Mar 10, 2008

агаар амьсгалсан хагас өдөр...


Ёоо нээрээ.. хагас сайн өдөр ямар саак гоё өдөр байваа. Найзынхаа лагерьт очиж хагас өдөр болов. Баасан гарагийн орой ажлынхантайгаа шоудахаас татгалзаж, бидний 3 нөхөд үр хүүхэд, өнхрүүш зулзагаа дагуулаад харанхуй ч гэлээ явнаа гээл зүтгэчихсэн. Нэг найзын маань найз нь хүргэж өгсөн нь үнэн саак, марзан яриатай залуу байлаа гэж...

Зусланд очтол найзын маань ах хоол унд бэлдчихсэн, цаг орой болж байсан тул санаа нь багагүй зовчихсон, бидний хэдэн хүмсүүдийг хүлээн сууж байх нь тэр. Тээл хүүхэд, хөгшидгүй мах зооглож, салат амсаад л, залгуулаад кола, бялуу эцэст нь вино гээл үдшийн идэлт дууслаа. Ахтай нь цуг нэг өвөө байлаа. Зусланд өвөлждөг гэнэ. Үнэхээр цоглог, өөдрөг, залуу сэтгэлгээтэй нэгэн. Хүүхдүүд минь цоглог байгаарай, та нар шүү, өвөөгөө дурсаж байгаарай гэж хэлэх нь элбэг. Хүний өөрийн гэлтгүй нялхас хүүхдүүдэд анхаарал тавьж, өөрийн мэдэх бүхнийг хуваалцдаг нэгэн гэдэг нь харваас илт. Хөгшин нь хотод байдаг гэнэлээ. Яагаад ч юм өвгөнтэйгээ цуг агаарт байх дургүй юм гэсэн. Шинэ жилээр өвөө гэрэл асдаг, санта клаусын улаан малгай өмсчихсөн ирсэн гэнэ лээ. Үнэхээр хөгжилтэй. Манай хэд ч ориг өвөөтэй баяраа тэмдэглэсэн шүү дээ хэмээн баяртай байсан.  Хэн ч харсан өвөөг 73 насыг зооглож яваа буурай гэж хэлэхгүй. Хүний сэтгэл хэр залуу байна тэр чинээгээрээ л залуу сайхан харагдаж байна лээ. 
Унтахын өмнө уусан винонууд ч сайхан байлаа. Хэхэхэ нээх л их идэж уусан хүн шиг л...

Шөнө дулаахан сайхан хоносон. Жижкэн өнхрүүшхэнээ өвөртлөөд, хамт зочилсон найзтайгаа 3лаа унтсан. Нам унтаад л, өглөө өнхрүүшхэнийхээ дараа сэрсэн.
Зуслангийн өглөөний агаар атаархмаар байсан шүү. Хотод байхдаа хэд хэдэн удаа өглөөний агаарт гарч байсан ч үнэхээр зуслангийнхийг яагаад ч гүйцэхгүйм билээ. Нарны өөдөөс хараад л, цээж дүүрэн амьсгалж бүхий л биенд хурсан хорт агаарыг шүүж суухад биед болоод сэтгэлд нэн таатай. Өнхрүүшхэнтэйгээ хамт модны хожуул дээр суугаад нарлаж байх тэрхэн мөчид нүдээ аниад л бүхий л таагүй болгоныг мартаж, жинхэнэ амар тайван амьдрал гэж энийг хэлнэ дээ гэж дотроо шивнэнэ. Өнхрүүшхэн миь гэсэн нарны илчинд биеэ ээж, таатай, тайван гэгч нь жигд амьсгалан нойрсож байсан.

Яагаад ч юм би тэр өдөр чимээгүйхэн амар тайвныг эрэлхийлмээр санагдсан. Чимээгүйхэн агаар амьсгалж,  бусдад огт саад бололгүй оршихыг л мөрөөдсөн.  Огт юу ч бодолгүй... бодогдох гэсэн зүйлсийг тоохгүй таягдан хөөж,  өөрт олдсон хугасхан өдрийн боломжийг  хязгааргүй мэтээр төсөөлөхийг хичээсэн.  Хагас өдөр л өнгөрчүүл би буцаад л хотруу явна. Хотруу л явчихвал дахиад энэ боломж хэзээ ч ирэхгүй юм шиг аймшигтай байсан. Хотруу л эргээд ирвэл дахиад л толгой өвтгөсөн, сэтгэл эмтэлсэн хэцүү аасуудлууд, эцэс төгсгөлгүй ундрах бусдын төлөөх халамж, өөрийгөө умартсан хөндий хүйтэн ертөнц...

Цэвэр агаар үнэхээр намайг хэсэгхэн зуур ч болов бүхнийг мартуулахад хүргэсэн. Би урьд өмнө нь мэдэрч байгаагүй тэр мэдрэмжүүдийг энэ удаад мэдэрсэн. Үгээр хэлэхэд нэг л тайлбарлаж боломгүй....Магад нас залуу, цус шингэн байхдаа агаар салхинд гарч, бужигналдах бүрийд зөвхөн эрх чөлөөг л эдлэдэг байсан болохоор тэр гайхалтай мэдрэмжийг олж мэдрэх зав гардагггүй байсан биз. Би хүртэл өөрийгөө урьд урьдахаас өөр байгааг мэдэрсэн. Тэхээр найзууд минь мэдэрсэн бол гайхсан байх.

Ах маань ирж намайг авсан. Авах хүртэлээ ч хөгжилтэй юм болж, биднийг олохгүй төөрчихсөн байсан. Найзтайгаа хамт аман реалити шоу зохиож машин замруу гарч, ард урдаас нь амдан, хөөсөөр ахыгаа нэг юм авчирсан. Тэр өдрийн дулаахныг хэлэх үү, шороон замын шавхайтайг хэлэх үү.

найзын маань ахын хоол хийх авъяас үнэхээр гоё. Яг л ресторанд орсон мэт. Хэдхэн хоромын дотор л янз бүрийн салат, зуушаар ширээ дүүрсэн. Бүгд л салахын аргагүй амттай. Хоол хийхдээ сэтгэлээ шингээж хийвэл хамгаас амттай болдог гэсэн үг санаанд бууж байлаа. Аргагүй найзын маань ах хамгаас илүү сайхан сэтгэлтэй цөөхөн хүмүүсийн нэг.Бахархмаар...

Гоё...

No comments: