анкет дүүрэн байгаа шүү, ажил дээр битий инээж бай, хүнийг дээрээс нь доош нь харж болохгүй /харж байсан тохиолдол байгаа бол хүлээж авахсан/, та нарыг харж үзээд байх тусам даварч байна, бусад байгууллагуудын та нар шиг ажил хийдэг хүмүүс хэд авдагийг мэдэж байгаа биз, надад долигонохгүй бол хохь нь шүү, халаад, хасаад, хөөчихнө шүү.... 
Үнэхээр бид тийм болохоо байчихсан хүмүүс юм уу эсүүл одооны дарга нар ийм өчүүхэн амьтад болчихоод байгаа юм уу... эргэлзээн дунд хөвж байна. Ингээд л бодхоор хурган дарга нар эрэгтэй байвал дээр юм шигээ... гэхдээ эрэгтэй мөртөө энэ авгай шиг бол бүүр долоон дор юм болно.
Өчигдөр хажуугийн минь найз хүүхнийг хяхаж, хавчиж, дарамтласааар байгаад уйлуулчихлаа. Хов жив хөөцөлдсөн хурлынхаа хэрүүлийг хүн тус бүр дээр авч хэлэлцэж байгаа нь тэр юм байх. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүнийг халах, хасах дээрээ тулчихсаныг өчигдөр л мэдлээ. Найз минь дээд албан тушаалтанд нь гомдол мэдүүлнэ гэх... юунаас болоод, ямар алдаа гаргасанаас болж өөрөө ч мэдэлгүй халагдахад хүрчихсэн байгаагаа тодруулах юм гэнэ...
Юм гэдэг ойлгомжгүй бас бүрхэг байх юм. Хэн нүднээс далдуур юу хийж байгааг яаж мэдэх билээ. Эхэндээ түүнд биднээс илүү хэрэгтэй, биднээс илүү сайн хүмүүс байгаагүй... гэвч албан тушаал цалин мөнгө нэмэгдэхийн хэрээр ааш аяг нь хүртэл өөрчлөгдөж, өөрийнхөө гарын үзүүрээр хөдөлгөж байх хүүхэлдэй шиг хүмүүсийг илүүд үзэх болж....
Ажлын байрны  ялгаварлан гадуурхалт гэж... Ажил дээрээ ирээд дарамт шахалтыг мэдрэх гэж...
 
Үүнээс өөр санаа зовоох олон олон асуудлуудыг яая даа байз.... 

1 comment:

Unknown said...

ёооё хүн удирдах гэдэг яасан том чадвар вэ