Mar 5, 2008

Цэцгийн үр....


Эрт урьдын цагт нэгэн улсын насан өндөр болж өөрийн удам залгах ханхүүгүй хаан ширээгээ өгөх хүнийг сонгохоор өөрийн улсын залуу эрчүүдийн дунд нэгэн сорил тавьжээ.
Тэрээр бүх залуу эрчүүдийг дуудан цуглуулж, нэг нэг цэцгийн үр өгөөд, " Үүнийг 1 жилийн хугацаанд хамгийн сайн арчилж, ургуулан, бусдын хараа булаам сайхан цэцэг болгосон залууд би өөрийн хаан ширээг залгамжлан үлдээнэ" хэмээн зарлиг буулгажээ. Олон олон залуу эрчүүд зориглон цугласан боловч тэдэн дундаас шантарч, авсан үрээ шороо, хөрсөнд суулгаж үзээгүй нь ч цөөнгүй байлаа.

Хажуу хөршийн айлууддаа туслаж өдрийн бор хоолоо залгуулан эхийнхээхамт ядруухан амьдардаг залуу хүү үрийг амь шигээ хайрлан жижкэн ваартай хөрсөнд суулган бүтэн жилийн турш өдөр бүр услан арчлавч үр нь цэцэглэх нь байтугай жижигхэн соёо ч үл цухуйжээ. Айл хөршийн бусад залуучуудын үр нь соёолон ургаж, зарим нь бүр  навч иш нь томорч, мөд удахгүй дэлбээгээ нээх  цэцгээ хүлээн  баясгалантай байлаа.  Ядуу хүү сэтгэл санаагаар унаж,  ер нь би л арчилж чадахгүй байна хэмээн өөртөө гутарсан ч зорилгоосоо үл ухран өдөр бур усласаар л байлаа.

Хааны товлосон хугацаа ч болж, улсын залуу эрчүүд өөрсдийн арчилж ургуулсан цэцгүүдээ барин хааны ордоны гадаа цуглав. Хэн хүний нүд булааж, хорвоогийн хаана ч байсан өнгө будгийн гайхамшиг болсон сайхан сайхан цэцэгс байлаа. Тэдэнэ дунд ганцхан ядуу хүү л соёо ч үл цухуйёан жижкэн ваартай шороогоо барин зогсоно. Түүнийг шоолон инээлдэх хүмүүсийн шуугиан хичнээн хэцүү байсан ч хүү үнэхээр л минийхээс юу ч ургаагүй болхоор яалтай ч билээ хэмээгээд, гагцхүү хааныг л хүлээнэ.

Хаан залуучуудын барьсан цэцгүүдийг харж бахдан алхсаар эцэст нь ядуу хүүгийн шороотой ваарыг хараад түүнийг дагуулан бусдад хандан ийн хэллээ.
"Би энэ хүүг өөрийн залгамжлагчаар сонголоо". Энэ үгийг сонссон ардууд бухимдан, тарьсан цэцэг нь бусдаас сайхан ургасан байхад огт цэцэггүй хүнийг яагаад сонгож байгааг гайхаж хаанаас асуулаа. Хаан хариуд нь: " Миний та бүхэнд өгсөн үр бол огтоос ургахгүй, усанд чанасан үр байсан. Тиймээс та бүхний тарьсан цэцэг бол миний өгсөн үрнээс гарсан цэцэг биш. Та бүхэн огт ургахгүй байгаа үрийг сольж, ямар ч аргаар хамаагүй гагцхүү хаан ширээнд суух гэсэн үр дүнд л хүрэхийг хүссэн байна. Харин энэ хүү намайг хууралгүй, огтоос ургахгүй үрийг өөрийн чадлаар услан арчилсан байна. Мөн өөрийн энэ их нөр хөдөлмөрөөс огтхон ч ичилгүй өөрийн үнэнч шудрага зангаа харуулан энд хүрэлцэн ирсэн байна. Надаас огтхон ч айж эмээлгүй, намайг хууралгүй энд ирсэн болхоор энэ хүү бол ирээдүйд өөрийн улс орныг, ард түмнийг хууралгүй, тууштай нэгэн сэтгэлээр улс орноо удирдан залж чадна гэдэгт би итгэж байна." хэмээн хэлжээ.

Өнөөгийн цаг үед хэн нэгэн асар их амжилтанд хүрч байгаа нь бахдалтай боловч тэдгээрийн дотроос хэн нь хамгийн тууштай үнэнч зангаар, ариун шудрага хөдөлмөрөөр амьдарсан бол гэдэг нь бас л эргэлзээтэй. Үлгэр, домог хэдий эрт цаг үеийнх байдаг ч гэлээ түүнийг уншсан хүн өөрт хэрэгтэйгээ олж авч чаддаг бол.... тун чиг хэрэгтэй байхсан....

Тиймээс би олон үгээр тайлбарлахыг хүссэнгүй. Хэрэгтэйгээ олж авах л чухал.... гагцхүү шудaргаар.

No comments: