Jun 26, 2008

 
Блог Вэб хуудас мөн үү?
-    Уншигчийн хувьд энэ бол Веб хуудас
-    Блог бичигчийн хувьд бол веб хуудсыг үүсгэх эрх бүхий систем бөгөөд HTML, веб технологи-н талаар ямарваа нэг тусгай программын мэдлэгийг таниас шаардахгүй.
Блогууд ямар ялгаатай вэ? 
-    Блогууд сэтгүүлийн болон өдрийн тэмдэглэлийн хэлбэртэй байдаг.
-    Хэрэглэгч нь бүхэл бүтэн хуудас үүсгэх бус гагцхүү бичлэг нэмдэг.
-    Бичлэгүүд нь он сарын дарааллаар байрладаг.
-    Бичлэгүүдийг өөр бусад шалгуураар, хэрэглэгчийн тодорхойлсон дарааллаар байрлуулах боломжтой.
Яагаад Блог хөтлөдөг вэ? 
-    Вебсайт хийхийн тулд
-    Олон эрх бүхий гишүүдтэй вебсайт хийхийн тулд
-    Сэтгүүл хийхийн тулд
Дээрх бүх зүйлсийг ямарваа нэгэн тусгай HTML, FrontPage эсвэл бусад веб хийх программ, хэрэгслүүдийн талаарх мэдлэг шаардалгүйгээр хийж болдог. 
Блогийн талаар мэдвэл зохих зүйлүүд

1.    Юу ?                                  
Блог- товчхондоо бол хувь хүний бодол, сэтгэгдэл, холбоос бүхий он цагийн онлайн цуглуулга.
Интернет холболттой л бол хаанаас ч гэсэн үүсгэх, хэрэглэхэд хялбар интернет хэвлэлийн нэг төрөл бөгөөд харилцаа холбооны нэгэн хэрэгсэл. Блог хөтлөх  үйл явц нь анх Блог үүссэн цагаас аливаа сэдвийн дагуу, хувь хүн өөрийн тэмдэглэлийг онлайн хэлбэрээ хөтлөхөөс эхлэн тодорхой найруулгын шат дамжлага дамжих хүртэлээ хөгжсөөр ирсэн. Хамгийн сүүлийн үеийн байдлаар, Блог нь мэдээллийг дамжуулах өвөрмөц нэгэн суваг болж чаджээ. Блогт тусгасан хувь хүний үзэл бодол нь Блогчдын дунд тухайн сэдвээр өргөн дэлгэр яриа хөөрөө өрнүүлэх, ярилцах, санал бодлоо хуваалцах суурь нь болж өгдөг ба олон нийтийн дундах хурц хурц мэдрэмжүүдийг таниулж байдаг өвөрмөц тойргийг үүсгэдэг.
2.    Хэн? 
Хэдийгээр онлайн сэтгүүлүүд Блогоос ч олон жилийн түүхтэй боловч Блог нь хэрэглэгчээс  HTML код шаардахгүйгээр, өөрийн үйлчилгээ, санал бодлыг хялбархан илэрхийлэх замыг нээж, интернетийн ертөнцөд эрч хүчтэйгээр түрэн орж ирсэн. Өнөөдөр мянга мянган хүн Блог хөтлөгчдийн эгнээнд жагсаж, онлайн хэвлэлийн үйл явцыг улам хурдацтайгаар хөгжүүлж байна.
Блогийн сэдвүүд нь соёл урлаг, худалдаа үйлчилгээнээс эхлээд улс төрийг хүртэл хамарсан асар өргөн хүрээтэй. Нэг хүний гүн бодол, бодролыг тусгасан Блогууд олон байдаг ч гэсэн тухайлсан сэдвүүд дээр хэд хэдэн гишүүдийн хүний дуу хоолойг хамтатган сонсгож байдаг Блогууд ч бас түүнээс дутахгүй.
Блогууд дотроо олон янз. Бүлгийн, гэр бүлийн, нийгэмлэг, холбооны, дайны /иракийн дайны тухай/,номын сангийн, боловсролын гэх мэт нь түм бумаараа олон олон бүлэг Блогуудын нэгээхэн хэсэг юм.  

3.    Яаж?
Үүнийг онлайн сэтгүүл гэж ойлгож болох ба онлайн электрон шуудангийн программ ашиглаж байгаа мэт маш энгийнээр хэрэглэж болдог.  Блог хөтлөгч нь бичлэг оруулах хэсэгтээ өөрийн бичлэгийг бичээд, түүнийгээ хүссэн хэлбэрээрээ өөрчилж, Save дарж хадгалаад л гүйцээ. Ингэсэнээр бичлэг Блогт нэмэгдэж, сүлжээнд харагдсанаар тухайн Блогийн унших захиалга өгсөн уншигчдад шинэ бичлэг орсон тухай мэдээлэл ирдэг. Бичлэг нь зураг, текст, мультимедиа хэлбэрийн бүхий л зүйлсийг агуулах боломжтой. Блогоор зочлогчид өөрийн сэтгэгдлийг үлдээх, бичлэгүүдийг огноогоор  болон түлхүүр үгээр хайж болно.
Уншигчдад үр өгөөжтэй Блогууд тодорхой, тогтсон хэлбэрээр тогтмол шинэчлэгдэж байдаг.
Ихэнх Блог хөтлөгчид өөрийн бичсэн бичлэгтээ санал сэтгэгдэл бичүүлж, уншигч, бичигч гэсэн 2 талт харилцаа үүсгэх хүсэлтэй байдаг. Уншигч нь тухайн бичлэгт сэтгэгдэл үлдээж эсвэл өөрийн Блогруу холболт хийж хариу бичлэг нэмэх зэрэг хэд хэдэн аргаар сэтгэгдэл үлдээдэг. Үүнийг trackback хийх гэж нэрлэдэг. Trackback нь тухай Блогийн бичлэгүүдийн аль нэгэнд нь хариу болгож өөр Блогт бичлэг хийгдсэн бол энэ мэдээллийг Блог хөтлөгчид мэдэгддэг. Ингэсэнээр тухайн бичлэг хэр олон хүнд хүрч чадаж вэ гэдгийг бичлэгт холбосон холбоосынх нь тоогоор тодорхойлох боломжтой. Холбоос хийснээр, сэтгэгдэл үлдээснээр, тухайн бичигчийн дэвшүүлсэн шинэ, сонирхолтой, таатай санаанууд нь Блогийн орчноор дамжиж хурдан, хялбарханаар сүлжээнд тархдаг. Олонд танигдсан Блог бичигч болсон бол илүү их анхаарал татаж, нэр хүндтэй болж, тухайн Блогоор зочлосон давтамж, холбогдсон линкийн тоо тогтмол өсч байдаг. Энэ системээр дамжуулаад, Блогийн орчинд хамтарсан шүүлт /collaborative filtering –үүнийг ингэж л ойлголоо. Өөрөөр хэлдэг бол сов сорри. / хийх боломжтой болсон.

4.    Давуу тал 
Учир нь Блог хүмүүсийн мэдлэг, мэдээлэл, эргэцүүлэл, бодролоо хуваалцах, мэтгэлцэх орчныг бүрдүүлдэг бөгөөд олон тооны уншихыг зорьж, хүссэн хүмүүсийн анхаарлын төвд оршиж чаддаг. Интернетийн орчинд Блог нь уншигч болоод бичигч нь өөрийн бодол санаа, сэтгэл хөдлөл, харилцаа холбоог ямар нэг цензургүйгээр илэрхийлдэг, өөрийн гэсэн онцгой байр суурийг эзлэсэн хэсэг болж чадсан.
Блогийг үүсгэх, хөтлөхийн хамгийн гайхалтай зүйл нь нээлттэй ярилцлага, хэлэлцүүлгийг хурдан хугацаанд үүсгэж, Блогийг интернетийн баг хамт олон, шинэ болон тусгай сэдвүүдийн уулзалтын төв, орчин болгож чаддагт оршдог.  Блог нь бүлгүүдийн өсч хөгжих, эрч хүч, идэвхийг дэмжиж байдаг ба санал хураах, үнэлэмж, дүгнэлт өгөх, шүүмжлэх шинэ арга хэлбэрийг бий болгосон.
5.    Сул тал
Блогийг ихэвчлэн хувь хүмүүс хөтлөдөг учир баримтгүй, баталгаатай бус мэдээллийг хүргэдэг. Блогт зочилж байгаа уншигчид түүнийг нь баримттай,  баттай мэдээлэл мэт хүлээн авдаг. Блог нь олон олон хувь хүнд өөрийгөө илэрхийлэх, өөрсдийн санаа оноо, зан төлвийг ямар нэг зуучлагчгүйгээр түмэнд хүргэх боломжийг олгодогоороо чатын өрөөнөөс ялгаатай. Магадгүй энэ нь хувь хний Блогт байж болох ч гэлээ ямаваа нэг байгууллагын сервер дээрээс бичигдэж буй Блогуудад тийм ч тохиромжтой бус.
Блог  их хувирамтгай орчин. Блог хөтлөгчид нь бичлэгээ өөрчлөх, бүр устгах ч боломжтой. Энэ хувирамтгай байдал нь Блогийг архивлах, индексжүүлэхэд хүндрэл учруулдаг.
6.     Хаашаа?
Блогийн тоо маш хурдацтайгаар нэмэгдэж байна. Өнөө үед ойролцоогоор 50 сая гаруй хүн Блог хөтлөж байгаа гэсэн тоог судлагаагаар гаргасан байна. Учир нь Блогийг үүсгэх, хөтлөхөд хялбархан бөгөөд кибер ертөнцөд сонирхол, үзэл бодлоо илэрхийлдэг агуу том хэлэлцүүлэгийг үүсгэдэг өвөрмөц орон зайг эзлэж чаджээ. Блог нь олон нийтэд ил тод, урт удаан настай, өөр бусад Блогуудтай нягт, дотно харилцаа холбоо үүсгэж чаддаг. Тийм ч учраас боловсролын салбарт  мэдлэг олгох, түүнийг хуваалцах, түгээх арга хэрэгсэл болгон ашигладаг.
Анх үүссэнээс хойш хэдхэн жилийн хугацаа, хувьсал өөрчлөлтийн дүнд Блог нь боловсролын болон бусад салбаруудад өөрийн ашиг тусаа өвөрмөц арга хэлбэрээр тасралтгүй өгсөөр байна.

No comments: