May 2, 2008


Ил зогсоолд тавьсан хар саарал өнгөтэй машин.... яг л сэтгэл шиг минь...
Саарал машины хамар дээр тогтсон нойтон цас... нүүрэндээ тодруулсан инээмсэглэл шиг минь...
Цагаахан өнгөтэй энэ цас яасан хожуу орж байна вэ. Дүн өвлийн хуурай шамраганд хичнээн их хүслээ дээ. Даанч хожимдож. Яг л намайг хайрлах хайраа дотроо хадгалсаар бүхнийг алдсан тэр залуу шиг....
Цагийн зүү аажмаар урагшилахад сэтгэлийн чинадад орших гомдол цөхрөлөөр солигдохыг л хүлээсэн мэт уйтай....

Ар араасаа хөврөх амьдралын хором бүхэн надад баяр гунигийг ээлжлэн авчирах боловч... машины хамар дээр тогтсон хайлан урсах гэж буй цас шиг инээмсэглэл болоод машины  хар саарал өнгө шиг сэтгэл минь баяр баяслыг минь үлдэн хөөж, зовлон гунигийг даллан дуудаад байгаам болуу.... шал утгагүй дүгнэлт гарчих вуу.... гэхдээ л...

Хэн нэгнийг гомдоохгүй юм сан гэж хирдээ их л хичээдэг байдал минь аль хэдийнээ хов живэнд хутгалдчихаж... Гунигтай санагдаж байна. Хийж бүтээсэндээ гавъяа зүүж чадаагүй байж хийгээгүй зүйлдээ ял зэмлэл сонсоно гэдэг юутай гутамшиг...

Хүнд гай болохгүй бас бусдаар өөртөө гай тариулаад баймааргүй байна. Хэрэв бусдын хайрыг татаж, хүндлэлийг хүлээж чадахгүй байгаа бол асуудлын голыг яагаад зөвхөн өөрөөсөө хайж болохгүй гэж. Өөрөө ямар нэг буруутай байгаа учраас л бусад хүн өөрт чинь гомдолтой бас харуусалтай хандаж байгаа биш гэж үү. Цаг агаар хүйтрэхэд хүн даарахгүйн тулд дулаахан хувцаа өмсдөг шүү дээ. Үүнтэй нэг адилаар би лав элдэв муу хүмүүсийн арганд орж, атгалганд автахгүй, сөрөг энергийг нь хүртмээргүй байгаа бол тэдгээр хүмүүсээс холхон шиг... харьцахгүйхэн шиг л явдаг. Харьцсан ч зүрх сэтгэл минь хүйтэн чулуун зэвсгийн үе шиг л болчдийн.

                                         

Амьдралаа гэж.... атгын чинээхэн зүрх минь амьдралыг багтааж дийлэх болуу.

No comments: