May 28, 2008

Навч шиг эмзэгхэн сэтгэл дээрээ цас тогтоохыг хүснэ....

Энэ надад зориулсан хамгийн анхны шүлэг...
Навч шиг эмзэг сэтгэл дээрээ цас тогтоохыг хүснэ би
Нартай өдөр даарах биш халууцаж явахыг  хүснэ би
Ханийн жаргалд автаж бороо оруулахыг хүснэ би
Хорвоогийн гунигт өдрүүдийг баяраар дүүргэхийг хүснэ би....
Энэ л 4 мөртийн эхлэл шиг сэтгэл өнөөдрийн цастай өглөө намайг угтсан... Цээж дүүрэн амьсгалмаар байсан ч хамар хоолойн зааг дээр нэг юм төмбөлзөөд /ицмигийн зүүдэндээ мэдэрсэн мэдрэмж шиг болуу ямар бол/ болкүй байсан.
Сэтгэлдээ байсан мэдрэмжээ нэгэн анддаа хэлтэл хариуд нь надад ийм 4 мөрт бэлэглэсэн. Гэхдээ энэ 4 мөртийн утга надад тохироогүй юм шиг...  Цасыг сэтгэлдээ тогтоосноор би ханийн жаргалаар өөрийгөө дүүргэхийг хүсээгүй. Харин ч түүнээс холуурхан шиг... сэтгэл гэх алгын чинээхэн жаахан хавтгай дээр тогтсон цасаараа хар бараан бодлуудаа угааж, өөрийнхөө амьны тасархай минь болсон, аз жаргалын минь үндэс болсон 2 хөөрхөн үрдээ очихдоо гэгээтэй бодол тээх чадалтай байхыг л хүссэн. Алган дээр буухын төдийд хайлдаг цас шиг хэврэгхэн зүйлээр хүн ер нь юугаа ч дүүргэнэ гэж хүлээх билээ. Тиймээс хайлаад урсах тэр л цасаар сэтгэл юугаа угаамаар санагдсан. Хөрсөнд чийг өгдөг шиг хатсан, хөлдсөн, чулуужсан сэтгэлийг минь нэг ч удаа болов угааж өгвөл их баярлах.
Миний энэхэн амьдралын туршид хэн нэгэн надад зориулж шүлэг тэрлэж байсан удаагүй юм байна... Харин захидал бол 2 удаа авч байсан нь хамгийн хайртай ганц найзаасаа авсан захидлууд. Магад би нэгэн өдөр найздаа хандан захидал бичсэн болхоор л түүний минь хариу болгож надад нэрийн минь өдөрт зориулж 2 захидал бичсэн байсан. Мөхөс миний ухаан санаа орон гаран... найздаа яг юу гэсэн захидал бичиж байснаа үл санана.
Чухлаа нэгэн бичлэгтээ бичсэн байсан. Би аз жаргалтай байгаа үедээ бичлэг нэмье гэж боддоггүй. Учир нь сэтгэл хөөрч, баяр баясгалантайгаар жингүйдэж байдаг учир нэг газраа тогтож суугаад байж чаддаггүй, гарч гэсэн кийбоорд дээр тогтдоггүй гэж байсан... Харин миний хувьд бол аз жаргалтайдаа биш. Яагаад ч юм блог дээрээ юм бичье гэхээр гар эвлэж өгөхгүй байх шиг... баяр баясгалангаар бялхаж эсүүл.... гуниг гутралдаа живчихсэн хүн биш гэж үзэж байгаа... өөрийгөө...
            Зүгээр л.... Очир ах аа... миний бяр дуусчихаж.....
Найзын минь хэлсэн үг хэдийд ч санаанаас минь гардаггүй... Хүн аз жаргалыг хүлээж, араас нь элдэж хөөж, хүчээр барьж тог тогтоох гэж хичээх хэрэггүй юм. Зүгээр л зөнд нь орхих хэрэгтэй. Харин өөрийн торгон мэдрэмжээ ашиглаад аз жаргал яг хажууд чинь ирэх тэр мөчийг л мэдрэх нь чухал. Тэр цагт чи толгойгоо хажуу тийш нь хөнгөхөн эргүүлээд л хажууд чинь ирчихсэн тэр аз жаргалыг шүүрээд л авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аз жаргал цаг мөч бүрт бидний хажуугаар нисэж, хөвж явдаг юм гэж... үүнийг сонсчихоод нээрээ л тийм байна шүү дээ гэж ойлгож... дахин ингэж хичээж, хүлээх хэрэггүй юм байна гэж дотроо хэлсэн мөртөө байнга л ямар нэг хүлээлтээр өөрийгөө хүлж, араас нь нэхэл дагал болж, эрж сурж байдаг учраас л өнөөдрийн мэдрээд байгаа, дунд нь живээд байгаа гуниг гутралыг бид мэдрээд байгаам шиг... Түүнийгээ харин хавар болхоор илэрхийлж гаргачихаад Хаврын синдром гэж хөөрхөн нэрлээд өнгөлөн далдлалт хийчихдэг...
Бид хажуугаар нисэж явааг нь мэдэрч чадахгүй мөртөө асар их зүйлийг хүсэж, хүлээж... эрэл сурал болж явдаг учраас харалган болчихсон байдаг байх. Мэдрэг чанаргүй.... бүрхумсын толион чинээ ч байхгүй.....
Би гунигтай байна... хэн нэгний сэтгэлийг засах гэж хэлсэн тэр үгс маань тэр хүнд улам шаналал авчирч байсан юм шиг... тэгэхээр л би хүнийг мэдэрч чаддаггүй... үгээ олигтойхон оноод хэлчихэж чаддаггүй... сэтгэлийг нь засаж, урам өгч чаддаггүй юм байна... яг одоо би өөрийгөө голж байна. Мэдээж өөрөө амьдралын ямар баяр баясгаланг мэдэрч байгаа болоод хүний сэтгэлийг сайхан үгээр засна гэхэв... амьдралаас суралцах зүйл минь асар их юм аа.... гол нь хажуудаа байгаа нэгнээ, өөрт үлдсэн ганцхан хувь түүнийгээ сайн л мэдэрч суръя...
Яг одоо толгойд иймэрхүү үхрийн бөөр шиг эрээвэр хураавар бодлууд....

May 26, 2008

Арай ч дээ...

Амралтын өдрүүд хэцүүхэн байлаа. Жижкэн өнхрүүш хальт халууралттай. Учиргүй өндөр гарахгүй мөртөө бас ор мөргүй буухгүй. Бие нь тавгүй болохоор өвөр дээрээс ч буухгүй. Гар дээр унтаж, байнга л хамт байх гэнэ. Уул нь дөнгөж л антибиотик уугаад дууссан болохоор гайгүй байх гэж бодтол ахиад л ханиад хүрчихэж. Хоолойгоо барьж өвддөг хүүхэд юмаа.  Улайлттай байна л гэнэ. Ахиж антибиотик өгөхөөс айж байна. Ядаж 3 сар болчихсон бол өгнө гэхсэн. 
Эмээ нь ирчихсэн тул өнөөдрөөс эмээгийн эмчилгээнд орж байгаа. Ээжүүд үргэлж л хэцүү цаг үед гар сунган, тулгамдсан асуудлуудыг шийдэх арга замыг олчихсон байдаг улс хойно. Үр хүүхдээ найдаж үлдээж болох хамгийн сайн хүмүүс.
... Өнгөрсөн амралтын өдрүүдийн халууныг яана. Охиныхоо халууныг жаахан буухаар нь 2 охиноо дагуулаад гадаа гарлаа. Манай байрны гадаа хүүхдээ салхилуулаад суух газар тийм  элбэг биш ч гэлээ ганц нэгийн зэрэг бий. Тэр нь хэн хүний нүдэнд илхэн. Машин замдаа ойрхон. Хамтран амьдрагч асан машинтайгаа ирж байнаа. Би ч дотроо одоо бид 3-г хараад зогсоно доо гэж дотроо бодож байтал шууд л өнгөрөөд яваад өгсөн.

 
Огт хараагүй баймааргүй л юм. Би ямар их гомдсон гээч. Дотроо асар их горьдлого тээж байснаа тэр үед л мэдсэн. Намайг биш юм аа гхээд үр хүүхдээ хараад зогсоод, хүүхдүүдээ үнсчихээд явж болно доо. Эсүүл үр хүүхдүүдээ танихааргүй болтлоо өөрчлөгдсөн хүн юм болуу. Арай ч дээ л гэж бодож суулаа. Хөөрхий алаг үрс минь... Аавыгаа ингэсэнийг харсан бас мэдсэн бол....

 
Яагаад ч юм... ямар нэг юм дотрийг минь зүсээд сийчээд байх юм. Чухлаагийн хэлсэнчлэн уйлъя гэхээр нэг юм тээглээд залгичий гэхээр нэг юм бас гацаад ер болж өгөхгүй юм.
Би тийм хүнийг хайрладаг гэж бодохоор үнхээр сохорсон хүн юм даа.

Арай ч дээ... би... бас тэр... 

May 23, 2008

дүүрэн хааард дуусцан антивирус....

Хорвоо чи хүний зовлонд ханах болоогүй юу.... гээд л Тунгалаг Тамир дээр гардаг ш дээ. Гэхдээ үнэхээр хорвоо биднээр даажигнаад байгаа юм уу. Эсвэл өнөөх л үйлийн үр, хувь тавилан, төрсөн төөрөг, зурсан зураг нь ингэж таараад байгаа юм уу. Аль эсүүл бүр эд нар нийлээд хорвоог бүтээж байгаа юм уу... за мэдкүйм даа мэдкүйм.

Толгойд маш олон зүйл ямар ч логикгүйгээр орж ирээд л ар араасаа шил шилээ даран бодогдоод байх юм. Яг юуг нь түрүүлж бодож, хамгийн эхэнд юуны төлөө санаа зовних хэрэгтэйгээ мэдэхээ байгаад бүүр эргэлдээд... сүүлдээ тархины хэдэн эд эс, судаснууд хүртэл ачааллаа дийлэхээ байгаад шууд л ажил хаялт зарлаж байх шиг байна. Ядаж дараалалтай сэтгэж, бодож, учир шалтгааныг нь олж, гарах арга зам, шийдвэрийг гаргаж болноо доо...

Ер нь зүв зүгээр л хээр тал, хэн ч намайг харахгүй газар очоод орилж, хашгирч, нүдээ бүлцийтэл уйлж дотроо онгойлгомоор.... найзын маань хэлсэнчлэн сэтгэл доторх зүйл овоороод хаард дүүрээд дээрээс нь антивирусны хугацаа нь дуусцан байх шиг байна. 

May 21, 2008

ахем.... /анхаарал татах гэсэндээ бус аргасан хоолойго засах гэж л......./

 
Хүний хүсэл хичнээн хязгааргүй болоод амьдрал ямар хоосон чанартай болохыг... хувцасны загварыг яаж координатлах, гарын дор материалаар хэрхэн хөөрхөн зүйлс хийх, хүний энээргийг хичнээн вампир яаж сордог, ажил дээрх тэнэг хүмүүс болон мөнгө хичнээн чухлыг, нарутоо шиппудден 2 яаж тоглосоныг, хүүхдээ төрүүлэх гээд хэрхэн хүлээж байсныг, нууц амрагтай байснаа хэрхэн зөвтгөхийг.... бага насны түүх минь хэрхэн өрнөж байсныг, хайр дурлалдаа шатаж байх үедээ ямар захидал  бичиж байсан гээд л...... би юу ч мэдкүү. Би ер нь юуг ч мэдэхийг хүсэхгүй байна. Мэддэг бүхнээ хүртэл эргэж санахыг хүсэхгүй байна.
Цоодолын Хулангийн Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юм саан..... гэж нэг шүлэг байдаг даа. Мэдээж хэрэг энэ шүлгийн утга санаа нь зүүв зүгээр л суугаад байхыг хэлээгүй л байх л даа.  Яг юу гэж хэлэх гэснийг нь Ц. Хулан өөрөө маш сайн талбарлаж хэлэх байх. Яг л Гантулга өөрийнхөө шүлгийг тайлбарладаг шиг.
Гэхдээ... өнөө өглөөхөн ТВ-р хальт сонссон зүйл... нэгэн уран зургийн үзэсгэлэн дээр...гэхдээ Анимэгийн хэлээд байсан Зазаа-нх биш шүү. Судлаач, шүүмжлэгч болтой нэг эгч байсан... Сайн уран бүтээлч, Зураач хүн өөрийнхөө бүтээлийг тайлбарлаж хэлэх дургүй байдаг. Учир нь тэр хүн өөрийнхөө нэг хэсэг цаг хугацааг, зүрх сэтгэлээ, бодол оюунаа шингээж өнгө будгийг хоршуулан байж хэлэх гэсэн зүйлээ илэрхийлчихсэн болхоор дахин дахин яриад байна гэдэг хүсмээр зүйл биш, тийм амар юм ч биш. Судлаач, шүүмжлэгч нар ч гэсэн өөр өөрийнхөөрөө л хэлдэг. Харин тэр хэлсэн зүйл нь уран бүтээлчийн дотор агуулагдаж байгаа утга учир шиг төгс төгөлдөр байдаггүй гэж.....
        Энэ хэсэг шаал өөр юм болчиж... уул нь би чинь зүв зүгээр л юу ч хүсэхгүйгээр амьдрах гээл үзээд байсан чинь уран бүтээлчин төгс төгөлдөр учир утгын тухай болчихсон л явжийна.
Гэхдээ л.... хэрэв уран бүтээлч хүн өөрийн хийсэн бүтээснээ хамгийн төгс төгөлдөрөөр тайлбарлаж хэлдэг юм бол жирийн нэгэн иргэн, эгэл нэгэн эмэгтэй би өөрийнхөө юу хүсээд байгааг, юуны төлөө зүтгээд байгаа, дотоод сэтгэлд минь юу агуулагдаад байгааг юугаар, яаж илэрхийлэх вэ?  Илэрхийлэх аргаа олчихлоо гэхэд чухам юу илэрхийлэх гээд байгаагаа мэдэхгүй бол яах уу.
Урьд нас залуу, цус шингэн байхдаа хүний өөдөөс гэрэл цацруулж инээгээл... “Болно доо хө...” гэж хэлээл, “цаг хугацаа бүхнийг анагаадаг юм аа.. “ гэж өөрийгөө тайвшруулчихаад л яваад байхад болоол байдаг байж... гэтэл одоо яагаад болкүй байгаан.... энэ өнөөх нийгэм нь биднийг өөрчилсөний үр дүн үү... эсүүл бид нийгмийг шаал өөр болгочихсон болхоор тэр л сайхан сэтгэл тэнүүн, өөдрөг үгс алга болчихсон юм болуу... цагийн аясаар  үл мартагдах гэдэг нэр томъёоноос сайн дураараа хасагдсан үгс....
Би хүнийг жаргалтай байнуу, зовлонтой байна уу... нүүрэндээ тодруулсн инээмсэглэл нь жинкэнэ үү хуурамч уу гэдгийн мэдэрдэг байсан... одоо тэр мэдрэг чанар дуусцан. Яг л антибиотикт мэдрэг чанар шиг.... антибиотикийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглээд байхаархүний бие тэр эмэнд мэдрэг хандахаа болиод үйлчилгээг нь авахаа байчихдагшдээ. Яг л тэр... учиргүй бусдад мэдрэг хандсаар байгаад өөрийгөө ч мэдрэхээ больчихсон гар энд байна. Тэр нь би байна дүхүү.......
Хүний өөрөө өөртөө өгсөн үнэлэлт шал сонин байхымаа... зарим нь өөрийгөө яг таг мэдээл, би тийм ийм гэдгээ мэтрээл.... тэрэндээ саак зохицуулж хөдлөөд л... гэтэл би яахав мэдрэг чанар нь муудчихсан, бүр дуусчихсан хүн  чинь өөрийгөө мэдкүй бүр сонскүй байна.
 
Би тийм юу чадна, ийм ч юм хийдэг гээд өөдрөг хандахаар өөрийгөө магтсан, сагсуу онигроо болчихдог... эсрэгээр нь чадахгүй мэдэхгүй зүйлээ тоочихоор гутранга, өөрийгөө үнэлдэггүй, итгэлгүй нэг баагий болчдог.... зорилго тавиад тэрэндээ чиг урагшаа зүтгэхээр засрашгүй зөрүүд... бусдын хэлсэнийг сонсоод, уян хатан царайлж хувирч ажиллахаар  дагалдан баясагч, олон нүүртэй.... үнэнийг нь хэлчихээр олон хүнд ад болж худал инээгүүл зусарч бялдууч... хүнд туслаал байгуул над шиг тэнэг хүн энэ хорвоод байхгүй гэнэ /өрөөл бусдад итгэж тусласанаас чамд унаш ашиг байхгүй гэх/.... өөрөө өөрийгөө бодоол, зохицуулаад явахаар хувиа хичээсэн, дотуур тамиртай.... балиар заваан... хэн нэгэнд анхаарал хандуулахаар хандарлаа, сээтэгнэлээ.... тоохгүй яваад байхаар гөлийсөн царайтай.. хатуу сэтгэлтэй....
Хүн ер нь амьдралын шат, даваа нугачаа бүрт яаж явах ёстой гэж.... үхэх хүртэлээ энэ бүхнийг зохицуулах гэж зүтгээд л байхуу.... халамжаас авсан гэрээ зүлгэн дээр байриад зүгээр л нэг амьдрахад минь бүү саад болооч...... ДҮХҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ  
 
 байлаа гэж.....

May 16, 2008

тэнэгтээл бас балайраал бас тээд өөдгүйтээл...

Би ер нь их тэнэг хүн юмсанжээ. Яагаад ч  юм өөрийнхөө тухай бодох тусам улам л хөдлөшгүй үнэн болж таараад байх шиг.
Би хэн нэгэнд эерэг энерги дамжуулж,  халуун дулаан үгс хэлж, сэтгэлийг нь тэтгэж дэмжиж ерөөсөө чадахаа байчихаж. Харалган болтолоо дурлачихаад, тэрэнтэйгээ хамт амьдарчихаад, хүүхдийг нь гаргачихаад... тээд түүнээс зүгээр л нэг хайр энхрийлэл, анхаарал халамж хүсчихээд, түүнийгээ авч чадаагүйдээ гомдож, цөхөрч... эцэст нь үзэн ядаж.... өөрийгөө түгжчихсэн хүн.
Хайртай хүмүүсийгээ гомдоочоод уучлаарай ч гэж хэлж чадкүү, өөрйгөө өмөөрөх өчүүхэн шалтаг хайгаад л... баярласан бахдсанаа ч хүн шиг илэрхийлж чадахгүй дотроо л шагшиж, бухимдал бачуурлаа хүртэл алдхан биендээ л тэсэлж дэлбэлээд яваад байх юм.
Дотроо дэлбэлэх нь ч яахав миний хэрэг гэхэд бусдад  хэлэх чин сэтгэлээ илэрхийлсэн баярласан, талархсан үгс минь тэр хүнд хичнээн их урам зориг өгөх билээ.  
Ойрд жаахан хэцүү байна. Тийм ч муу зүйл биш л дээ. Гэхдээ надад бол хэцүү байна. Хамт ажилладаг найзууд ажлаасаа гарах сонирхолтой байх шиг байна. Эхнээсээ зарим нэг нь бүр гарчихсан л даа. Бүр шинэ ажлынх нь саналууд ирээстэй. Тэдний хувьд энэ газраас явах, өөр газар очих нь санхүүгийн хувьд болоод алс хэт, ирээдүйд нь тун хэрэгтэй. Үүнд нь би баярлаж байгаа ч тэр 2-г л яваад өгвөл би энд хэн ч байхгүй ганцаараа гэж бодхоор.... асар хүнд байна. Дотроос нэг юм чангаагаад... одоо надад тэднээс илүү хань болж, миний тэнэг зовлонг тэвчээртэй сонсдог хүнүүс байхгүй.  Би бас тэдэнтэй адилхан гараад явчмаар байвч хэн нэгний итгэлийг хүлээгээд, энд байж байгаарай гээд хичээнгүйлэн захиад байсан болхоор шуудхан л би явлаа гээд хэлчихэж чадахгүй таталдаад. Тээд ч надад эндээс гараад өөр газар орох гэтэл авкүй бол яанаа гэдэг битүүхэн айдас нуугдаад байхым зайлуул. Залуу нас дуусаад зөнөг залгаж байгаа болхоор тэр биз хөөрхий.
Хуурай ах минь хоол идье гэнэ. Өө яваал очсон. Зүгээр даалгах мөрөөрөө даалгаж чадкүй. Хальт шарталтын байдалтай байна. Та шөлтэй хоол захиалчаараа ч гэх шиг. Үнээр цагаандаа гарчихсан хүн байгааз. Тээл уулзах мөрөөрөө уулзахгүй 1 цагийн турш нэрвээ дэлбэлж өгөөл, баахан зовлонгоор чихийг нь утаж өгөөл гараад иржигаам чинь. Гэтэл яг 2 тийшээ салаал ажилруугаа гэлдэрч явтал дахиал би тэнэг хүн юм аа гэж бодогдоол... учиргүй ухаарсан хүн мэссэж бичээл.... дандаа л ах таныгаа шатааж, хоолоо даалгаж байх юм даа. Тэгээд бас зүгээр ч нэг хоолыг чинь идүүлкүй зовлон тоочоол... уучлаарай ч гэх шиг... хн би ер нь их тэнэг хүн. Зүгээр залгаад өөрийнхөө хоолойгоор хэлчихэж чадкүй... өөдгүй аймхай гар... магад надтай уулзаад ярих зүйл байсан болхоор дуудсан ч юм билүү хэн мэдлээ. Тэхэээр би бүүр тээнг хүн байгааз. Хүн надад юмаа ярихжаахад би өмнөөс нь тасралтгүй яриж өөрийнхөө дотрыг онгойлгонгуутаа тэр хүнийг сонсолгүй гараал иржийдаг. Үнээр тэнэг өөдгүй гар юм даа гэх бодол ер салкүй байна.  Намайг ийм тэнэг өөдгүй гар гэдгийг батлах өөр олон олон шалтаг байгаалдаа. Эхний ээлжинд. Өнөөдөр мэдрэгдсэн нь баталгаажсан нь энэ.
Ёоо тэнэг хүний тэнэг долоо хоног шарталтын байдалтай ажлын өдөр дуусгавар болсоноор өндрөлмой.

May 14, 2008

Аз жаргал

2 ортой эмнэлэгийн нэгэн тасаг. Хүнд өвчтэй 2 эр хамт байна. Өрөөнд гэрэл тусгадаг ганцхан цонхтой бөгөөд хажуугийнх нь орон дээр хэвтдэг өвчтөнд уушигных нь шингэнийг гадагшлуулахын тулд өдөр бүр 1 цагийн турш өндийж суухыг зөвшөөрдөг байлаа. Харин нөгөө нь босож чадахгүй, бүхий л өдрийн турш дээш харан хэвтэнэ. Тэд хэдэн цагаарч хамаагүй өөрсдийн гэр бүл, эхнэр хүүхдүүд, ажил төрөл, цэргийн албанд байх үеийнхээ тухай эцэс төгсгөлгүй ярилцана.
Цонхны хажуугийн орны өвчтөнд өдөр бүр бүтэн нэг цагийн турш өндийж суух нь гадаа гудманд болж буй бүхнийг цонхоор харж, найздаа тайлбарлан хэлж өгөх боломжийг өгдөг байв. Харин найз нь бүтэн цагийн турш тэрхүү яриаг чагнан хэвтэж, гадна болж буй сайн сайхан бүхэн өөрийнх нь амьдралыг хүртэл гэрэлтүүлж, баяр баясгалантай болгож байгааг мэдэрнэ.
Эмнэлэгийн цонх цэцэрлэгрүү харсан бөгөөд дунд нь орших дөлгөөхөн нууранд нугас, хун шувуудтай зэрэгцэн хүүхдүүд өөрсдийн хийсэн бяцхан завиа хөвүүлэн тоглоно. Залуухан хосууд гар гараасаа хөтлөлцөн алхаж, өнгө өнгийн цэцэгс солонго мэт алаглана. Хөгшин мододын навчис цэцэрлэгийг чимж, цаахна талд нь их хотын бараа тодхон харагдана.
Цонхны хажуугийн эр энэ бүхнийг нэг бүрчлэн гайхалтай тайлбарлахад өрөөний нөгөө талд буй эр нүдээ аньж, тайлбарласан бүхнийг өөрөө харж буй мэт төсөөлдөг байлаа.
Нэгэн өдөр цонхны хажуугийн эр дэргэдүүр өнгөрөх баярт жагсаалыг харж байгаагаа тайлбарлав. Хэдийгээр жагсаалын дуу шуугиан, хөгжим хангинах нь сонсдоогүй ч гэлээ орон дээр хэвтэх эр нүдээ анин яг л өөрөө харж эсвэл дунд нь жагсаж байгаа мэт баяртай байлаа.

Өдөр хоногууд урсан өнгөрсөөр.

Нэгэн өглөө сувилагч савтай ус барьсаар өвчтнүүд дээр орж ирээд цонхны хажуугийн орны нүүрэндээ инээмсэглэл тодруулан аз жаргалтайгаар амар тайван нойрссоор энэ хорвоог орхисон өвчтний амьгүй болсон биеийг харлаа. Сувилагчийн царайд гуниг тодорч, эмнэлэгийн ажилтнуудыг дуудаж түүнийг өрөөнөөс авч явжээ.

Хэсэгхэн хугацааны дараа, хүмүүс ч тайвширч, өрөөндөө ганцаар үлдсэн эр сувилагчаас өөрийгөө цонхны хажуугийн орон дээр хэвтүүлэхийг гуйлаа. Сувилагч хүсэлтийг ёсоор болгож, түүнийг нөгөө орон дээр зөөж хэвтүүлэхэд илүү тухтай ч санагдаж байлаа. Сувилагч гарч, тэрээр өрөөндөө ганцаар үлдлээ.
Аажуухнаар, төвөгтэй гэгч нь хөдөлж, найзынхаа өнөөх л гайхалтай сайхан үйл явдлуудыг харж, өөрт нь тайлбарлаж өгдөг байсан цонхоор анх удаа өөрийн нүдээр харахаар тохойн дээрээ туллаа. Эцсийн эцэст түүнд өөрийн нүдээр бүхнийг харах цаг ирлээ. Алгуурхан хичээсээр өндийж, цонхруу эргэн харлаа.

Хоосон хана харагдав.

Өвчтөн сувилагчаас энэ орон дээр хэвтдэг байсан хүнд өвчтөй найз нь яагаад тэр бүх сайхан үйл явдлыг хараад, өөрт нь ярьдаг байсан тухай асуухад... Сувилагч хариуд нь тэрээр ханыг ч харж чадахгүй, хараагүй хүн байсан болохыг хэлээд “Магад тэр танд урам зориг өгөх гэж л тэр байх даа” гэв.

Өөрийнхөө байдлаас үл хамааран бусдыг аз жаргалтай болгох шиг гайхамшигтай зүйл үгүй. Зовлонгоо хуваалцахад хагас нь л нимгэрдэг бол баяр басгалангаа хуваалцахад хоёр дахин нэмэгддэг гэдэг. Хэрэв та бусад шиг баян байхыг хүсдэг бол хэн ч хэзээ ч мөнгөөр худалж авч чадахгүй өөрт байгаа тэр юм бүхнээ нэг тоолоод үзээрэй.

“Ирээдүйтэйгээ нүүр тулах нь өнгөрсөн бүхнээ хүчээр мартахад хүргэдэг”

May 13, 2008

ашгүй Е71 биш гэнэ...

Хүүхэд өвдөхөөр л хамтран амьдардаг байсан залууд хандсан гомдол ундраад байх юм. Тэр олигтой байсан бол хүүхэд ингэж өвчин ороох ч билүү. Эсүүл би их өр нимгэн зөөлөн зантай эмэгтэйлиг, эхнэр байсан бол ..... эсүүл бүр эсрэгээр ийм дүгнэлт хийж болох талтай. 

Өчдөр жижкэн өнхрүүш өндөр хэмтэй халуурч ухаан алдуулах дөхөв. Өнөөх л айхтар энтэровирус мирус нь гэж бодонгуут л зүрх салгалаад л байдаг хууч өвчин сэдрэвшд. Ажил мажлыг бол шууд л хаяад гэрлүүгээ гүйгээстэй. 40-с доош буудгүйдээ хэсэгтээ л... Эмч нь ирэв. Айхтар тууралт энэ тэр юм байхгүй байна. Хоолой нь улайсан байна. Гэхдээ энэ улайлт халуурахаар улайлт биш байна даа  гэхийн. Хоолой хүзүүний булчирхайнууд нь томроод... бага сага ханиад, шуухинааны вирус л юм шиг байна. Энтэро мэнтэро ч биш байна. Гэхдээ антибиотик хэрэглэе. Ийм үед л жаахан ч гэсэн халдвар авуул тэгээл өнөөх вирус мирус чинь ороод ирнэ гэнээ. Салгалж чичрээд л эмийн санруу гүйгээл.. Бактокс авий гэсэн чинь тасарцаншд гээд байдгүйэээ хөөрхий. хүнүүс тийм ихээр нь хэрэглээд байгаамуу хаашаа юм. Хотын төв ч юм шиг захад амьдрахаар хэцүүмаа. Хүн амьтанд захиж махиж байж орой нь ашгүй эмтэй золгов. Унтахын алдад халуун бууж бяднуус бөөн баяр. Үүрээр хэсэг халуурсныг эс тооцуул өглөө гэхэд жижкэн өнхрүүш маань сэргэлэн бялзуухай шиг л жиргэж байваа гэж.  Эмийг нь сайн ууж асаргаа халамж сайтай ээж байхгүй бол ч... Ээ бурхан минь муу юм холуур...

Муусайн хятадууд гэж нэг хараагаал... муу өөдгүй тэнэг усан толгойтой хамтран амьдрагч гэж нэг зүхээл.... аман дээрээ биш л дээ... дотроо л гомдож... зүхэж байлаа.

Ирээдүй хойчийн минь үргэлжлэл болсон эвий алаг бяцхан үрс минь өвдөж байхаар хэнд ч хэрэггүй болсон, мэдрэлийн ядаргаанд орсон над мэт нь өвджийгуул таарна. Муу хүн үхдэггүйн гэгчээр энэ муу өгөр бие нь тээд аягүй бол өвдкүйдээ цагаа тулахаар... хн... 

May 9, 2008

миний ч юм уу хүний ч юм уу тэнэглэл...

Өчдөр миний бие жаахан тааруу, сэтгэл санаа гундуухан... дээр нь бас аймар өвчний сэжүүр сонсчихсон тиймхэн орой байлаа гэж.... 

Хамт амьдарч байсан залуугийн найз нь утасдаад байхаар нь авсангүй.... Уул нь ч тэгэж надруу залгаад байхаар хүн биш... залгаж барьдаг ч үгүй хүн... Гэнэт залгахаар нь гайхсан ч гэлээ өөрөө тиймхэн байсан болхоор авсангүй. Гэвч хүн чанар дотроос хатгаад яасын бол, ямар нэг муу юм болсын болуу гээл санаа зовоостой... Өглөө ажилдаа ирээд найз хүүхэндээ хэлтэл ингэж санаа зовж байхаар утсаа сонссонгүй... юу болов гээл яриад асуучихсан нь шулууншд гэхээр нь тэр найзруу нь залгаад ярьтал ашгүй иймээ тиймээ муу юм болоогүйм шиг байна. Биднийхээ л хэрүүлийн араас ярьсийм гэнээ.

Та 2 яагаад байна, бүр тийм болохгүйдээ тулсымуу гээл... тэгснээ юу юу гэнээ... би хүүхэд дээрээ очдийшд гэж хэлсэн гэнээ найздаа өнөө хамтран амьдрагч асан чинь..... ёоооооооо гэнэт савалгаатдаг байшд. Ирээд л байдаг байсан бол би ингэтлээ хатуурхаад байх хүн ч бас биш л дээ л гэлээ.... өөр юу ч хэлэхв дээ.....хүн өөрийгөө тэнд энхийн цагаан тагтаа болгоод намайг намгийн ногоон мэлхий болгож ярьдаг байх нь.... хагас жилийн дотор 5 удаа ирсэн бол ч яахав.... ирдэг байсан гэж хэлэхсэн....

миний элдэв юмны хойноос санаа зовж байдаг... гэтэл тэр хүний миний тухай ярьж явдаг 2 ч дээ таарч дээ хөөрхий....

May 8, 2008

энэ өдрийн элдэв явдал, сонин хачин, солио гажуу

Өнөөдөр ажилдаа их л спортивный ирлээ. Чухал яриаг уншиж, зараагийн завинд суунгаа чухал аа чухал хэмээн толгойгоо сэжилж, ширээн доогуураа орж баахан инээлээ.
Гөүгөү шэйр дээр нэг файл хийх гэж 80 өдөр болж байна. Нэг бол тэр нь ажиллахгүй байгаа аль эсүүл мөхөс миний ухаан дутаад ажиллуулж чадкүй байгаам шигайн.
Зиа тэр ч яахав. Хүнүүсийн бичлэгийн хэлбэрийг хараад хавар ерөнхийдөө дундаасаа цааш орж байгаам байна гэж дүгнэлээ. Бичлэгүүдийн бухамдал, бачуурлын өнгө аяс харьцангүй хөнгөн тийшээ болоод байгаач юм шиг. Би бол ер нь юм бичих гэхээр хальт гар эвлэхгүй болоод байхын. Залуу нас дуусаад залхуурал, зөнөг залгаадайгаан болуу. Кэкэкэ насны доройтоол ч юм уу....
Өчдөр баахан зурхай уншлаа. Би ер нь их хоёрдмол хүн гэнээ. Ганцаараа амьдрах дуртай гэнэ. Үр хүүхэддээ дэндүү их хайртай болхоороо өөрийнхөө хүүхэд насандаа үзээгүй бүхнийг тэдэндээ үзүүлэх гэж хичээдэг гэнэ. Ингэсэнээрээ тэднийгээ буруу хүмүүжүүлэх хандлагатай гэнэ. Сонин нь би хүүхэд насандаа тийм ч их юмаар дутаж байгаагүй санагдана. Ер нь тээд их романтик, өөрт нь халамж хайр үзүүлж, анхаарч байхгүй л бол хамгийн хол, хөндий хүн болж чаддаг гэнэ. Хамтын амьдрал түүний хувь нэг бол диваажин, нэг бол там байдаг гэнэ... за за минийх ч яахав... сайн муу хосолсон.... ер харьцангүй зөөлөн талдаа хүн юм байх. Мартсанаас зөрүүд занг минь бас дурьдсан байлээ. Санхүүгийн хувьд тийм ч хангалуун биш мөртөө саятан хүн шиг амьдрах дуртай гэсэн шүү хэхэхэхэ.
Харин хамт амьдардаг байсан залууг бол ч магтаж өгсөн байлээ. Чигч, шудрага, үнэнч, тууштай, барагтай л бол бууж өгнө гэж байдаггүй, эхнэртээ үхэн үхтэлээ үнэнч, үр хүүхэддээ сайн эцэг байдаг.... энээ тэрээ... бла бла.. би ер асар сайн хүнээс зугтаад байгаам бус уу.....
Гол нь нүүрэн дээрээ хөндий хүйтэн царайтай байгаам шиг харагддаг мөртөө дотроо их зөөлөн хүн гэнэ.... Гэр бүлийнхэндээ асар хайртай.... тэднийг нь хайрлахгүй бол түүнийг хайрлахгүй байгаатай адил гэнэ.... тэр зурхайгаар бол бид ч зохицож амьдрахад харшлах зүйлгүй хосууд байх юм гэнэ.
 Уншихаар таараад байгаа ч юм шиг.... гэсэн мөртөө бас дотроо тээнэгэлзээд явчнаа гэж.
Маргаашийг хүртэл тэсээд, цалингаа авчуул ч амралтын өдрүүд эхэллээ дээ хө. Ля ля ля /яагаад ч юм өглөөнөөс хойш Голубой вагон гээд орос дууны ая амнаас салдгүй ээ/
Чухал аа чухал их хөөрхөн хошин өнгө аястай, үнэн зүйл бичээд сонирхол татаад байгаа. Тэр юм болуу гэсэн таамаглал дэвшүүлж байгаа хүн байна л даа. Гэхдээ би биш гэж боджугаа. Ойрд найз нөхөд их завгүй сурагтай. Би л ганцаараа ажилгүй ангайгаад байгаа ч юм шиг. Гэмтэй санагдаад. Олс шийдэм хайсан чинь намайг даах нь ховор юм байлээ. Цагаа үрсэн хэрэг болсон.
Хэсэг нөхдийн хамт хоолой амруугаа хийх гэж хадгалсан шар айрагнууд маань дарга удирдлагуудын нүдэнд өртчих гээд их зовоожуйагаа гэж... нөхдийн уухыг нь хүлээсээр байтал би ч нэрээ алдаж гүйцлээ. Нэг л их ажил дээрээ архи согтууруулах төрлийн ундаа хадгалсан 2 хүүхэдтэй хүүхэн. Кэкэкэкэ За даа тээд идэж уух юмны учир нэг л өдөр олдоно доо гэж....
Single Leaf: naiz ni unuuh beernuudee ariinhaa archive room-d hiitsen chini darga nart azaartah geed
Single Leaf: balarch bgaa
Itzme: yu yugui uuchii l daa
Single Leaf: neeh saak
Single Leaf: tiishee oroh geheer ni bi avaad ugii gej guigeel
Itzme: haha
Itzme: balarsiin
Itzme: unuu oroi l uuchii uihev
Itzme: yuhev ингээл арга нь олджигааз дээ.
Дараагийн хэсэг ярилцлага........
Itzme: Sain baitsgaana uu Mongol ahan duus ee. Mongol ulsiin irgen beejingiin olimpiin bambariig huleen zovshoorohiin esreg negdie. Uchir ni Tusgaar ulsuudaar ayalj duusaad, Hong-Kong, Makao buyu haraat mujuudaar ayalj yavaad Mongold bambar ireh yum aa. Ene ni Mongol bol Hyatadiin haraat gesen utga aguulna, uuniig tsaash ni damjuulna uu.
Itzme: yu gej bodjoohiin ain? Гэж асуужийн. Энэ ч арай л шог дараалал хийчжээ. Бүхэл бүтэн улс орныг ингэж ч доромжилж болкүйшд.
Single Leaf: daraalal ni shog bn ugaasaa
Single Leaf: tusgaar ulsuudaar ayalj duusaad geneeeee......
Itzme: tiishd
Single Leaf: neeh hudlaa natsist turh aguulsandaa ch bish
Itzme: aimaar teneg doromjilj bgaa bhgui yu
Single Leaf: gehdee l
Single Leaf: shal shog daraalal hiisen bhsd Oranguud
Itzme: tihh
Single Leaf: olympiin ni uils ni ariun ch gelee
Single Leaf: uls orniig ingetel ni bas doromjilj bolkuishd
Itzme: er ni bol manaihiig uls gej neeh bodohgui l bh shig bgaan
Itzme: muu hujaaguud
Гэнэт нацист сэтгэл хөдлөөд нэрвтэж сууна. Хн энэ өдрийн эрээн бараан гэж....

May 7, 2008

их ч юм шиг ажлын дараа...

Урьд өдөр нь юу ч болоогүйм шиг өнөөдрийн энэ цэлмэг тэнгэрийг...

Яагаад ч юм сэтгэл нэг л хөнгөн. Жижкээн дөрвөлжин цүнх гартаа бариад, хальт савлаад л, богинохон юбка, намхаан ботинк өмсөөд жаахан охин шиг гүймээр.... /даанч надад зохихгүй л дээ. Гэхдээ л эмэгтэй юм болхоороо мөрөөдийлдөө кэкэкэкэ/ 

Тийм лийдэрийн даалгасан 30 хуудсыг өчдөр бүрэн хэмжээгээр нь дуусгаж хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр хийх ажилгүй болчлоо.  Сайхан ч юм шиг. Захирал уул нь нэлээн ажил яриад байсан ч яг таг хугацаа нь товлогдоогүй болхоор түр хүлээж бай гэсэн. Тиймээс ажлын хугацаа товлогдож, толгой өөд төтөх завгүй кийбоордоо нүдэх хүртэлээ сайхан тааваараа л байж байхаас.

Дээхнэ Орифлээмийн хумсны тэжээлийн тос, бэхжүүлэгч лак 2 авсан. Дажгүймаа. Нэг л өнгө ороод. Төрсөний дараа амархан хугараад байдаг хумс маань гайгүй байгаа шүү ойрд. Долоо хоногтоо яаж ийж байгаад 2 удаа нүдээ анихаасаа өмнө янзлаад  амжчих юм.

Зиак сайхан кофегоо зуурч уучаад, нэтээр жаахан хэсч, хүнүүсийн блог энэ тэр уншиж, сонин монин гарчиглий байз...

May 6, 2008

Цастай хаврын жихүүцэл

Би даараагүй ч гэлээ дотор нэг л жихүүн. Сэтгэл даарсан байх л даа.

Гадаа уул нь бороо ормоор... даанч цас ороод байх юм. Магад байгаль дэлхий бороон дуслаа өгөх гэхээр бидний хийж буй, хандаж буй бүхэн дэндүү харгис ширүүн санагдаад сэтгэлийг нь дэвтээх биш хөлдөөж байгаа болхоор цасан ширхэгээр сэтгэлээ илэрхийлж байгаам болуу....

May 3, 2008

аймаар такси

Баасан гаригийн орой ажил тараад л замаараа дэлгүүр орж хөлдөө ганц пүүз авч углачаал Баянгол зочид буудлын урд талын замаас такcи барихаар гар өргөв өө.... Дээхнэ талд нь цагдаа байсан болоод ч тэр үү машин ер зогсдоггүй. нэлээн зогссоны эцэст жаахан хуучивтар, цагаан өнгөтэй япон тэрэг зогсохоор нь би ч даарч эхэлсэн байсаныг хэлэх үү гүйгээл суулаа. Яриа хөөрөө хэлээд л, хур тунадас орсон нь сайн болж, сибирь, хойд нутгаар бороо ороод байгаа сурагтай, наашлуул сайн юмсан, даанч манай нутгийг хүртэл ч нэлээн юм болно доо гэж ирээд л элдэвийг бодох завгүй явсаар гэрийнхээ гадаа иртэл надаас 2000 төг өгөөрэй гэнээ. Би ч нүдээ том болгож ирээд л юун яасан 2000 төг, бүр цаад талын 1 дүгээр сургуулийн тэндээс энэн хүрхэд л 1000 гардаг. Харин ч Баянголын урдаас бол 700 л гарна. Гэрээсээ гараад ажил хүрэхдээ үүнээс л илүү тойрдог. Би 1200г л өгдөг. Энэ 2-н хооронд зөвхөн өнөөдөр явж байгаа биш. Хагас жил таксидаж байна, чи юун даварсан юм гээл хэрэлдэх ч биш яах ч биш бухимдлын өнгө аястайгаар хилэгнэв. Гэтэл өөдөөс би 400-р явж байгаа. Эргээд харахад л бензин, талхны үнэ нэмэгдээд байхад чамаас авалгүй яахийн гэнээ..... ёоёоёо

Нэг иймэрхүү яриаг удаан үргэлжлүүлэхийг хүсэлгүй буугаад явчий гэтэл хаалга нь дотроосоо онгойдоггүй байгуул яахуу. Бариул түгжээ нь эвдэрцэн.... Би ч угийн өглөөнөөс эхлэн нервтэй байсан болхоор дорхноо л зүрх салгалаад явчлаа. Хөөе бууя гэсэн чинь мөнгөө нэмж өгөхгүй бол яг шд гэж байна өнөөх тэнэг чинь.... Байрны гадаа ахын хүүхэд сагс тоглоод байдаг. Дуудах гэхээр сонсдоггүй..... Тэгсэн өнөө мангар чинь машинаа асаагаад буцаад хөдөлдөг гэжийшд. Тэр одоо намайг хааш нь аваачих гэж байгаан болоо..... Яаанаа бүр багтрах гэж байтал гэнэт хаалга нь онгойдоггүй бол цонх нь онгойж л таараа гэж санаад дартал онгойж байнаа ашгүй. Тэнгүүт нь явуут дунд  хаалгыг нь гаднаас нь онгойлгоод л 1000 төг шидчээд битий даварч бай тэнэг минь гэж хэлчээд зугтаачвөө. 

Гэртээ орж ирж арай хийж жаахан тайвширсаныхаа дараа ээ машиных нь дугаарыг бичиж авдаг байж гэж санаад байгаамаа. Ёоо....Тэр үед цонх нь бас эвдэрчихсэн байсан бол яаанаааа. Намайг хааш нь ч юм аваад явцан бол яаанааа......Би ч гэсэн талх авч иддэггүйм шиг... хүнээс бүр талхны үнэ яриад нэхээд байгаам даа..... 

За үүнээс хойш, түүнээс цааш хаалга түгжээ нь дотроосоо онгойдоггүй, эвдэрхий юманд ахиж л суухгүй. Та нар ч гэсэн анхааралтай байхгүй бол ч.... хорвоод заримдаа тэнэг хүмүүс нь олон байх юм. ёоооо бодхоор л уур хүрээд, бас хажуугаар нь айдас.... валидолоо ууя байз... Өө талх гэснээс будааны үнэ 1600 болсон байна гэнүү... Арай ч дээ.. ёо ёо ёо

May 2, 2008


Ил зогсоолд тавьсан хар саарал өнгөтэй машин.... яг л сэтгэл шиг минь...
Саарал машины хамар дээр тогтсон нойтон цас... нүүрэндээ тодруулсан инээмсэглэл шиг минь...
Цагаахан өнгөтэй энэ цас яасан хожуу орж байна вэ. Дүн өвлийн хуурай шамраганд хичнээн их хүслээ дээ. Даанч хожимдож. Яг л намайг хайрлах хайраа дотроо хадгалсаар бүхнийг алдсан тэр залуу шиг....
Цагийн зүү аажмаар урагшилахад сэтгэлийн чинадад орших гомдол цөхрөлөөр солигдохыг л хүлээсэн мэт уйтай....

Ар араасаа хөврөх амьдралын хором бүхэн надад баяр гунигийг ээлжлэн авчирах боловч... машины хамар дээр тогтсон хайлан урсах гэж буй цас шиг инээмсэглэл болоод машины  хар саарал өнгө шиг сэтгэл минь баяр баяслыг минь үлдэн хөөж, зовлон гунигийг даллан дуудаад байгаам болуу.... шал утгагүй дүгнэлт гарчих вуу.... гэхдээ л...

Хэн нэгнийг гомдоохгүй юм сан гэж хирдээ их л хичээдэг байдал минь аль хэдийнээ хов живэнд хутгалдчихаж... Гунигтай санагдаж байна. Хийж бүтээсэндээ гавъяа зүүж чадаагүй байж хийгээгүй зүйлдээ ял зэмлэл сонсоно гэдэг юутай гутамшиг...

Хүнд гай болохгүй бас бусдаар өөртөө гай тариулаад баймааргүй байна. Хэрэв бусдын хайрыг татаж, хүндлэлийг хүлээж чадахгүй байгаа бол асуудлын голыг яагаад зөвхөн өөрөөсөө хайж болохгүй гэж. Өөрөө ямар нэг буруутай байгаа учраас л бусад хүн өөрт чинь гомдолтой бас харуусалтай хандаж байгаа биш гэж үү. Цаг агаар хүйтрэхэд хүн даарахгүйн тулд дулаахан хувцаа өмсдөг шүү дээ. Үүнтэй нэг адилаар би лав элдэв муу хүмүүсийн арганд орж, атгалганд автахгүй, сөрөг энергийг нь хүртмээргүй байгаа бол тэдгээр хүмүүсээс холхон шиг... харьцахгүйхэн шиг л явдаг. Харьцсан ч зүрх сэтгэл минь хүйтэн чулуун зэвсгийн үе шиг л болчдийн.

                                         

Амьдралаа гэж.... атгын чинээхэн зүрх минь амьдралыг багтааж дийлэх болуу.

May 1, 2008

Майн нэгэн

Зиак нөхдөд Майн нэгний баяр буюу Эв санааны нэгдлийн өдрийн гал халуун мэндийг  Лийфээс нь хүргий.

Өглөө ажилдаа ирэнгүүд л хажуу хавиргаар зөрж өнгөрсөн коллегиуд бие биенээ ёжлоод ч байгаам шиг, нүүрэндээ  жоготойхон инээмсэглэл тодруулаад л баярын мэнд шидлээд байнааа. Эхэндээ ч юун баяр билээ гэж гайхаад л... гэнэт санаанд буунгууд л "Орон бүхний пролетариуд нэгдэгтүн!" гэсэн уриа нүдэнд харагддаг гэжийшд.


Хүүхэд байхдаа л ганц нэг сонингийн толгой дээр бичигдсэн байхыг харж байсан сан. Талбай дээр жагсаж байгаа хүнүүстэлвизээр гараал, жагсаалаас эргэж ирэхдээ ээж аавын авчирдаг байсан хятад цаасан/нээх будаг гардаг/ цэцэг.... нэг иймэрхүү дурсамжууд л байна. Өөрөө биеээрээ жагсаж үззэгүй болхоор ёстой юу ч санахгүй юм. кэкэк
Санаандаа бууссан уриагаа Яахуу мэссэнжэрийнхээ статус дээр тавьчихлаа хө. Нэг найз орж ирж байна.

It is Me (5/1/2008 10:08:54 AM): Oron buhnii proletariud negdegtun!
Naiz (5/1/2008 10:09:26 AM): za yaah yum be
Naiz (5/1/2008 10:09:43 AM): neg udaa negdeed zavharsan yum bolson
It is Me (5/1/2008 10:10:09 AM): Altan zagas gants shuurdeed garch irdeggui shdee hu.
It is Me (5/1/2008 10:10:12 AM): :D
It is Me (5/1/2008 10:10:16 AM): 3 shuurdjiij l....
It is Me (5/1/2008 10:11:27 AM): teheer neg udaa negdeh ni yu ch bish.... би нээх саак ч юм шиг. кэкэкэ

Хайж хайж хэдхэн зураг оллоо. Би л хувьдаа эднийг үүсгэн байгуулагчид нь гэж үздийшд. Буруу ч байж мэднэ. кэкэк түүхийн хичээлд сонирхолгүй байсым чинь. 
 

За даа тэгээд хүнүүс нэгдэнэ үү.... бутарнуу хамаа алга. Яаж ийж байгаад л баярлах арга чаргаа надгүйгээр олчих байлгүй дээ.
Сайхан баярладаг....