Mar 28, 2008

Үсэглэлийн баяр буюу хонь хурга нийлсэн мөч...

Хагас сайн өдөр Том өнхрүүшхэний үсэглэлийн баяр болов.
Баасан гаригийн орой ажлаа тараад ангийнх нь багш, 2-3 хүүхдийн ээж аавуудтай нийлж ангийнх нь буланг чимэглэх юм болов. Танилцуулга, сурагчдын бүтээл, ангийн нэг өдөр гэх мэт самбаруудын байрыг олж, үзэмжийг нь тааруулж том хананд тогтоох гэж... Авъяасаа ч харин нэг шавхсан даа. 10 жил төгссөнөөс хойш хичнээн жил ч болсын, ийм юмтай зууралдаагүй яасан ч их удсын. Оройн 9 цаг болох гээд байдаг, чимэглэлийн ажил талдаа ч ороогүй байдаг, ээж араас дуудаад байдаг, жижкэн өнхрүүш унткаад байдаг.... ёстой нэг таталдсан даа. Сүүлдээ ч тэсэхээ  байгаад уучлал гуйж аваад гараад гүйчлээ. Очиж жижкэн өнхрүүшхэнээ хэсэг эрхлүүлж унтуулчаад л томынхоо хувцас хунарыг янзлав. Хонхны баяр шиг л юм болхымаа. Өглөө нь 7 өнгөрөөж томыгоо босгож ус цасанд оруулж хувцаслаж аваад л 9.30 гээд ангид нь очиж хэсэг суух зуур элдвийг ажиглав...
Арай гэж 11 болгож эхэлсэн үсэглэлийн баяр ч эхнээсээ авхуулаад л адгаа хүртэл эмх замбараагүйн туйл, эцэг эх, үр хүүхдийн холилдоон болов. Өмсүүлсэн малгай, хүүхдийн хөдөлгөөн, багш нарын зохион байгуулсан арга хэмжээ үндсэндээ огт зохисонгүй. Уул нь эцэг эхчүүд өөрсдөө ухамсарлаад аятайхан байвал байх ш дээ. Даанч өнөө үед эд хөрөнгө, техник технологийн хөгжил дэвшил тэднийг үр хүүхдээс нь долоон дор болгож орхиж. Зураг авч% бичлэг хийж, хүүхдүүдийнхээ дурсгалтай үеийг хадгалах гэж зүтгэх нь туйлын зөв. Даанч тэнд бусдыг хүндэтгэх, болоод үр хүүхдүүдээ тухтайхан баярлуулъя гэх сэтгэлтэй эцэг эхчүүд тун чиг ховорхон байлаа. Хэдэн жаахан юмнуудыг эгнүүлээд л жагсаачихсан. Нэг нь гарч ирээд л дуу дуулна, нөгөөн нь бүжиглээд эсүүл шүлэг уншаад л... Зарим эцэг эхчүүд тэрнийг ч тоож байгаа шинж алга... Хананд хадсан хүүхдийнхээ зураг, өөртөө хамааралтай эд зүйлсийн зургийг авч, бичлэг хийж урдуур хойгуур өөрийнхөө загварын шоуг үзүүлээстэй. Бидний үед ямар байсын болоо... Би лав ээж аав 2-гоо учиргүй зураг аваад л, хүмүүсийн урдуур хойгуур хөл гар дээр нь гишгэх шахаад л чихэлдээд байсныг санахгүй юм. Бусад хүүхдүүдийнх ч гэсэн.
2 цаг орчим болоход би л тэгтлээ ядарч байгаам чинь тэр 5-7 настай бяцхан амьтад бол илүү л ядарсан байгаа. Үсэг бичсэн малгай нь ямар хэцүү байваа. тийм малгайг АНУ-ын коллеж, сургууль төгсөж байгаа залуучууд л өмссөн байхыг кинон дээрээс хардаг даа... зэрэгцээд суусан хүүхэд нь хажуу тийшээ эргэхэд л нөгөөгийнхөө нүүрийг нь урчихмаар хурц өнцөгтэй... толгойдоо углаад 30 мин орчим болоход л шууд хөлс нь шарч, чийг татаад л.... Үнэхээр дэмий.
Нэгдсэн арга хэмжээнийхээ дараа, анги ангидаа орж бяцхан арга хэмжээ болов. Урьдны жилүүд шиг идэж уух биш... 35 үсэг болсон хүүхдүүд шүлгээ уншиж, эцэг эхдээ юу мэдэж, сурч авсанаа үзүүлэх цаг... Багш нь аргагүй өнөө хэдийгээ ядарсан гэдгийг ойлгож, хурдхан л дуусгахын хүслэн болсон байх...
Бич сүүлдээ хөл өвдөж, чих шуугиад, юун хүүхдээ эрдэм ном сурсанд нь баярлах биш... гэртээ л хариж, охиноо араах юм бодож суулаа. Хүүхэд л болсон хойно бэлэг л авахын хүслэн. Эцэг эхийн зөвлөлөөс бэлдсэн бэлгээ гардуулж, ашгүй гэртээ харьж санаа амрав. Жилд байтугай хүүхдэ насанд ганц тохиодог эрдмийн баярыг нь аятайхан, эмх замбараатай, дурсгалтай байхаар зохион байгуулж болно доо. Арай л дэндүү. Дараа дараагийн жилүүдэд сургуулиуд эрдмийн баярыг битий л иймэрхүү зохион байгуулаттай хийж байгаасай даа. 
Гэртээ ирэхэд эмээ өвөө хоёр нь зөндөө их наастртай угтаж аваад л, дуртай хоолыг нь бэлдчихсэн, 2 ах маань бэлэг өгөөд л, эрдэм номоо сайн сурч, ирээдүйдээ сайн хүн болохыг ерөөгөөд л... Хүүхдэд энэ өдөр урам зориг хайрлаж, өөрт нь хичнээн их итгэж, хайрлаж байгаагаа мэдрүүлэхэд л хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрдөг юм билээ. 2 охиноо тэврээд л зураг хөргөө татуулж, сэтгэл тэнэгэр баяр тэмдэглэхийг гэртээ л үзэх шив. 
Томыгоо гэсээр жижкэн өнхрүүшхэндээ 2 өдөр хангалттай анхаарал тавьж чадаагүй. Бүүр саначихсан байлээ. Өвөр дээрээс буухгүй, араас яг дагаад л, инээгээд л, аргадаад л, бүүр нэг эгдүүтэй.
Амьдралын минь утга учир... алаг хөөрхөн үрс минь... Хичнээн ч их хайртай юм дээ...

No comments: