Mar 14, 2008

эгэл би... энгийн өдрүүд... бас э...


Арай гэж даалгаж өгсөн 3 журамны 2-г нь орчуулж дуусгаад мэйл хаягруу нь явуулчихлаа. Хийж чадахаар ч гэсэн нэг л сэтгэл гаргаж, хурдан хугацаанд хийх хүсэл төрөөгүй. Тогтож сууя ч гэсэн хажуугаар нь үндсэн ажил татаж чангааж байсан тул нэг л болсонгүй. Яахав хийлгүй удсанд хэлэх шалтаг, шалтгаан тайлбар олон л байж таараа. 

Манай ажлын ресепшн бүсгүйд аз таарч, намайг 26 мин ажил тасалсаныг илрүүлж. Та явах цагаасаа эрт гарч явсан байна. Чөлөө авсан юм уу гэнэ. Үгүй ээ гэтэл тасалсан гэж бичлээ, гарын үсгээ хайрлаач гэнэ... 
Харамгүй сайхан сэтгэлээр мутраа би үлдээлээ. 

Сүлжээний инженерүүд тийм мундаг байдаг юм болуу. Би мэргэжил юуг нь мэдэхгүй болхоор сайн ойлголтгүй л байна.  Найз хүүхэнтэйгээ нэг инээдтэй веб үзээд инээлдэж байтал программист залуу гарч ирсэнээ юу үзэж байгаан гээд л хэрэгт дурлав. Тоглоом шоглоомыг хослуулан үзүүлэхгүй гэсэн чинь суудалдаа очоод тэндээс ороод үзчиж чадийшд гэж авдымдаа. Гэнэт уур хүрээд тэгээч дээ, тэндээсээ үзчих юмыг чинь эндээс гуйж, амаа гарздаж байдаг гээд л муухай зангаа харуулчлаа. Зөв ч юмуу буруу ч юм уу бүү мэд. Хэрэв тэгэж үздэг бол ч өөр бусад зүйлсийг минь төвөггүйхэн олоод үздэг юм байна л даа. Аягүй бол энэ блогт өөрийг нь муулж бичиж байхыг минь ааль хэдийнэ үг үсгээр уншиж суугаа биз. Хэхэх эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжлийн гайхамшиг аа гэж....

Өчдөр бид ажлынханаараа цирк үзлээ. Ихэнх нь үр зулзаганууда дагуулаад оччиж. Би ч бас яаж дутахав гээл том өнхрүүшээ дагуулж явсан. Ардчилсан Солонгосын дэлхийд алдартай цирк гэсэн. Бүтэн 2 цаг 30 минутын тоглолт байсан. Миний бодлоор үзүүлбэрүүд нь уг нь хүнд төрлийнх. Даанч анхнаасаа нэлээн алдсан. Албан ёсны нээлт тоглолт биш болохоор тэгсэн ч юм уу. Сайн ойлгоогүй. Гэхдээ цирк гэдэг бол угаасаа л асар рисктэй, хичнээн сайн бэлдсэн ч гэлээ яг тэр мөчид юу болохыг хэн ч мэдэхгүй тийм л урлаг. Би лав хувьдаа алдсан алдааг нь бус, агуу тэр хөдөлмөр, чадварыг нь хүндэтгэж, биширсэн. Холоос болхоор хэдий хэр насны хүмүүсийг нь мэдээгүй. Залуухан хүмүүс байх шиг санагдсан. Тоглолт дуусаад гэртээ ирээд сонин гарчиглаж байгаад жүжигчдийнх нь хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн ярилцлагыг уншаад, өнөөх залуу хүмүүс гээд байсан гавъяат жүжигчид маань 50 насыг өнгөрч байгаа гэдгийг мэдээд үнэхээр л биширсэн. Гайхалтай хөнгөн шингэн хүмүүс. Удаан хугацааны дараах Монгол циркийн нээлтийн тоглолтыг үзэж байсан болохоор дотроо харьцуулаж л суулаа. Манайхан ч эднээс дутах юм байгаагүй ээ. Алдаа ч бараг гаргаагүй гэж болно. Гэхдээ суралцах нь хэзээд хэрэгтэй.

Зиак цирк ч яамай байна. Том өнхрүүшхэн үсэглэлийн баяр тэмдэглэх гэж байгаа. Эцэг эхийн хуралд суулаа. Хүүхэд бүрийн 30000 төгрөг гаргана гэнэ. Жаахан их санагдаж байсан ч бусад сургуулиудын жишиг 20-25 мянга байгаа гэнэ. Хотын захын сургуулиуд 18000 тэмдэглэсэнийг би мэднэ. Өгөхөөс яахав. Хүүхэд бүртээ бэлэг, өдий зэрэгтэй сургасан багшид бэлэг, ангийн булан,  дурсгалын самбар, ангиараа авхуулсан зураг, үсэг бичсэн малгай, тууз гээд л... наян юм орох юм байх. Би ч өмнөх бэсрэгхэн баяруудад багшийг нь баярлуулаагүй болхоор бушуухан л мөнгийг нь өгөөд л гараад ирлээ. Одоо ч охиндоо л хөөрхөн платье өмсүүлчихвэл баярлана даа. Тайлант уншлагаар санасаныг бодуул олон үг уншсан. Зөндөө баярласан. Уул нь ч нас арай л бага л даа миний үр. 5хан настай охиноо 6-7 настай хүүхдүүдтэй хамт тооны гүнзгий сургалттай ангид суулгачихсан юм. Жаахан удаан ч гэлээ, бусдаасаа дутахгүй л яваад байгаа. Бахархмаар. 

Жижкэн өнхрүүш маань бяцхан гараа саравлзуулаад, баяртай гэдэг болчихсон. Мөлхөх гээд л хөөрхөн гэгч нь бөгсөө тонтгонуулаад л эгдүү хүргээд хаяна. Уурласан царай харвал өөдөөс худлаа инээж ааш засна, яг л бидний иддэг хоолыг идэх гэж уурлана, гараа хүрэхгүй зүйлрүүгээ уйлж нэг үзнэ, хөлд оруулдаг тэргэндээ суугаад л араас яг цагдаагийн машин шиг хурдлаад, хөлнөөс зуураад л, энэ л надад хамгаас хайртай хүн дээ гэдгийг бүүр яс махандаа шингэтэл ойлгосон хүн....хэнээс ч бишүүрхэхгүй үнээр муухай амьтан шүү.
Дарганцар орой хуралтай гэнэ. Намайг бас суу гэнэ. Уул нь горьдлого царайлаад арай өөр хэсэгт харъяалагдах байх, тэгүүл ч хуралд суух шаардлагагүй гэж бодтол дарганцарын бууны нохой нь аль хэдийнэ өөрөөс нь асуугаад" Чамайг суугаарай гэж байна" гэнээ. Ажлын аань үйлчлэгч эгч гуйгаад байхаар нь комп дээрээ сулгачихсан чинь дарганцар орж ирэхдээ харчихсан юм байх. "Хэд хэдэн удаа харлаа, цэнхэр хувцастай хүн л сууж байх юм. Нууц үг хийгээд түгжчихэж болдоггүй юм уу" гэж ирээд л үглэж байна. Уул нь ч зөв л дөө. Үйлчлэгч эгчдээ ч хэд хэдэн удаа хэлсэн юм. Гэвч тэр эгч маань хатуурхаж чаддаггүй миний үгийг найзан дундаа хүлээж аваад, тоглоомын юм шиг болгоод байх юм. Заримдаа ч хэцүүмаа. Одоо л нэг нухацтайхан шиг хэлээд, ойлгуулахаас.

Өглөө гэрээсээ гартал ямар сайхан байваа. Цас орчихсон, чийг үнэртээд... Яг бороо орсон юм шиг... Хоёрдмол сэтгэл төрсөн... Цастайгаа байхыг хүссэн... бас бороо орохыг...
Эртээр найзтайгаа дэлгүүр хэссэн... саак нүдний шил 40000 гэж байсан./жаахан гэлтгүй үнэтэй санагдсан/ Уул нь ч зохино гэж ванлий байсан. Гэхдээ цалингаа буухаар авна л гэж байгаа. Гадуур курткээ нэг солих юм сан. Олигтой юм хаагуур байгааг ч мэдэхээ байж... мэдэх гэж явах цаг зав ч алга болж... Авъя гэвэл их юм байна. шил, куртка, цүнх.... бас харааны шил...том охиндоо платье, жижкэндээ тэрэг, хай чэйр, комбинзон тайлаад өмсүүлэх куртка.... жагсаагаад л байвал зөндөө. Лааг шуналтай....

Бас ээжийнхээ иддэг дэглэмийн хоолных нь материалуудыг бэлдэж өгнөө. Нэгдэхээс эхлээд нарийн дэглэмдээ орно гэж байсан. Сахар нь ерөнхийдөө л ихдээд байна. Санаа зовоож байгаа хамгийн хүнд асуудал минь.

Би өөрийгөө үндсэндээ мартчихаж.... өөртөө цаг гаргах хүсэл, эрмэлзэл байхгүй... төрөхгүй. Тийм болхоор үеийнхэнээсээ илүү хөгшин, залхуу... нээрээ л арчаагүй мэт санагдаад. Үнэхээр тийм байх шиг байна. Яагаад ч юм олдсон мөнгийг өөртөө биш, 2 охиныхоо хадгаламжийн дансруу хийж, ирээдүйд би гэнэт байхгүй болчуул энэ 2т минь хэрэгтэй гэсэн далдхан бодол нуугддаг болчихож. Тэнэг ч юм шиг. Өөртөө юм авъя гаж бодсон ч, ямар ч үнийн төсөөлөл надад алга. Бүх юм үнэтэй санагдаж, Үнийн хязгаараар өөрийгөө хүлчихээд байх юм. Яамаар ч юм.... Нэг сайн сэтгэл судлаачтай уулзаж үзэхсэн... намайг тэнэг гэж хэлэх байхдаа.... Ийм амьдралруу өөрөө зүтгэсэн хүн....

энэ миний л амьдрал....

No comments: