Jun 23, 2008

зүсрэн орох борооноор эрч хүчээ хуваалцахуй...

 
Амралтын өдрүүдээр нөхдийн үзэглэсэн бичлэгүүдийг хальхан гүйлгэж харвал бүгд л бороотой холбоотой ажгуу... бич бас яахан дутах.
Бороотой шөнийн гудамжаар...
Ганцаар тэнүүчлэн явнаа би
Бороо бороо асгаранхан ороорой
Бодол санааг ариусган асгаранхан ороорой....
Хэдэн хоногийн турш үргэлжлэн шиврэх бороотой өдрүүд...хагас дутуу санагдах ийм нэгэн дууны 4 мөрт амнаас аятайгаа хамт салсангүй....
 Хагас сайны өглөө гэрийнхэнтэйгээ Төв аймгийн Дүүрэн гэдэг газарлуу нэгэнд айлд очицгоолоо. Газрын өнгө болоод ногооны гарц тааруухан. Өвс ногоо гээд байх зүйл үнэндээ л тун бага. Нэлийсэн шар, саарал тал... үе үехэн тариалсан ч юм уу тариалаагүй өнжсөн ч юм уу том том га газрууд. Үндсэндээ Дүүрэн тийшээгээ уул ус бага, дов толгодтой, өвс ургамал өчүүхэн. Хоосон тал юм шиг.Өнөө муу аппратаараа ууль нь хэдэн зураг дарсан л даа. Даанч өглөө мартаад гараад ирж. Тайлбаргүй хэдэн зураг тэгэж байгаад оруулнаа.
Хувьтай улс хур борооноор гэж...
Идэж уугаад л, тоглож наадаад л... бороотой гэлтгүй л бүгд л дор дороо тааваараа... Том өнхрүүш бол юу гэж надад олдох вэ дээ. Тугал хүзүүдсэн шиг ээ хүүхдүүдтэй хамт гүйлдээд л. Жижиг өнхрүүш бид 2 улаан чийчаантайгаа хамт жаахан алсуурхан үл ялигхан шиврэх бороон дуслууд сөрөн алхав.
Яагаад ч юм олуулаа байсан хэрнээ, ялгуухан сэтгэл минь сэрүү татсан гунигтай.... сэм сэмхэн ганцаардалтай. Тархиныхаа эд эс бүрт би ганцаардаагүй ээ гэж мэдрэлийнхээ судлаар дамжуулан тушаал буулгасан ч... зүрхний минь цохилт бүр үгүй дээ чи ганцаараа гэж тавласан ч юм шиг... өрөвдсөн юм шиг сулхан бас хүндхэнээр эргүүлэн лугшина... 
Өөрийнхөө бодолд хүлэгдэж амьдарсаар эцэс сүүлд нь тэр бодол лугшсан сэтгэлдээ тавлуулж... утга учиртай юм шиг утгагүй амьдралынхаа элэг доог нь болоод ч байх шиг... Бухимдал тээсэн өдрүүд минь дуусгавар болж буйдхан бас алсхан гуниг... Гомдол, ганцаардал сэтгэлд минь үлдчихэж. Гэхдээ гуниг гомдол минь бусдад зориулагдсан биш... зөвхөн өөртөө.  Харин бусдад илгээсэн сэтгэл минь харамсал... бас болгоомжлол... намайг гэсэн нэгнийг гомдоосон байхвий.... эгэлгүй баян сэтгэлд нь салхи шургуулсан байх вий... сэтгэл харамгүй хайрыг нь эдлэж чадаагүй байх вий... сэргэлэн цовоо нүдэнд нь гуниг хураасан байх вий... миний алдаа амьдрал намайг л шийтгээд дуусаг. Бусдад бүү хүрэг. Надаас хамааралтай бүхнийг минь холуурхан тойроод одог.
Бодолд минь хургасан жавар, босгоор минь давсан шавар байгаа байрандаа л үлдэг...
 “Блогийн талаар заавал мэдэх 7 зүйл” гэсэн бэсрэгхэн сэдвийг олж, хальхан гүйлгэж харлаа. Журмын нөхдөд зориулж орчуулан хүргэх санаа төрөв. Нээрээ л хүн хэлэхээс нааш гэж... үнэн юм аа тээ. Хэлсэн хүн нь мэдэж байгааз дээ. Хэхэх яахав нээх ач холбогдолгүй юм шиг мөртөө өөртөө бас ачаалал өгч орчуулахаар зориг шулуудсан минь... ГОЁ!
Нөхөд хэрэгтэй гэж үзвэл өчүүхэн энэ эрч хүчийг минь авч болно шүү. Энэ долоо хоногт төлөвлөсөн асар үр бүтээлтэй санаа оноогоо гүйцэлдүүлэхэд чинь энэ биений минь эрч хүч хэрэг болох болтугай. 

No comments: