May 26, 2008

Арай ч дээ...

Амралтын өдрүүд хэцүүхэн байлаа. Жижкэн өнхрүүш хальт халууралттай. Учиргүй өндөр гарахгүй мөртөө бас ор мөргүй буухгүй. Бие нь тавгүй болохоор өвөр дээрээс ч буухгүй. Гар дээр унтаж, байнга л хамт байх гэнэ. Уул нь дөнгөж л антибиотик уугаад дууссан болохоор гайгүй байх гэж бодтол ахиад л ханиад хүрчихэж. Хоолойгоо барьж өвддөг хүүхэд юмаа.  Улайлттай байна л гэнэ. Ахиж антибиотик өгөхөөс айж байна. Ядаж 3 сар болчихсон бол өгнө гэхсэн. 
Эмээ нь ирчихсэн тул өнөөдрөөс эмээгийн эмчилгээнд орж байгаа. Ээжүүд үргэлж л хэцүү цаг үед гар сунган, тулгамдсан асуудлуудыг шийдэх арга замыг олчихсон байдаг улс хойно. Үр хүүхдээ найдаж үлдээж болох хамгийн сайн хүмүүс.
... Өнгөрсөн амралтын өдрүүдийн халууныг яана. Охиныхоо халууныг жаахан буухаар нь 2 охиноо дагуулаад гадаа гарлаа. Манай байрны гадаа хүүхдээ салхилуулаад суух газар тийм  элбэг биш ч гэлээ ганц нэгийн зэрэг бий. Тэр нь хэн хүний нүдэнд илхэн. Машин замдаа ойрхон. Хамтран амьдрагч асан машинтайгаа ирж байнаа. Би ч дотроо одоо бид 3-г хараад зогсоно доо гэж дотроо бодож байтал шууд л өнгөрөөд яваад өгсөн.

 
Огт хараагүй баймааргүй л юм. Би ямар их гомдсон гээч. Дотроо асар их горьдлого тээж байснаа тэр үед л мэдсэн. Намайг биш юм аа гхээд үр хүүхдээ хараад зогсоод, хүүхдүүдээ үнсчихээд явж болно доо. Эсүүл үр хүүхдүүдээ танихааргүй болтлоо өөрчлөгдсөн хүн юм болуу. Арай ч дээ л гэж бодож суулаа. Хөөрхий алаг үрс минь... Аавыгаа ингэсэнийг харсан бас мэдсэн бол....

 
Яагаад ч юм... ямар нэг юм дотрийг минь зүсээд сийчээд байх юм. Чухлаагийн хэлсэнчлэн уйлъя гэхээр нэг юм тээглээд залгичий гэхээр нэг юм бас гацаад ер болж өгөхгүй юм.
Би тийм хүнийг хайрладаг гэж бодохоор үнхээр сохорсон хүн юм даа.

Арай ч дээ... би... бас тэр... 

No comments: