Jan 19, 2010

Шивнээ...

Араас чинь би тэврээд
Амьсгалаа цээжинд чинь шингээхсэн залуу минь
Амьсгалтай минь орших тэр л эд эс бүхэн
Аяа чамд хичнээн ээнэгшсэнийг... зүрхэнд чинь шивнээд ойж буцна...

Цоожтой ч юм уу....


Энгэрт чин би тэврүүлээд
Энэ л залуу насаа үүрд тэнд үлдээхсэн
Эгэлхэн төрх болоод даруухан гоо сайхан минь
Эргэж хувиралгүй чамд дурласныг.... сэтгэлд чинь хавчуулах гээд л хоосон буцна.... 

Завсаргүй ч юм уу



Jan 14, 2010

...

Үртсийн төдийхөн дурлачихвал
Үлдсэн бүхэн зовлон байх нь хамаагүй...

Үүр цайтал л жаргачихвал...
Үүрдийн зовсон ч мартахгүй ээ...

Jan 12, 2010

Бүү мэд....


Амьдрал гэдэг нь ийм л хойно....
Би...
Алаг нүдээ аниад
Амьсгал юугаа түгжээд
Алгуур алгуурхан

Алхаж л байх ёстой юм шиг л.....
Урагшаа....


Хорвоо гэдэг нь ийм л хойно.... 
Би ....
Хос чихээ таглаад
Хэл амаа дараад
Хором хоромд бусдын явдлыг мартаж
Хороож л байх ёстой юм шиг...
Цаг хугацааг...




Jan 7, 2010

Сарнил....

Чадна гээд зүтгэсэн ч
Чадахгүй байгаа бачууралд дийлдээд
Чаддаг гээд хийсэн ч
Чинагш сонирхол минь хөтлөхгүй юм...

Залгиур дээр загас цовхчоод
Зангуу зууралдсан ширдэг шиг гүрэлзээд л
Зовлонгийн далай зөөхий мэт өтгөн бас амттай
Зөнгөөр мэдрээд зөөлөн гулсуулаад л... амьдрах ёстой...

Хүч чадлын тэнгэрт минь
Хүний нутгийн шувуу эргэлдээд л
Хүсэл болоод зоргийг минь
Хүйтэн жадаар эргүүлэн сарниах л....



Jan 4, 2010

Хоосон...

Зүгээр л хов хоосон...

Зүрхэнд хайр байгаа мэт хоосон

Зүүдэнд үргэлж эргээд байгаа мэт хоосон...

Зүглэж чиглүүлээд байгаа ч баримжаа хоосон

Зүйдэлгүй, залгаасгүй ч гэлээ тэнгэрийн цаанаа хоосон...


Бүх зүйл хоосон...

Бодолд ухаан оршоод байгаа мэт хоосон

Бүхий л зүйлийг мэдрээд байгаа ч хоосон

Борогхон үдшээр хорогдоод байгаа мэт хоосон...

Буцаад ирэхэд угтах бүхэн хоосон....


Эргэн тойрон бүгд хоосон

Эрээнтэй амьдралд олуулаа мэт хоосон

Ээнэгшин дассан сэтгэл бас л хоосон

Эргэлдээд байгаа ч цаг хугацаа хоосон

Элээж хороож барахгүй ч энэ дэлхий бүүр хоосон...