Mar 4, 2008

зүгээр л өдрийн эхлэл....


Нээх сонин авгай эгцэлж надруу ирлээ... Зөрөөд явчих болуу гэтэл үгүй юм аа. Хэдэн цаас санжигнуулаад л захиралыг нь байхгүйд яаж нэг энийг ажлаар дараад алчий доо байз гэсэн шинжтэй...Орчуулгынх нь материалыг авчлаа. Нөгөө нэгийг нь учрыг нь олж хужрыг нь тунгааж асууж байгаад минийх биш өөрийнх нь хийх ажил гэдгийг нь олж илрүүлээд буцаагаад өгтөл "Ёооооо, чиний хийх ажил байхгүй яав аа" гэж авдаг байшд. Зэвүү хүрсэн гэж жигтэйхэн. Тэхдээ л хийх ёстой ажлыг нь өөрт нь мэдрүүлсэн болхоор нэг л кайфтай. Яахав жаахан хугацааг нь татаж сунгаж, өөрийнхөө тааваар хийж байгаад л нэг сайхан нартай өдөр өгнө дөө. Ямар би хийхгүй ээ гэж байгаа биш тээ. Энэ ч захирлын хүн, тэр ч захирлын хүн гэсэн сэтэр зүүчхээр биеэ тоогоод үгэнд орохгүй юм гэж тэр авгай хэн нэгэнд зовлон тоочсон сурагтай. Хэ хэ нэг л өдөр орон тооны цомхотголд өртчихвий дээ.

Өглөөг уул нь лааг гоё угтсан юм сан. Жижчэн өнхрүүш эгдүү хүргээд. Унтаад нүдээ нээхгүй болхоор нүлийг минь нээх гээд жижкэн булцгар гараараа нүд ухаад.. бүүр инээд хүргээд хаясан. Тээд л нүдээ нээхээр олимпоос алтан медаль авсан хүн шиг л хөөрч баярлаад, учиргүй инээд алдаад л .... Тээд л 2-лаа босоод л эгч дээрээ очиж сахилгагүйтэж ноолоод л бас сэрээгээл... 3-лаа хэсэг сахилгагүйтэж эмээгээ өдөж инээлгээл... Нээх их эрч хүч, энээргитэйгээр ажилдаа ирсэн сэн.

Хавар цаг болоод л... залуу хүмүүс бол асар халуун хайр дурлалын синдром нь эхлэж  байхад бид мэтийн завсарын хүмүүс /залуу ч биш, хөгшин ч гэж хэлж болхооргүй/ бол яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, жижг сажиг өвчин хууч сэдрээстэй бас ядраастай. Ойрноос зүрх дэлсээд нэг л биш...Тэр нэгэн жил өгсөн биохимийн шинжилгээний хариу бамбай булчирхайн голомттой гэж гарсан болхоор хаврын хаварт л снин болчдог юм. Зүрх дэлсээд л, дотор салгалаад л... Хайртай хуурай ахыгаа ирэхээр очиж зүрхний бичлэг хийлгэе гэж бодож байна. Утсаар ярьтал өөдөөс загнаад л хотод очингууд ажил дээр ирж бичлэг хийлгэ гэж лүндэн буулгасан. Голын ганц найзын маань сахар жаахан өөрчлөлттэй байна гэнэ. Колагаа хэтрүүлсэнээс боллоо гэж өөрөө дүгнэж байх шиг. Бас нэг найзын маань сахар ихдээд нүүрээр нь юм гараад хэцүүхэн байна гэнэ. Сахарынх л даа. Эртээрхэн уудаг эм нь тасарчихсан гэж байсан. Эмнэлэгт хэвтэх гэтэл ажил нь гэж асар болохоор хойшлоод л байгаам байх. Шөнө 11 цагт л гэрлүүгээ харьж явна гэж байхын. Би өөрөө тэгэж асар ажиллаж үзээгүй болхоор ойлгоход жаахан бэрх ч гэсэн үнэхээр тэр хүнд бол чухал, хэрэгтэй ажил учраас л цаг заваа зориулж байгаа нь мэдээж. 
Сахарын өвчин гэж ёстой ёрын өвчин байх юм. Ээж минь сүүлийн нэлээн хэдэн жил энэ өвчнөөс болж шаналж байна. Тодорхой процессын дагуу хүний нойр булчирхай нь өөрөөсөө инсулин ялгаруулж, биеийн сахарын хэмжээг тохируулж байдаг бол тэрхүү ялгаруулах горим нь алдагдаад ирэхээр л энэхүү өвчин үүсэж байгаа шиг байгаа юм. Одоо ч байнгын инсулин тарьна. Бүх дотор эрхтнүүдэд өөрчлөлт орж, сүүдээ үе мөч болоод мэдрэлийн судлууд хүртэл өөрчлөлттэй болсон. Хүний биед байх ёстой хэмжээ нь 5-6 гэсэн заалттай байдаг бол ээжийнх минь дундажаар 15-16 байна. Ихдэхээрээ 25-26 хүрнэ. Ингэх нь асар аюултай. Шоконд оруулаад л нөгөө ертөнцөд хүрэх замыг нь зааж өгдөг гэсэн. Тэгэж бодхоор л аймшигтай. Миний л мэдэх олон хүн энэ өвчнөөр шаналж байна. Найзын минь ээж, ах бас өөрөө ч гэсэн өөрчлөлтэй, бас нэгэн анд минь, ээжийн минь ээж, эгч гээд л.. ойр дотнынхонд хүртэл харанга дэлдчихсэн. Би өөрөө ч энэ өвчнийг тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Ер нь тэгээд өнөө цагт энэ өвчний шинж тэмдгийг хаанаас ч олж харж болхоор болж дээ. Түгшүүртэй.

Гадуур асар муухай ханиад байгаал байна. Жижкэн өнхрүүшхэн үе үе ханиалгаал байсан. Найзын маань зулзага эмчид үзүүлтэл ханиад биш харшил гэнэ. Өвлөөс хаварт шилжих завсарын энэ үед тоос шорооны харшил иймэрхүү ханиад шинжээр илэрч байгаа гэнэ. Эм тан уулгүйгээр эрүүл агаарт гар гэсэн гэнэ. Миний өнхрүүшхэнийг ханиад биш харшил байхаа гэж байна. Магадгүй шүү. Одоо ч гадаа урин дулаан болж, эрт гэгээ орж байгаа болхоор нэлээн эртхэн болосж зулзагаа гадаа гаргая гэж бодлоо. Ажилдаа явахаас өмнө 1 цаг л гаргахад болоод байгаам. Ажил тараад дахиад нэг цаг.... Зуслан гартал ингээд байвал уул нь хэрэгтэй л байгаам.

Нэг найз маань мэссэнжэрт орж ирэхээр лааг хөөрхөн зураг сэндлээд. Түүний дараагаар өрнөсөн яриа:
найз (3/4/2008 11:17:25 AM): oor yu bna?
It is Me (3/4/2008 11:17:32 AM): oor uu?
найз (3/4/2008 11:17:43 AM): harin tiim
It is Me (3/4/2008 11:17:44 AM): yu heregtei bna minii naizad?
It is Me (3/4/2008 11:17:46 AM): :D
найз (3/4/2008 11:18:08 AM): saihan setgel
It is Me (3/4/2008 11:18:23 AM): Baina
It is Me (3/4/2008 11:18:25 AM): avah uu?
It is Me (3/4/2008 11:24:54 AM): tehdee chamd ugaasaa l saihan setgel bgaa shd
найз (3/4/2008 11:25:20 AM): miniih bagadaad bna
It is Me (3/4/2008 11:25:36 AM): miniih chiniihees ch joohon...
найз (3/4/2008 11:25:47 AM): ygyi de
найз (3/4/2008 11:26:05 AM): eh hyniih ih bdag yum

Нээрээ л эх хүнийх асар их байдаг байх. Миний ээжийнх лав тийм. Харин минийх ямар болоо. Үр хүүхэддээ бол асар их сайхан сэтгэлийг харамгүй цацаж чадна. Харин хажуудаа байсан эр нөхөртөө би лав сайхан сэтгэлээ өгч чадаагүй. Чадах ч үгүйм шиг байлээ. Гомдмоор...

За за хагас хугас хуудас юм шагайгаадхий байз. 

No comments: