May 28, 2008

Навч шиг эмзэгхэн сэтгэл дээрээ цас тогтоохыг хүснэ....

Энэ надад зориулсан хамгийн анхны шүлэг...
Навч шиг эмзэг сэтгэл дээрээ цас тогтоохыг хүснэ би
Нартай өдөр даарах биш халууцаж явахыг  хүснэ би
Ханийн жаргалд автаж бороо оруулахыг хүснэ би
Хорвоогийн гунигт өдрүүдийг баяраар дүүргэхийг хүснэ би....
Энэ л 4 мөртийн эхлэл шиг сэтгэл өнөөдрийн цастай өглөө намайг угтсан... Цээж дүүрэн амьсгалмаар байсан ч хамар хоолойн зааг дээр нэг юм төмбөлзөөд /ицмигийн зүүдэндээ мэдэрсэн мэдрэмж шиг болуу ямар бол/ болкүй байсан.
Сэтгэлдээ байсан мэдрэмжээ нэгэн анддаа хэлтэл хариуд нь надад ийм 4 мөрт бэлэглэсэн. Гэхдээ энэ 4 мөртийн утга надад тохироогүй юм шиг...  Цасыг сэтгэлдээ тогтоосноор би ханийн жаргалаар өөрийгөө дүүргэхийг хүсээгүй. Харин ч түүнээс холуурхан шиг... сэтгэл гэх алгын чинээхэн жаахан хавтгай дээр тогтсон цасаараа хар бараан бодлуудаа угааж, өөрийнхөө амьны тасархай минь болсон, аз жаргалын минь үндэс болсон 2 хөөрхөн үрдээ очихдоо гэгээтэй бодол тээх чадалтай байхыг л хүссэн. Алган дээр буухын төдийд хайлдаг цас шиг хэврэгхэн зүйлээр хүн ер нь юугаа ч дүүргэнэ гэж хүлээх билээ. Тиймээс хайлаад урсах тэр л цасаар сэтгэл юугаа угаамаар санагдсан. Хөрсөнд чийг өгдөг шиг хатсан, хөлдсөн, чулуужсан сэтгэлийг минь нэг ч удаа болов угааж өгвөл их баярлах.
Миний энэхэн амьдралын туршид хэн нэгэн надад зориулж шүлэг тэрлэж байсан удаагүй юм байна... Харин захидал бол 2 удаа авч байсан нь хамгийн хайртай ганц найзаасаа авсан захидлууд. Магад би нэгэн өдөр найздаа хандан захидал бичсэн болхоор л түүний минь хариу болгож надад нэрийн минь өдөрт зориулж 2 захидал бичсэн байсан. Мөхөс миний ухаан санаа орон гаран... найздаа яг юу гэсэн захидал бичиж байснаа үл санана.
Чухлаа нэгэн бичлэгтээ бичсэн байсан. Би аз жаргалтай байгаа үедээ бичлэг нэмье гэж боддоггүй. Учир нь сэтгэл хөөрч, баяр баясгалантайгаар жингүйдэж байдаг учир нэг газраа тогтож суугаад байж чаддаггүй, гарч гэсэн кийбоорд дээр тогтдоггүй гэж байсан... Харин миний хувьд бол аз жаргалтайдаа биш. Яагаад ч юм блог дээрээ юм бичье гэхээр гар эвлэж өгөхгүй байх шиг... баяр баясгалангаар бялхаж эсүүл.... гуниг гутралдаа живчихсэн хүн биш гэж үзэж байгаа... өөрийгөө...
            Зүгээр л.... Очир ах аа... миний бяр дуусчихаж.....
Найзын минь хэлсэн үг хэдийд ч санаанаас минь гардаггүй... Хүн аз жаргалыг хүлээж, араас нь элдэж хөөж, хүчээр барьж тог тогтоох гэж хичээх хэрэггүй юм. Зүгээр л зөнд нь орхих хэрэгтэй. Харин өөрийн торгон мэдрэмжээ ашиглаад аз жаргал яг хажууд чинь ирэх тэр мөчийг л мэдрэх нь чухал. Тэр цагт чи толгойгоо хажуу тийш нь хөнгөхөн эргүүлээд л хажууд чинь ирчихсэн тэр аз жаргалыг шүүрээд л авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аз жаргал цаг мөч бүрт бидний хажуугаар нисэж, хөвж явдаг юм гэж... үүнийг сонсчихоод нээрээ л тийм байна шүү дээ гэж ойлгож... дахин ингэж хичээж, хүлээх хэрэггүй юм байна гэж дотроо хэлсэн мөртөө байнга л ямар нэг хүлээлтээр өөрийгөө хүлж, араас нь нэхэл дагал болж, эрж сурж байдаг учраас л өнөөдрийн мэдрээд байгаа, дунд нь живээд байгаа гуниг гутралыг бид мэдрээд байгаам шиг... Түүнийгээ харин хавар болхоор илэрхийлж гаргачихаад Хаврын синдром гэж хөөрхөн нэрлээд өнгөлөн далдлалт хийчихдэг...
Бид хажуугаар нисэж явааг нь мэдэрч чадахгүй мөртөө асар их зүйлийг хүсэж, хүлээж... эрэл сурал болж явдаг учраас харалган болчихсон байдаг байх. Мэдрэг чанаргүй.... бүрхумсын толион чинээ ч байхгүй.....
Би гунигтай байна... хэн нэгний сэтгэлийг засах гэж хэлсэн тэр үгс маань тэр хүнд улам шаналал авчирч байсан юм шиг... тэгэхээр л би хүнийг мэдэрч чаддаггүй... үгээ олигтойхон оноод хэлчихэж чаддаггүй... сэтгэлийг нь засаж, урам өгч чаддаггүй юм байна... яг одоо би өөрийгөө голж байна. Мэдээж өөрөө амьдралын ямар баяр баясгаланг мэдэрч байгаа болоод хүний сэтгэлийг сайхан үгээр засна гэхэв... амьдралаас суралцах зүйл минь асар их юм аа.... гол нь хажуудаа байгаа нэгнээ, өөрт үлдсэн ганцхан хувь түүнийгээ сайн л мэдэрч суръя...
Яг одоо толгойд иймэрхүү үхрийн бөөр шиг эрээвэр хураавар бодлууд....

No comments: