Mar 31, 2008

толгойны өвчин буюу хөгшрөлтийн шинж тэмдэг

Сүүлийн үед толгой үнэхээр аймар өвддөг болчжээ. Яг л заадал, заадсаараа салж, эсвэл доороос дээшээ нэг юм хөөрөөд л дотор муухайртал янгинадаг болж. Яалт байхгүй хөгширч байгаагийн л шинж. магад суудлын ажилтай болхоор хөөрч, хуян энэ тэр нь хуралдаж байгаам болуу. Гэсэн ч залуу хүн бол тэгэх нь ховор. 
Бас нэг зүйл бол нүд. Холын зүйл нь бүрэлзээд байна.  Хоёр нүдний минь хараа муудаа юу.../хальт дууны аянд оруулкаж үзлээшд. хэхэх/ Их дэлгүүр дотор байдаг хараа оношлогооны нэг эмчид хараагаа шалгуултал зүгээр гээд байх юм. Гэсэн хэрнээ л 50 м-н зайд байгаа охиноо таниж, ялгаж харахгүй байхаар хэцүүеэ. Эмч нь намайг байнга комп дээр суудаг бол тэгэж байгаа юм гэлээ. За зүгээр байдым байж гэж бодий л доо. гэтэл комп хараагүй байх үед хүртэл бүрэлзээд л байдаг бол яахуу. Ийм тийм өөрчлөлт байхгүй бол би яалт байхгүй хөгширч байгаа нь энэ. Нэг найздаа хэлсэн чинь Болор мэлмий гээд бэлээхэн том эмнэлэг байхад тийм нэг сонин газар очиж байдаг гээд л загнууллаа. Хөгширхөөр ч хүүхэд нохойн доог болж, загнуулж зэмлүүлэх нь амархан болох юм даа. 
Хорь гарсанаас хойш 2-3хан удаа л мэргэлдэг, түргэлдэг хүмүүст үзүүлсэн нь намайгаа 30 наснаас хойш бөөр чинь өвдөх нь дээ. Бөөрөө хайрла гэж байхым. Үсэрч дэвхцээд байдаггүй, дахиж хүүхэд гаргахгүй над шиг хүний бөөр юунаас болоод өвдөх гэж байгааг би бодоод олсонгүй. Арай л эрт ботинк өмсөж, кола, кофе холиод уучихдаг, заримдаа 00 орж бие засахаа мартчихсан байдгаас л болох байхдаа. Магад эмнэлэгийн талын мэдлэгтэй байсан бол шалтгааныг олж мэдэж болох л доо. Юутай ч өмнөх 2 өвчний шалтгаан нь адил байсан болхоор өвдөх гэж байгаа бөөрөө ч гэсэн хөгшрөлттэй л холбоод орхичихъё доо.

Амралтын 2 өдөр гадуур гуля дарсаар байгаад л таарлаа. Хүүхдийн хувцасны дэлгүүрүүд, баахан оптик хаузууд.... тээд солонгос бичиг хэргийн дэлгүүр.... тээд л 6 цаг өнгөрч,  жижиг өнхрүүшхэний сэрүүлэг дугарсан байлаа. Харь харь гэнэ... яв яв гэнэ... Үр дүн нь өнхрүүш бүрт нэг өмд нэг t-shirt бас цэцгийн бордоо, хор, оригами, кусудама хийх цаас, өлссөн ходоод, цангасан хоолой...... Бүтэн сайнд бас нэг сонин зугаалга хийж, ирээдүй юугаа харуулаад авлаа. Анхнаасаа надтай учиргүй хартайдаа бус хөрөнгө санхүүгийн бэнчинтэй гэж суусан л гэнэ. Цаанаа нэг хүнтэй гэнэ. Натай суухаас өмнө байсан хүүхэн нь одоо болтол байдаг гэнэ. Тэр хүүхэн нь дамаа надад болоод хоёр хүүхдэд минь засал хийлгээд байна гэнэ. Хүүхдүүд ойрмогхон учир нь олдохгүй өвчин ороогоод байсныг түүнтэй холбож ойлгов. Яг үнэнийг хэлэхэд энэ хүн надад тохирохгүй гэнээ. Худалдаж авсан байр маань хүртэл надтай харш юм байна гэнэ. Тийм болхоор л би тэр байранд очихыг тэмүүлдэггүй, тэр байрнаас зугтааж байдаг байх л даа.
Аав, ээжийгээ, Ах эгчийгээ бас орхилгүй үзүүлээд л, хальт хальт юм хум асуугаад л авлаа. Миний бодллор тэр бүсгүй хар талаар биш харьцангуй зөөлөн талаар нь засал хийдэг хүн шиг санагдсан. Яагаад ч юм амнаас нь  эсрэгцүүлээд тийм засал хийчихье, энийг нь ингээд хариулчихъя гэсэн хар үгнүүд олж сонсоогүй болхоор л тэгэж санагдсан. Гэхдээ сайн мэдэхгүй л байна. Ирээд ээждээ ярина... ээж аавд ярина... Аав намайг нөхрөөсөө салах хэрэггүй гэж бодож байна гэнэ. Үхсэний дараа энэ хүүхэд 2 жаахан хүүхэдтэй яаж амьдрах юм. уул нь эв зүйг нь олоод буцаагаад нийлүүлчихвэл гэж бодож байна гэнэ. Би хувьдаа эргэж нийлэх тал дээр огтоос итгэлгүй байгаа.  Мэдкүм даа... цаг хугацаа л харуулахаас. 
Дарганцар авгай ажлаа нэхэж байна. Өнөөх ажлыг нь сөхөж хараагүй наян жил.... Толгой үнэхээр их өвдөж байна..... 
Толгой л өвдөж байна. Мөрөн дээр минь байдаг бөндгөр толгой... ажлаа хийж, амиа залгуулдаг ганц толгой минь тасарч унах гэж байгаам шиг өвдөж байна...... 

Mar 28, 2008

Үсэглэлийн баяр буюу хонь хурга нийлсэн мөч...

Хагас сайн өдөр Том өнхрүүшхэний үсэглэлийн баяр болов.
Баасан гаригийн орой ажлаа тараад ангийнх нь багш, 2-3 хүүхдийн ээж аавуудтай нийлж ангийнх нь буланг чимэглэх юм болов. Танилцуулга, сурагчдын бүтээл, ангийн нэг өдөр гэх мэт самбаруудын байрыг олж, үзэмжийг нь тааруулж том хананд тогтоох гэж... Авъяасаа ч харин нэг шавхсан даа. 10 жил төгссөнөөс хойш хичнээн жил ч болсын, ийм юмтай зууралдаагүй яасан ч их удсын. Оройн 9 цаг болох гээд байдаг, чимэглэлийн ажил талдаа ч ороогүй байдаг, ээж араас дуудаад байдаг, жижкэн өнхрүүш унткаад байдаг.... ёстой нэг таталдсан даа. Сүүлдээ ч тэсэхээ  байгаад уучлал гуйж аваад гараад гүйчлээ. Очиж жижкэн өнхрүүшхэнээ хэсэг эрхлүүлж унтуулчаад л томынхоо хувцас хунарыг янзлав. Хонхны баяр шиг л юм болхымаа. Өглөө нь 7 өнгөрөөж томыгоо босгож ус цасанд оруулж хувцаслаж аваад л 9.30 гээд ангид нь очиж хэсэг суух зуур элдвийг ажиглав...
Арай гэж 11 болгож эхэлсэн үсэглэлийн баяр ч эхнээсээ авхуулаад л адгаа хүртэл эмх замбараагүйн туйл, эцэг эх, үр хүүхдийн холилдоон болов. Өмсүүлсэн малгай, хүүхдийн хөдөлгөөн, багш нарын зохион байгуулсан арга хэмжээ үндсэндээ огт зохисонгүй. Уул нь эцэг эхчүүд өөрсдөө ухамсарлаад аятайхан байвал байх ш дээ. Даанч өнөө үед эд хөрөнгө, техник технологийн хөгжил дэвшил тэднийг үр хүүхдээс нь долоон дор болгож орхиж. Зураг авч% бичлэг хийж, хүүхдүүдийнхээ дурсгалтай үеийг хадгалах гэж зүтгэх нь туйлын зөв. Даанч тэнд бусдыг хүндэтгэх, болоод үр хүүхдүүдээ тухтайхан баярлуулъя гэх сэтгэлтэй эцэг эхчүүд тун чиг ховорхон байлаа. Хэдэн жаахан юмнуудыг эгнүүлээд л жагсаачихсан. Нэг нь гарч ирээд л дуу дуулна, нөгөөн нь бүжиглээд эсүүл шүлэг уншаад л... Зарим эцэг эхчүүд тэрнийг ч тоож байгаа шинж алга... Хананд хадсан хүүхдийнхээ зураг, өөртөө хамааралтай эд зүйлсийн зургийг авч, бичлэг хийж урдуур хойгуур өөрийнхөө загварын шоуг үзүүлээстэй. Бидний үед ямар байсын болоо... Би лав ээж аав 2-гоо учиргүй зураг аваад л, хүмүүсийн урдуур хойгуур хөл гар дээр нь гишгэх шахаад л чихэлдээд байсныг санахгүй юм. Бусад хүүхдүүдийнх ч гэсэн.
2 цаг орчим болоход би л тэгтлээ ядарч байгаам чинь тэр 5-7 настай бяцхан амьтад бол илүү л ядарсан байгаа. Үсэг бичсэн малгай нь ямар хэцүү байваа. тийм малгайг АНУ-ын коллеж, сургууль төгсөж байгаа залуучууд л өмссөн байхыг кинон дээрээс хардаг даа... зэрэгцээд суусан хүүхэд нь хажуу тийшээ эргэхэд л нөгөөгийнхөө нүүрийг нь урчихмаар хурц өнцөгтэй... толгойдоо углаад 30 мин орчим болоход л шууд хөлс нь шарч, чийг татаад л.... Үнэхээр дэмий.
Нэгдсэн арга хэмжээнийхээ дараа, анги ангидаа орж бяцхан арга хэмжээ болов. Урьдны жилүүд шиг идэж уух биш... 35 үсэг болсон хүүхдүүд шүлгээ уншиж, эцэг эхдээ юу мэдэж, сурч авсанаа үзүүлэх цаг... Багш нь аргагүй өнөө хэдийгээ ядарсан гэдгийг ойлгож, хурдхан л дуусгахын хүслэн болсон байх...
Бич сүүлдээ хөл өвдөж, чих шуугиад, юун хүүхдээ эрдэм ном сурсанд нь баярлах биш... гэртээ л хариж, охиноо араах юм бодож суулаа. Хүүхэд л болсон хойно бэлэг л авахын хүслэн. Эцэг эхийн зөвлөлөөс бэлдсэн бэлгээ гардуулж, ашгүй гэртээ харьж санаа амрав. Жилд байтугай хүүхдэ насанд ганц тохиодог эрдмийн баярыг нь аятайхан, эмх замбараатай, дурсгалтай байхаар зохион байгуулж болно доо. Арай л дэндүү. Дараа дараагийн жилүүдэд сургуулиуд эрдмийн баярыг битий л иймэрхүү зохион байгуулаттай хийж байгаасай даа. 
Гэртээ ирэхэд эмээ өвөө хоёр нь зөндөө их наастртай угтаж аваад л, дуртай хоолыг нь бэлдчихсэн, 2 ах маань бэлэг өгөөд л, эрдэм номоо сайн сурч, ирээдүйдээ сайн хүн болохыг ерөөгөөд л... Хүүхдэд энэ өдөр урам зориг хайрлаж, өөрт нь хичнээн их итгэж, хайрлаж байгаагаа мэдрүүлэхэд л хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрдөг юм билээ. 2 охиноо тэврээд л зураг хөргөө татуулж, сэтгэл тэнэгэр баяр тэмдэглэхийг гэртээ л үзэх шив. 
Томыгоо гэсээр жижкэн өнхрүүшхэндээ 2 өдөр хангалттай анхаарал тавьж чадаагүй. Бүүр саначихсан байлээ. Өвөр дээрээс буухгүй, араас яг дагаад л, инээгээд л, аргадаад л, бүүр нэг эгдүүтэй.
Амьдралын минь утга учир... алаг хөөрхөн үрс минь... Хичнээн ч их хайртай юм дээ...

Mar 21, 2008

үдийн цайны хуушуур...

Захирал ойрдоо жаахан тиймхэн байгаа. Өөрийнх нь эрүүл мэндэд санаа зовох юм даа. Ажил төрлийн уулзалт яахаараа утга хэлбэрээ алдаад архи ууж төгсдөг юм болоо. Уул нь уухгүй бол их сайн хүн... Би ч баахан үглэлээ... Гэтэл өөдөөс чи яг манай эхнэр шиг үглэжийшд гэж авдиймдаа...
Эхнэр шиг нь байх гэсэндээ бус, ажил төрөл нь сайн байж, өөрөө сайн удирдлага байвал би бас ирээдүйгээ сайнаар харна л гэж бодсийн. Бас муу ч үгүй 3-4 жил энэ хүнийг дагаад л ажилчихсан болохоор хааяахан санаанд буудаг өөр ажилд орох бодол минь тэгэс ингэсгээд л замхарчдаг юм.  Ярианых нь сэжүүр бол зүү хаашаа утас тийшээ... Чи байгаа тулдаа л би амжуулаад байгаа юм... гэх мэт. Би тэгтлээ овойж оцойтол нь тус хүргээд ажлыг нь зохицуулаад байгаа юм байхгүй ч гэлээ намайг байгаа гэдгийг мэдэж байгаа нь.... Дээрээс нь бүр "Навч минь, битгий л жирэмсэн болчоорой доо" гэж санаа нь зовоод авсан.... Үгүй дээ. Санаа зоволтгүй. Би дахиж хүүхэд гаргахгүй ээ гээл хэлчихсэн.
 
Ямартаа ч нүүрэн дээрээ хатуу загнаж, сэтгэлдээ намайг орхилгүй санаж явдаг захирлыгаа хараад би энэ хүнтэй азаар таарсан мэт санагддаг.  Сэтгэл нь их зөөлхөн. Зарим нэг муу хүмүүс зөөлхөнийг нь ашиглаад байхаар уур хүрдэг юм. Би ч 2-3 удаа муу хүмүүсийнх нь тухай хэлсэн л дээ. Гэвч гэнэт л нэг өдөр энэ хүн тэдгээр харилцаа холбоотой хүмүүсээсээ холдоно гэж юу байхав дээ. Ерөнхийдөө зангийн мэдүүлж, тарыг нь таниулах ажиллагаагаа л эхэлсэн гэж болно.
Би ирээдүйд энэ хүний ажил үйлст тус хүргэж, итгэл найдварыг нь алдахгүй ажиллахын тулд мэдлэг боловсрол, мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай. Тиймээс нэгэн сайхан нартай өдөр түүнд өөрийн бодол санаагаа зөв ойлгуулж, тусламж дэмжлэгийг авах хүсэлтэйгээ хэлж үзнэ дээ.

...Хурган дарга яг өөрийн мэдлээр надад хүрч, халж, хасч чадахгүй болохоор бүр байж ядаад л... чаддагаараа орчуулгын материалаар л шахаж байх шиг байна. Өө яадын чаддаг мэддэгээ ашиглаад, үнэн худал юм хийгээд л өгчихнө. Тэртээ тэргүй ямар хийхгүй, чадахгүй гэсэн биш...хэсэгхэн цаг хугацаанд л тэвчээд байвал мөдхөн энэ хүрган авгай энэ албан тушаалд байх уу үгүй юу гэдэг нь шийдэгдчихнэ. Цаг хугацаа хурдан өнгөрөөсэй... Хурган авгайн сэнтэгтэл бушуу дуусаасай... хурган даргыг үзэн яддаг миний энэ муухай зан бас алга болоосой...
 
Энэ зураг яг бид 3 шиг... харах тоолонд тэгэж санагддийн.
Маргааш том өнхрүүшхэн үсэглэлийн баяраа тэмдэглэнэ. Бравогоос платье авсан. Хөөрхөн зохиж байлээ. 6 сарын 1-нд ч өмсчихмөөр юм байлээ. Эцэг эхчүүд нь орой очиж анги ч гэлүү, заал ч гэлүү чимэглэх юм гэсэн. Юу ч гэсэн ажлаа тараад л очино доо. Ангидаа М үсэг болсон гэсэн. Нэг оньсого, дуу цээжлээд л сүйд байсан. Эртээр дууныхаа аяыг олохгүй будилахаар нь засаад аялаж өгсөн чинь их баярласан. Ээж нь ихэнх дууг нь мэднэ. Аяаа олохгүй бол ээжээсээ асуугаарай гэсэн чинь тиймүү гээд л хөөрөөд байсан. хэхэх Аягүй бол ангидаа очоод манай ээж бүгдийг нь мэднэ гээл онгирцон байгаа. 

Үсэглэлийн баяр тараад жижкэн өнхрүүшхэндээ тэрэг хайхаар гарч өгнөө. Голын ганц найзынхаа хүүгийн тэрэг, хаая чэйрийг худалдаж авъя гэтэл нөхөр нь дургүйцсэн гэнэ. Бас нэг найздаа урагшаа явахаар нь захитал амжсангүй. Намайг захих гэсээр байтал буцаад ирчихэж... Тийм болхоор эндээс л олигтойхон юм хайхаас. Жаахан үнэтэй л гэнэ. Гхэдээ учиргүй нүсэр, том, олон функцтай тэрэг авахгүй. Шатаар зөөж, буулгахад авсаархан, хөнгөхөн, гарын ая даачмаар, хэвтэж барьж, сүйд болдоггүй л тэрэг авна. 
Үдийн цайны цаг... Найзуудынхаа хамт Хуушуур хауз орлоо. Ирэнгүүтээ л мэссэнжэрийн статус шууд өөрчлөгдөө... Нэг нь "Орон бүхний хуушууристууд мандтугай" нөгөө хоёр нь " махтай 2 хуушуур", "төмстэй 2 хуушуур"... хэхэхэхэхэ Идмээр санагдаад идсэн болхоор дажгүй л байлаа. Хамт ажилладаг 2 залуухан залуус санаандгүй бас хамт хооллосон...
 
зиак нэг иймэрхүү...
энэ аягүй, нээрээ..... үг байгааз?

Mar 19, 2008

хурлын сүүл..... хурганы толгой....

Өнгөрөгч долоо хоногийн ажлын сүүлийн өдрийг нэлээн их бухимдалтайгаар үдсэн болоод ч тэрүү амралтын өдрүүдийг санаандаа хүртэл сайхан, тэнэгэр өнгөрүүлж чадсангүй. Бие хямарч өнжив. 
 
Тамгын газрын ажилтнуудын хурал ийм тамын тогооны хурал шиг болдог гэж огтхон ч төсөөлж байсангүй. Дарга авгай яг л байраа олон хүнд түрээслүүлээд, тэрнийхээ араас хэрүүл хийж байгаа юм шиг л байлаа. Хурал ч гэж дээ. Албан ёсны хурлын шинжтэй болгосон нь "Нэгдүгээр улирлын тайлангаа дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтааж өгөөрэй" гэсэн өгүүлбэр л байлаа. Бусад нь дэндүү өрөвдмөөр... хэний ч хүн байсан халчихна шүү, мэргэжлийн чадварлаг хүмүүсийн анкет дүүрэн байгаа шүү, ажил дээр битий инээж бай, хүнийг дээрээс нь доош нь харж болохгүй /харж байсан тохиолдол байгаа бол хүлээж авахсан/, та нарыг харж үзээд байх тусам даварч байна, бусад байгууллагуудын та нар шиг ажил хийдэг хүмүүс хэд авдагийг мэдэж байгаа биз, надад долигонохгүй бол хохь нь шүү, халаад, хасаад, хөөчихнө шүү.... 
Үнэхээр бид тийм болохоо байчихсан хүмүүс юм уу эсүүл одооны дарга нар ийм өчүүхэн амьтад болчихоод байгаа юм уу... эргэлзээн дунд хөвж байна. Ингээд л бодхоор хурган дарга нар эрэгтэй байвал дээр юм шигээ... гэхдээ эрэгтэй мөртөө энэ авгай шиг бол бүүр долоон дор юм болно.
Өчигдөр хажуугийн минь найз хүүхнийг хяхаж, хавчиж, дарамтласааар байгаад уйлуулчихлаа. Хов жив хөөцөлдсөн хурлынхаа хэрүүлийг хүн тус бүр дээр авч хэлэлцэж байгаа нь тэр юм байх. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүнийг халах, хасах дээрээ тулчихсаныг өчигдөр л мэдлээ. Найз минь дээд албан тушаалтанд нь гомдол мэдүүлнэ гэх... юунаас болоод, ямар алдаа гаргасанаас болж өөрөө ч мэдэлгүй халагдахад хүрчихсэн байгаагаа тодруулах юм гэнэ...
Юм гэдэг ойлгомжгүй бас бүрхэг байх юм. Хэн нүднээс далдуур юу хийж байгааг яаж мэдэх билээ. Эхэндээ түүнд биднээс илүү хэрэгтэй, биднээс илүү сайн хүмүүс байгаагүй... гэвч албан тушаал цалин мөнгө нэмэгдэхийн хэрээр ааш аяг нь хүртэл өөрчлөгдөж, өөрийнхөө гарын үзүүрээр хөдөлгөж байх хүүхэлдэй шиг хүмүүсийг илүүд үзэх болж....
Ажлын байрны  ялгаварлан гадуурхалт гэж... Ажил дээрээ ирээд дарамт шахалтыг мэдрэх гэж...
 
Үүнээс өөр санаа зовоох олон олон асуудлуудыг яая даа байз.... 

Mar 14, 2008

эгэл би... энгийн өдрүүд... бас э...


Арай гэж даалгаж өгсөн 3 журамны 2-г нь орчуулж дуусгаад мэйл хаягруу нь явуулчихлаа. Хийж чадахаар ч гэсэн нэг л сэтгэл гаргаж, хурдан хугацаанд хийх хүсэл төрөөгүй. Тогтож сууя ч гэсэн хажуугаар нь үндсэн ажил татаж чангааж байсан тул нэг л болсонгүй. Яахав хийлгүй удсанд хэлэх шалтаг, шалтгаан тайлбар олон л байж таараа. 

Манай ажлын ресепшн бүсгүйд аз таарч, намайг 26 мин ажил тасалсаныг илрүүлж. Та явах цагаасаа эрт гарч явсан байна. Чөлөө авсан юм уу гэнэ. Үгүй ээ гэтэл тасалсан гэж бичлээ, гарын үсгээ хайрлаач гэнэ... 
Харамгүй сайхан сэтгэлээр мутраа би үлдээлээ. 

Сүлжээний инженерүүд тийм мундаг байдаг юм болуу. Би мэргэжил юуг нь мэдэхгүй болхоор сайн ойлголтгүй л байна.  Найз хүүхэнтэйгээ нэг инээдтэй веб үзээд инээлдэж байтал программист залуу гарч ирсэнээ юу үзэж байгаан гээд л хэрэгт дурлав. Тоглоом шоглоомыг хослуулан үзүүлэхгүй гэсэн чинь суудалдаа очоод тэндээс ороод үзчиж чадийшд гэж авдымдаа. Гэнэт уур хүрээд тэгээч дээ, тэндээсээ үзчих юмыг чинь эндээс гуйж, амаа гарздаж байдаг гээд л муухай зангаа харуулчлаа. Зөв ч юмуу буруу ч юм уу бүү мэд. Хэрэв тэгэж үздэг бол ч өөр бусад зүйлсийг минь төвөггүйхэн олоод үздэг юм байна л даа. Аягүй бол энэ блогт өөрийг нь муулж бичиж байхыг минь ааль хэдийнэ үг үсгээр уншиж суугаа биз. Хэхэх эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжлийн гайхамшиг аа гэж....

Өчдөр бид ажлынханаараа цирк үзлээ. Ихэнх нь үр зулзаганууда дагуулаад оччиж. Би ч бас яаж дутахав гээл том өнхрүүшээ дагуулж явсан. Ардчилсан Солонгосын дэлхийд алдартай цирк гэсэн. Бүтэн 2 цаг 30 минутын тоглолт байсан. Миний бодлоор үзүүлбэрүүд нь уг нь хүнд төрлийнх. Даанч анхнаасаа нэлээн алдсан. Албан ёсны нээлт тоглолт биш болохоор тэгсэн ч юм уу. Сайн ойлгоогүй. Гэхдээ цирк гэдэг бол угаасаа л асар рисктэй, хичнээн сайн бэлдсэн ч гэлээ яг тэр мөчид юу болохыг хэн ч мэдэхгүй тийм л урлаг. Би лав хувьдаа алдсан алдааг нь бус, агуу тэр хөдөлмөр, чадварыг нь хүндэтгэж, биширсэн. Холоос болхоор хэдий хэр насны хүмүүсийг нь мэдээгүй. Залуухан хүмүүс байх шиг санагдсан. Тоглолт дуусаад гэртээ ирээд сонин гарчиглаж байгаад жүжигчдийнх нь хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн ярилцлагыг уншаад, өнөөх залуу хүмүүс гээд байсан гавъяат жүжигчид маань 50 насыг өнгөрч байгаа гэдгийг мэдээд үнэхээр л биширсэн. Гайхалтай хөнгөн шингэн хүмүүс. Удаан хугацааны дараах Монгол циркийн нээлтийн тоглолтыг үзэж байсан болохоор дотроо харьцуулаж л суулаа. Манайхан ч эднээс дутах юм байгаагүй ээ. Алдаа ч бараг гаргаагүй гэж болно. Гэхдээ суралцах нь хэзээд хэрэгтэй.

Зиак цирк ч яамай байна. Том өнхрүүшхэн үсэглэлийн баяр тэмдэглэх гэж байгаа. Эцэг эхийн хуралд суулаа. Хүүхэд бүрийн 30000 төгрөг гаргана гэнэ. Жаахан их санагдаж байсан ч бусад сургуулиудын жишиг 20-25 мянга байгаа гэнэ. Хотын захын сургуулиуд 18000 тэмдэглэсэнийг би мэднэ. Өгөхөөс яахав. Хүүхэд бүртээ бэлэг, өдий зэрэгтэй сургасан багшид бэлэг, ангийн булан,  дурсгалын самбар, ангиараа авхуулсан зураг, үсэг бичсэн малгай, тууз гээд л... наян юм орох юм байх. Би ч өмнөх бэсрэгхэн баяруудад багшийг нь баярлуулаагүй болхоор бушуухан л мөнгийг нь өгөөд л гараад ирлээ. Одоо ч охиндоо л хөөрхөн платье өмсүүлчихвэл баярлана даа. Тайлант уншлагаар санасаныг бодуул олон үг уншсан. Зөндөө баярласан. Уул нь ч нас арай л бага л даа миний үр. 5хан настай охиноо 6-7 настай хүүхдүүдтэй хамт тооны гүнзгий сургалттай ангид суулгачихсан юм. Жаахан удаан ч гэлээ, бусдаасаа дутахгүй л яваад байгаа. Бахархмаар. 

Жижкэн өнхрүүш маань бяцхан гараа саравлзуулаад, баяртай гэдэг болчихсон. Мөлхөх гээд л хөөрхөн гэгч нь бөгсөө тонтгонуулаад л эгдүү хүргээд хаяна. Уурласан царай харвал өөдөөс худлаа инээж ааш засна, яг л бидний иддэг хоолыг идэх гэж уурлана, гараа хүрэхгүй зүйлрүүгээ уйлж нэг үзнэ, хөлд оруулдаг тэргэндээ суугаад л араас яг цагдаагийн машин шиг хурдлаад, хөлнөөс зуураад л, энэ л надад хамгаас хайртай хүн дээ гэдгийг бүүр яс махандаа шингэтэл ойлгосон хүн....хэнээс ч бишүүрхэхгүй үнээр муухай амьтан шүү.
Дарганцар орой хуралтай гэнэ. Намайг бас суу гэнэ. Уул нь горьдлого царайлаад арай өөр хэсэгт харъяалагдах байх, тэгүүл ч хуралд суух шаардлагагүй гэж бодтол дарганцарын бууны нохой нь аль хэдийнэ өөрөөс нь асуугаад" Чамайг суугаарай гэж байна" гэнээ. Ажлын аань үйлчлэгч эгч гуйгаад байхаар нь комп дээрээ сулгачихсан чинь дарганцар орж ирэхдээ харчихсан юм байх. "Хэд хэдэн удаа харлаа, цэнхэр хувцастай хүн л сууж байх юм. Нууц үг хийгээд түгжчихэж болдоггүй юм уу" гэж ирээд л үглэж байна. Уул нь ч зөв л дөө. Үйлчлэгч эгчдээ ч хэд хэдэн удаа хэлсэн юм. Гэвч тэр эгч маань хатуурхаж чаддаггүй миний үгийг найзан дундаа хүлээж аваад, тоглоомын юм шиг болгоод байх юм. Заримдаа ч хэцүүмаа. Одоо л нэг нухацтайхан шиг хэлээд, ойлгуулахаас.

Өглөө гэрээсээ гартал ямар сайхан байваа. Цас орчихсон, чийг үнэртээд... Яг бороо орсон юм шиг... Хоёрдмол сэтгэл төрсөн... Цастайгаа байхыг хүссэн... бас бороо орохыг...
Эртээр найзтайгаа дэлгүүр хэссэн... саак нүдний шил 40000 гэж байсан./жаахан гэлтгүй үнэтэй санагдсан/ Уул нь ч зохино гэж ванлий байсан. Гэхдээ цалингаа буухаар авна л гэж байгаа. Гадуур курткээ нэг солих юм сан. Олигтой юм хаагуур байгааг ч мэдэхээ байж... мэдэх гэж явах цаг зав ч алга болж... Авъя гэвэл их юм байна. шил, куртка, цүнх.... бас харааны шил...том охиндоо платье, жижкэндээ тэрэг, хай чэйр, комбинзон тайлаад өмсүүлэх куртка.... жагсаагаад л байвал зөндөө. Лааг шуналтай....

Бас ээжийнхээ иддэг дэглэмийн хоолных нь материалуудыг бэлдэж өгнөө. Нэгдэхээс эхлээд нарийн дэглэмдээ орно гэж байсан. Сахар нь ерөнхийдөө л ихдээд байна. Санаа зовоож байгаа хамгийн хүнд асуудал минь.

Би өөрийгөө үндсэндээ мартчихаж.... өөртөө цаг гаргах хүсэл, эрмэлзэл байхгүй... төрөхгүй. Тийм болхоор үеийнхэнээсээ илүү хөгшин, залхуу... нээрээ л арчаагүй мэт санагдаад. Үнэхээр тийм байх шиг байна. Яагаад ч юм олдсон мөнгийг өөртөө биш, 2 охиныхоо хадгаламжийн дансруу хийж, ирээдүйд би гэнэт байхгүй болчуул энэ 2т минь хэрэгтэй гэсэн далдхан бодол нуугддаг болчихож. Тэнэг ч юм шиг. Өөртөө юм авъя гаж бодсон ч, ямар ч үнийн төсөөлөл надад алга. Бүх юм үнэтэй санагдаж, Үнийн хязгаараар өөрийгөө хүлчихээд байх юм. Яамаар ч юм.... Нэг сайн сэтгэл судлаачтай уулзаж үзэхсэн... намайг тэнэг гэж хэлэх байхдаа.... Ийм амьдралруу өөрөө зүтгэсэн хүн....

энэ миний л амьдрал....

Mar 10, 2008

агаар амьсгалсан хагас өдөр...


Ёоо нээрээ.. хагас сайн өдөр ямар саак гоё өдөр байваа. Найзынхаа лагерьт очиж хагас өдөр болов. Баасан гарагийн орой ажлынхантайгаа шоудахаас татгалзаж, бидний 3 нөхөд үр хүүхэд, өнхрүүш зулзагаа дагуулаад харанхуй ч гэлээ явнаа гээл зүтгэчихсэн. Нэг найзын маань найз нь хүргэж өгсөн нь үнэн саак, марзан яриатай залуу байлаа гэж...

Зусланд очтол найзын маань ах хоол унд бэлдчихсэн, цаг орой болж байсан тул санаа нь багагүй зовчихсон, бидний хэдэн хүмсүүдийг хүлээн сууж байх нь тэр. Тээл хүүхэд, хөгшидгүй мах зооглож, салат амсаад л, залгуулаад кола, бялуу эцэст нь вино гээл үдшийн идэлт дууслаа. Ахтай нь цуг нэг өвөө байлаа. Зусланд өвөлждөг гэнэ. Үнэхээр цоглог, өөдрөг, залуу сэтгэлгээтэй нэгэн. Хүүхдүүд минь цоглог байгаарай, та нар шүү, өвөөгөө дурсаж байгаарай гэж хэлэх нь элбэг. Хүний өөрийн гэлтгүй нялхас хүүхдүүдэд анхаарал тавьж, өөрийн мэдэх бүхнийг хуваалцдаг нэгэн гэдэг нь харваас илт. Хөгшин нь хотод байдаг гэнэлээ. Яагаад ч юм өвгөнтэйгээ цуг агаарт байх дургүй юм гэсэн. Шинэ жилээр өвөө гэрэл асдаг, санта клаусын улаан малгай өмсчихсөн ирсэн гэнэ лээ. Үнэхээр хөгжилтэй. Манай хэд ч ориг өвөөтэй баяраа тэмдэглэсэн шүү дээ хэмээн баяртай байсан.  Хэн ч харсан өвөөг 73 насыг зооглож яваа буурай гэж хэлэхгүй. Хүний сэтгэл хэр залуу байна тэр чинээгээрээ л залуу сайхан харагдаж байна лээ. 
Унтахын өмнө уусан винонууд ч сайхан байлаа. Хэхэхэ нээх л их идэж уусан хүн шиг л...

Шөнө дулаахан сайхан хоносон. Жижкэн өнхрүүшхэнээ өвөртлөөд, хамт зочилсон найзтайгаа 3лаа унтсан. Нам унтаад л, өглөө өнхрүүшхэнийхээ дараа сэрсэн.
Зуслангийн өглөөний агаар атаархмаар байсан шүү. Хотод байхдаа хэд хэдэн удаа өглөөний агаарт гарч байсан ч үнэхээр зуслангийнхийг яагаад ч гүйцэхгүйм билээ. Нарны өөдөөс хараад л, цээж дүүрэн амьсгалж бүхий л биенд хурсан хорт агаарыг шүүж суухад биед болоод сэтгэлд нэн таатай. Өнхрүүшхэнтэйгээ хамт модны хожуул дээр суугаад нарлаж байх тэрхэн мөчид нүдээ аниад л бүхий л таагүй болгоныг мартаж, жинхэнэ амар тайван амьдрал гэж энийг хэлнэ дээ гэж дотроо шивнэнэ. Өнхрүүшхэн миь гэсэн нарны илчинд биеэ ээж, таатай, тайван гэгч нь жигд амьсгалан нойрсож байсан.

Яагаад ч юм би тэр өдөр чимээгүйхэн амар тайвныг эрэлхийлмээр санагдсан. Чимээгүйхэн агаар амьсгалж,  бусдад огт саад бололгүй оршихыг л мөрөөдсөн.  Огт юу ч бодолгүй... бодогдох гэсэн зүйлсийг тоохгүй таягдан хөөж,  өөрт олдсон хугасхан өдрийн боломжийг  хязгааргүй мэтээр төсөөлөхийг хичээсэн.  Хагас өдөр л өнгөрчүүл би буцаад л хотруу явна. Хотруу л явчихвал дахиад энэ боломж хэзээ ч ирэхгүй юм шиг аймшигтай байсан. Хотруу л эргээд ирвэл дахиад л толгой өвтгөсөн, сэтгэл эмтэлсэн хэцүү аасуудлууд, эцэс төгсгөлгүй ундрах бусдын төлөөх халамж, өөрийгөө умартсан хөндий хүйтэн ертөнц...

Цэвэр агаар үнэхээр намайг хэсэгхэн зуур ч болов бүхнийг мартуулахад хүргэсэн. Би урьд өмнө нь мэдэрч байгаагүй тэр мэдрэмжүүдийг энэ удаад мэдэрсэн. Үгээр хэлэхэд нэг л тайлбарлаж боломгүй....Магад нас залуу, цус шингэн байхдаа агаар салхинд гарч, бужигналдах бүрийд зөвхөн эрх чөлөөг л эдлэдэг байсан болохоор тэр гайхалтай мэдрэмжийг олж мэдрэх зав гардагггүй байсан биз. Би хүртэл өөрийгөө урьд урьдахаас өөр байгааг мэдэрсэн. Тэхээр найзууд минь мэдэрсэн бол гайхсан байх.

Ах маань ирж намайг авсан. Авах хүртэлээ ч хөгжилтэй юм болж, биднийг олохгүй төөрчихсөн байсан. Найзтайгаа хамт аман реалити шоу зохиож машин замруу гарч, ард урдаас нь амдан, хөөсөөр ахыгаа нэг юм авчирсан. Тэр өдрийн дулаахныг хэлэх үү, шороон замын шавхайтайг хэлэх үү.

найзын маань ахын хоол хийх авъяас үнэхээр гоё. Яг л ресторанд орсон мэт. Хэдхэн хоромын дотор л янз бүрийн салат, зуушаар ширээ дүүрсэн. Бүгд л салахын аргагүй амттай. Хоол хийхдээ сэтгэлээ шингээж хийвэл хамгаас амттай болдог гэсэн үг санаанд бууж байлаа. Аргагүй найзын маань ах хамгаас илүү сайхан сэтгэлтэй цөөхөн хүмүүсийн нэг.Бахархмаар...

Гоё...

Mar 6, 2008

асар их нэрвтэл...


Би бол захирлын хүн... Бараг 4 жилийн өмнө Захирал намайг анх өөрөө ажилд авч, өөрөө л энэ байгууллагад дагуулж авчирсан. Тэхээр би яалтчгүй захирлын хүн.

Зарим гэлтгүй хамт ажиллаж байгаа хурган захирлуудын маань ихэнх нь үүнд дургүй аж. Банк санхүүгийн мэргэжил байхгүй энэ хүн яахаараа энд ажиллаж байдын гэсэн санааг агуулдаг юмсанжээ.

Яагаад нэрвтсэнээ тоочоод байвал нэлээн урт зүйл бичих шинжтэй. Эцсийн бүлэгт би тэр хурган даргыг гуйж ажилд ороогүй. Ямар ч дээд сургууль төгсөөгүй мөртөө энэ ажлыг л хиймээр байна, оруулаад өгөөч гэж чаргууцалдаагүй. Тийм л их мэргэжлийн хүн хэрэгтэй байсан бол анхнаасаа л та энэ хүнээ соль гэж захиралд минь хэлээд халуулах нь яасын. Үнэндээ тэр хүнээс өмнө л энэ ажилд орчихсон байсан болохоор бардам байна л даа. Гол нь өөрийнх нь үгэнд орохгүй, ажилчдын хурал дээр өөрийг нь шүүмжилчихсэн болхоор л хорхойтой шүдний ломбо болсон болтой. Үгэнд орно гэдэг бол хүүхдийн зан. Өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажлыг хийхгүй гэж хэлэх эрхээ эдлэсэн нь миний буруу байх л дөө. 

Уул нь би зүв зүгээр л хийх ажлаа хийгээд л явъя гэж бодсын. Гэвч одоо бүр зүгээр байхад минь зүү шидээд байгаа бол зөрүүлээд тэвнэ шиднээ яадийн. /нэгэн анд минь хэлж өгсийн :P/
Захирлыг хэд хоног ч болов гадагшаа яваасай гэж хүсдэг байсан бол энэ удаад хурдан ирээсэй гэж бодож байна....

Би сурах асуудлыг бол дэмжнээ. Хүн заавал сурч боловсорч байх хэрэгтэй. Банк санхүүгийн мэргэжил эзэмшихгүй гэсэндээ ч ингэж байгаа биш. Гол нь хүнийг өөрийн эрх мэдлээр далимдуулж, сүрдүүлж, дургүйг нь хүргэсэнийх нь төлөө шийтгэж болохгүй байлтай....

Ёоооо. бодох тусам уур хүрээд байхын. 

Mar 5, 2008

Цэцгийн үр....


Эрт урьдын цагт нэгэн улсын насан өндөр болж өөрийн удам залгах ханхүүгүй хаан ширээгээ өгөх хүнийг сонгохоор өөрийн улсын залуу эрчүүдийн дунд нэгэн сорил тавьжээ.
Тэрээр бүх залуу эрчүүдийг дуудан цуглуулж, нэг нэг цэцгийн үр өгөөд, " Үүнийг 1 жилийн хугацаанд хамгийн сайн арчилж, ургуулан, бусдын хараа булаам сайхан цэцэг болгосон залууд би өөрийн хаан ширээг залгамжлан үлдээнэ" хэмээн зарлиг буулгажээ. Олон олон залуу эрчүүд зориглон цугласан боловч тэдэн дундаас шантарч, авсан үрээ шороо, хөрсөнд суулгаж үзээгүй нь ч цөөнгүй байлаа.

Хажуу хөршийн айлууддаа туслаж өдрийн бор хоолоо залгуулан эхийнхээхамт ядруухан амьдардаг залуу хүү үрийг амь шигээ хайрлан жижкэн ваартай хөрсөнд суулган бүтэн жилийн турш өдөр бүр услан арчлавч үр нь цэцэглэх нь байтугай жижигхэн соёо ч үл цухуйжээ. Айл хөршийн бусад залуучуудын үр нь соёолон ургаж, зарим нь бүр  навч иш нь томорч, мөд удахгүй дэлбээгээ нээх  цэцгээ хүлээн  баясгалантай байлаа.  Ядуу хүү сэтгэл санаагаар унаж,  ер нь би л арчилж чадахгүй байна хэмээн өөртөө гутарсан ч зорилгоосоо үл ухран өдөр бур усласаар л байлаа.

Хааны товлосон хугацаа ч болж, улсын залуу эрчүүд өөрсдийн арчилж ургуулсан цэцгүүдээ барин хааны ордоны гадаа цуглав. Хэн хүний нүд булааж, хорвоогийн хаана ч байсан өнгө будгийн гайхамшиг болсон сайхан сайхан цэцэгс байлаа. Тэдэнэ дунд ганцхан ядуу хүү л соёо ч үл цухуйёан жижкэн ваартай шороогоо барин зогсоно. Түүнийг шоолон инээлдэх хүмүүсийн шуугиан хичнээн хэцүү байсан ч хүү үнэхээр л минийхээс юу ч ургаагүй болхоор яалтай ч билээ хэмээгээд, гагцхүү хааныг л хүлээнэ.

Хаан залуучуудын барьсан цэцгүүдийг харж бахдан алхсаар эцэст нь ядуу хүүгийн шороотой ваарыг хараад түүнийг дагуулан бусдад хандан ийн хэллээ.
"Би энэ хүүг өөрийн залгамжлагчаар сонголоо". Энэ үгийг сонссон ардууд бухимдан, тарьсан цэцэг нь бусдаас сайхан ургасан байхад огт цэцэггүй хүнийг яагаад сонгож байгааг гайхаж хаанаас асуулаа. Хаан хариуд нь: " Миний та бүхэнд өгсөн үр бол огтоос ургахгүй, усанд чанасан үр байсан. Тиймээс та бүхний тарьсан цэцэг бол миний өгсөн үрнээс гарсан цэцэг биш. Та бүхэн огт ургахгүй байгаа үрийг сольж, ямар ч аргаар хамаагүй гагцхүү хаан ширээнд суух гэсэн үр дүнд л хүрэхийг хүссэн байна. Харин энэ хүү намайг хууралгүй, огтоос ургахгүй үрийг өөрийн чадлаар услан арчилсан байна. Мөн өөрийн энэ их нөр хөдөлмөрөөс огтхон ч ичилгүй өөрийн үнэнч шудрага зангаа харуулан энд хүрэлцэн ирсэн байна. Надаас огтхон ч айж эмээлгүй, намайг хууралгүй энд ирсэн болхоор энэ хүү бол ирээдүйд өөрийн улс орныг, ард түмнийг хууралгүй, тууштай нэгэн сэтгэлээр улс орноо удирдан залж чадна гэдэгт би итгэж байна." хэмээн хэлжээ.

Өнөөгийн цаг үед хэн нэгэн асар их амжилтанд хүрч байгаа нь бахдалтай боловч тэдгээрийн дотроос хэн нь хамгийн тууштай үнэнч зангаар, ариун шудрага хөдөлмөрөөр амьдарсан бол гэдэг нь бас л эргэлзээтэй. Үлгэр, домог хэдий эрт цаг үеийнх байдаг ч гэлээ түүнийг уншсан хүн өөрт хэрэгтэйгээ олж авч чаддаг бол.... тун чиг хэрэгтэй байхсан....

Тиймээс би олон үгээр тайлбарлахыг хүссэнгүй. Хэрэгтэйгээ олж авах л чухал.... гагцхүү шудaргаар.

Mar 4, 2008

зүгээр л өдрийн эхлэл....


Нээх сонин авгай эгцэлж надруу ирлээ... Зөрөөд явчих болуу гэтэл үгүй юм аа. Хэдэн цаас санжигнуулаад л захиралыг нь байхгүйд яаж нэг энийг ажлаар дараад алчий доо байз гэсэн шинжтэй...Орчуулгынх нь материалыг авчлаа. Нөгөө нэгийг нь учрыг нь олж хужрыг нь тунгааж асууж байгаад минийх биш өөрийнх нь хийх ажил гэдгийг нь олж илрүүлээд буцаагаад өгтөл "Ёооооо, чиний хийх ажил байхгүй яав аа" гэж авдаг байшд. Зэвүү хүрсэн гэж жигтэйхэн. Тэхдээ л хийх ёстой ажлыг нь өөрт нь мэдрүүлсэн болхоор нэг л кайфтай. Яахав жаахан хугацааг нь татаж сунгаж, өөрийнхөө тааваар хийж байгаад л нэг сайхан нартай өдөр өгнө дөө. Ямар би хийхгүй ээ гэж байгаа биш тээ. Энэ ч захирлын хүн, тэр ч захирлын хүн гэсэн сэтэр зүүчхээр биеэ тоогоод үгэнд орохгүй юм гэж тэр авгай хэн нэгэнд зовлон тоочсон сурагтай. Хэ хэ нэг л өдөр орон тооны цомхотголд өртчихвий дээ.

Өглөөг уул нь лааг гоё угтсан юм сан. Жижчэн өнхрүүш эгдүү хүргээд. Унтаад нүдээ нээхгүй болхоор нүлийг минь нээх гээд жижкэн булцгар гараараа нүд ухаад.. бүүр инээд хүргээд хаясан. Тээд л нүдээ нээхээр олимпоос алтан медаль авсан хүн шиг л хөөрч баярлаад, учиргүй инээд алдаад л .... Тээд л 2-лаа босоод л эгч дээрээ очиж сахилгагүйтэж ноолоод л бас сэрээгээл... 3-лаа хэсэг сахилгагүйтэж эмээгээ өдөж инээлгээл... Нээх их эрч хүч, энээргитэйгээр ажилдаа ирсэн сэн.

Хавар цаг болоод л... залуу хүмүүс бол асар халуун хайр дурлалын синдром нь эхлэж  байхад бид мэтийн завсарын хүмүүс /залуу ч биш, хөгшин ч гэж хэлж болхооргүй/ бол яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, жижг сажиг өвчин хууч сэдрээстэй бас ядраастай. Ойрноос зүрх дэлсээд нэг л биш...Тэр нэгэн жил өгсөн биохимийн шинжилгээний хариу бамбай булчирхайн голомттой гэж гарсан болхоор хаврын хаварт л снин болчдог юм. Зүрх дэлсээд л, дотор салгалаад л... Хайртай хуурай ахыгаа ирэхээр очиж зүрхний бичлэг хийлгэе гэж бодож байна. Утсаар ярьтал өөдөөс загнаад л хотод очингууд ажил дээр ирж бичлэг хийлгэ гэж лүндэн буулгасан. Голын ганц найзын маань сахар жаахан өөрчлөлттэй байна гэнэ. Колагаа хэтрүүлсэнээс боллоо гэж өөрөө дүгнэж байх шиг. Бас нэг найзын маань сахар ихдээд нүүрээр нь юм гараад хэцүүхэн байна гэнэ. Сахарынх л даа. Эртээрхэн уудаг эм нь тасарчихсан гэж байсан. Эмнэлэгт хэвтэх гэтэл ажил нь гэж асар болохоор хойшлоод л байгаам байх. Шөнө 11 цагт л гэрлүүгээ харьж явна гэж байхын. Би өөрөө тэгэж асар ажиллаж үзээгүй болхоор ойлгоход жаахан бэрх ч гэсэн үнэхээр тэр хүнд бол чухал, хэрэгтэй ажил учраас л цаг заваа зориулж байгаа нь мэдээж. 
Сахарын өвчин гэж ёстой ёрын өвчин байх юм. Ээж минь сүүлийн нэлээн хэдэн жил энэ өвчнөөс болж шаналж байна. Тодорхой процессын дагуу хүний нойр булчирхай нь өөрөөсөө инсулин ялгаруулж, биеийн сахарын хэмжээг тохируулж байдаг бол тэрхүү ялгаруулах горим нь алдагдаад ирэхээр л энэхүү өвчин үүсэж байгаа шиг байгаа юм. Одоо ч байнгын инсулин тарьна. Бүх дотор эрхтнүүдэд өөрчлөлт орж, сүүдээ үе мөч болоод мэдрэлийн судлууд хүртэл өөрчлөлттэй болсон. Хүний биед байх ёстой хэмжээ нь 5-6 гэсэн заалттай байдаг бол ээжийнх минь дундажаар 15-16 байна. Ихдэхээрээ 25-26 хүрнэ. Ингэх нь асар аюултай. Шоконд оруулаад л нөгөө ертөнцөд хүрэх замыг нь зааж өгдөг гэсэн. Тэгэж бодхоор л аймшигтай. Миний л мэдэх олон хүн энэ өвчнөөр шаналж байна. Найзын минь ээж, ах бас өөрөө ч гэсэн өөрчлөлтэй, бас нэгэн анд минь, ээжийн минь ээж, эгч гээд л.. ойр дотнынхонд хүртэл харанга дэлдчихсэн. Би өөрөө ч энэ өвчнийг тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Ер нь тэгээд өнөө цагт энэ өвчний шинж тэмдгийг хаанаас ч олж харж болхоор болж дээ. Түгшүүртэй.

Гадуур асар муухай ханиад байгаал байна. Жижкэн өнхрүүшхэн үе үе ханиалгаал байсан. Найзын маань зулзага эмчид үзүүлтэл ханиад биш харшил гэнэ. Өвлөөс хаварт шилжих завсарын энэ үед тоос шорооны харшил иймэрхүү ханиад шинжээр илэрч байгаа гэнэ. Эм тан уулгүйгээр эрүүл агаарт гар гэсэн гэнэ. Миний өнхрүүшхэнийг ханиад биш харшил байхаа гэж байна. Магадгүй шүү. Одоо ч гадаа урин дулаан болж, эрт гэгээ орж байгаа болхоор нэлээн эртхэн болосж зулзагаа гадаа гаргая гэж бодлоо. Ажилдаа явахаас өмнө 1 цаг л гаргахад болоод байгаам. Ажил тараад дахиад нэг цаг.... Зуслан гартал ингээд байвал уул нь хэрэгтэй л байгаам.

Нэг найз маань мэссэнжэрт орж ирэхээр лааг хөөрхөн зураг сэндлээд. Түүний дараагаар өрнөсөн яриа:
найз (3/4/2008 11:17:25 AM): oor yu bna?
It is Me (3/4/2008 11:17:32 AM): oor uu?
найз (3/4/2008 11:17:43 AM): harin tiim
It is Me (3/4/2008 11:17:44 AM): yu heregtei bna minii naizad?
It is Me (3/4/2008 11:17:46 AM): :D
найз (3/4/2008 11:18:08 AM): saihan setgel
It is Me (3/4/2008 11:18:23 AM): Baina
It is Me (3/4/2008 11:18:25 AM): avah uu?
It is Me (3/4/2008 11:24:54 AM): tehdee chamd ugaasaa l saihan setgel bgaa shd
найз (3/4/2008 11:25:20 AM): miniih bagadaad bna
It is Me (3/4/2008 11:25:36 AM): miniih chiniihees ch joohon...
найз (3/4/2008 11:25:47 AM): ygyi de
найз (3/4/2008 11:26:05 AM): eh hyniih ih bdag yum

Нээрээ л эх хүнийх асар их байдаг байх. Миний ээжийнх лав тийм. Харин минийх ямар болоо. Үр хүүхэддээ бол асар их сайхан сэтгэлийг харамгүй цацаж чадна. Харин хажуудаа байсан эр нөхөртөө би лав сайхан сэтгэлээ өгч чадаагүй. Чадах ч үгүйм шиг байлээ. Гомдмоор...

За за хагас хугас хуудас юм шагайгаадхий байз. 

Mar 3, 2008

Welcome March!


Гуравдугаар сар гарчлаа хө. 

Ирэх энэ сар миний сэтгэлд гуниг гутрал, баяр баяслын алийг авчрахыг болоод тэр нь хэр удаан үргэлжлэхийг би хэлж таашгүй. 

Шинэ сарын эхлэл нэлээн хэдэн урилга заллагатай байсан боловч би алинд нь ч очсонгүй. Хамт ажиллаж байсан нэгэн найз маань ноолууран эдлэлийн шинэхэн компанийн шоу үзүүлбэрт явахыг, голын ганц найз маань хагас сайнд вино уух эсүүл гоо сайханд орохыг эсүүл ажилладаг сэтгүүлийнхээ парринд явахыг.... Би гоо сайханд орж, вино ууя гэж хүссэн л дээ. Гэвч хүссэн юм хүзүү орооно гэж... Жижкэн өнхрүүш хоолой нь өвдөөд, ганц нэг ханиалгаад тээд миний өөрийгөө гэж бодсон сэтгэл унтраа.   

Аав ээж 2 минь 3 сарын нэгэнд хожимдсон ч гэлээ гоё хоол хийж өгье гэж хүссэн болтой. Гэвч тэр 2 минь хүйтэн мах барьж болкүй, гам хийж байгаа болхоор гоё хоолоо өөрөө өөртөө хийж өгсөн. Ах нар ирээд л, гоё котлет болсон гээл идээд байсан. 2 өнхрүүшхэн минь хүртэл амтархан идэхийг хараад нэг л сайхан байсан.  Бусдын хэрхэн идэж байгаагаас кайф авнаа гэж...

Нээг их юм бичмээр байснаа больчих юм. Би нээх хачаан.../өөртөө лааг дургүй хүрэв/