Jun 10, 2008

салалт гэхээр л ....

 
Урьд шөнийн орсон шиврээ бороон чимээ сэтгэлд минь хөнгөхөн гуниг нэмчихэж...
Энэ удаад өөрийнхөө төлөө биш амьдралын минь нэгээхэн хэсэг болсон найз нөхдийнхээ төлөө тээх сэтгэл минь намайг  гунглуулсан болой...

Хорвоо дэлхий болоод хүмүүний амьдрал яагаад ийм адармаатай байдаг юм болоо. Адал явдалтай бол бас нэг өөр. Адармаа гэдэг чинь үнэхээр л арцалдаантай тээд бас сэтгэл зүрх эмтлээд байх юм.  Хамгийн сайхан сэтгэлтэй, үргэлж хүний төлөө гэсэн уриатай, эмзэгхэн, турьхан нэгэнд яагаад адгийн муу хань таарна вэ?
1 Найз хүүхэн минь нөхрөөсөө салах шийд гаргаж... хэрвээ тэр залуу сайн хүн байсан бол битий салаарай миний найз гэж нэг удаа ч болов хэлмээр байвч хийсэн үйлдэл, гаргасан зангий нь сонсохоор сал, бушуу сал, бүр үхээд далд ороод өгөөсэй гэж өөрийн эрхгүй дотроо бодход хүрмээр... Энгүй сайхан сэтгэлтэй нэгэнд арай л хэтэрхий хань заяачихаж дээ.
 
Нэгэн анд бас л хөтлөлцөөд явдаг эр хүнээсээ салах болсон гэнэ ... гэхдээ энэ нь наанатай цаанатай... навчтай цэцэгтэй тохиолдол болтой.... үнэндээ юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй....
 
Үнэндээ эргэн тойронд гэр бүл салалт арай л хэтэрч байна. Эцэс сүүлд нь бараг чих болоод сэтгэл дөжирч ч байх шиг... Гэхдээ тэр бүх салалтын үр дүнд найз хүүхнүүд минь яг л над шиг шаналал, сэтгэлийн зовлонг амсана гэж бодхоор л өр өвдөөд байх юм...эрчүүд ч бас шаналийшд гэж үү...мэдээж хэрэг шаналах байх л дааа.... би үгүйсгээгүй. Магад би өөрөө салж байгаа болхоор тийм зүйлийг түлхүү олж сонсоод байгаамуу... за мэдкүүм да...
Бороон дусал сэтгэлд минь гуниг нэмэрлэмой.... аа гэхдээ хатсан биш норж буй сэтгэл юм болхоор хэзээ нэг өдөр нахиална чиг дэлбээлнэ чиг дүхүү...

No comments: