Nov 29, 2010

Долоо

Хэлмээр бас хэлмээргүй үгс хоолойд гацан аргаад
Хичнээн хичээвч эв нь олдохгүй хөндүүрлэнэ
Харамласандаа бас хардсандаа давчдан бачуурч
Хориг тавьсан сэтгэлээ цуулж хөвөөд шидлэнэ....

Яг долоон хоног... тэр үнэр... тэр сэтгэл... тэр үгс....  тэр харц...  миний дотор дахин хоногшоод яг долоон хоног...  

7 өдөр... 7 шөнө... 7 зүүд... 7 чи... 7 би....

Хаашаа ч юм хулжин одсон 
Харанхуй шөнийн нойрныхоо эрэлд
Хатаж явна... ус өгөөч....
Хожимдсон ч гэлээ дүрэлзэн ассан
Халуун зүрхнийхээ хайрын дөлөнд
Шатаж явна.... ус..........ус

1 comment:

Anonymous said...

Долоогийн тоог би өөрийн азын тоонуудын нэг гэж тооцдог шд.

тоо бүхэн утгатай бас учиртай гэж итгэдгийм...

хаашаа ч юм хулжин одсон
Харанхуй шөнийн нойрныхоо эрэлд хатаж явна
ус өгөөч...

тэр усыг уулаа гээд цангаа нь тайлагдах боловуу...

жигүүр