Nov 15, 2010

Жаргалтай

Өчүүхэн сэтгэлд зүрх минь цадаж
Өнөөдөр л би дэндүү жаргалтай инээмсэглэнэ.
Өр зүрхнээс даруухан хайр минь ундраад
Өөртэйгээ л би агаарт дүүлэн ниснэ

Хөнгөн хэмнэлд хөл товшин бүжиглэж
Хөөрүү сэтгэлд хөгжилтэй аяс эгшиглэнэ
Хүсэл шуналдаа хийсвэрээр би жаргаж
Хөөцөлдөн дэгдсэн зүүднээсээ сэрсэн ч баярлана

*** 

Сэтгэл бяцхан цэнэг
Итгэлд өөдөсхөн цучил
Жаргалд хөнгөхөн зовлон
Үнэнд жаахан хуурмаг

3 comments:

Soulmate said...

http://www.goolingoo.mn/index.php?c=1397

энд бичсэн юм санаанд орчлоо.

эерэгээр нь харж, өөртөө ашигтайгаар эргүүлж чадвал хийсвэр, зэрэглээ шиг ч бай дурлал хэрэгтэй шүү...

A.Амарсайхан said...

Нээрээ бид жаахан хуурмаг байгаагүй бол үнэн гэдгийг мэдэхгүй байхсан

Single_Leaf said...

Аливаа мэдрэмж бүхний дундуур эсрэг мэдрэмж нь жаахан, жаахан, хэсэг хэсэгхэнээр цухалзаж байж л илүү тод мэдрэгддэг байх даа...