Dec 1, 2010

Яараад....

Харанхуй шөнө,  хар үзэг, хоосон цаас, хорогдонгуй цохилох цаг хугацаатай ханьссар хэдэн ч өдрийг угтав даа. 

Өч төчнөөн бодол атгахан тархины нугалаас бүрт шургалчихаад, өөрийгөө би ойлгох мэт, эс бөгөөс үл ойлгох мэт гөлийж, харцаа өргөх бүрт минь хоосон цулгуй хана.... булангаасаа шохой нь эмтэрчихэж... 

Амьдралд тулгарсан аливаа асуудлыг шийдчихлээ дээ гэж ам бардам дугарч огтоос болохгүй юм байна. Шийдэх гэж хийсэн сонголт, сонгох гэж гаргасан шийдвэр хэзээ ч төгс хувилбар биш байх. Сонголт шийдвэрийн эргэлзээтэй байх, буруу байхдаа бус... хаврын салхи шиг хувьсан байдаг валютын ханштай зүйрлэмээр...түүн шиг л хэлбэлзэн байдаг болоод л тэр байх. 

Эрээвэр бодлуудаа хааяа ч болов эрээлж сараачиж баймааж нь илүү хөнгөн мэт...Энд тэндээс нь чимхэж, эрэмбэ дараагүй, гэнэт гэнэтхэн цовхчуулж баймаар бодлууд... 

Гэнэтхэн нэг яарч, адгах шиг... 
Гурвын тооны ард тэг залгагдаж, тэр нь нэг болж солигдох хүртэл санаанд минь, бодолд минь хамгийн өндөр давтамжтайгаар буусан мэдрэмж.... Яарах, адгах... Гадна төрхнөөсөө хэнд ч илхэн..тайван нь дэндсэн амгалан царай... гэвч сэтгэл дотор минь дайтаж байх шиг. Нэг тал нөгөөтэйгээ дайтаж, нийтлэг үзэл бодол тээж чадахгүй үзэлцэнэ. 

Ганцхан амьдрах хорвоо, үхсэний дараа би өнөөдрийн энэ амьдралын үнэрийг ч санахгүй. Чаг чаг цохилох цагны амьсгал намайг хурдал, түргэл гэж яаруулаад байна. 

Амьдарч амж, амжиж амьдар.... яараад байна... Юунд ч юм би яараад байна. Ямар нэг зүйлээс өмнө би амжмаар байна...


5 comments:

Soulmate said...

яг л тэгдэг юм даа

би бас нэг хэсэг адгаал яараал. Одоо ч гэсэн хэвээрээ гэхдээ нөгөө талаар илүү хүлээцтэй уужуу болсон.

Хүссэн бүхнээ авахыг бодоо охин минь, амьдрал санасныг бодоход мааш богинохон...

Anonymous said...

нэг мэдсэн гэрлэсэн байсан 2 мэдэхэд нас талийжийнэ. Одоо 3 мэдэхээс айгаад байгаа ккккк

жигүүр

Heaven said...

Бодлыг тун сайхан буулгаад гаргаад ирчихэж.Бичсэн хэлбэр нь таалагдлаа. Миний бодлоор аливаа юмыг хүчлэснээр хүссэн зүйлээ олж авна гэж бодку байна. Эсэн шидийн бодлууд үүл шиг орж ирээд л замхардаг. Яарвал даарна ч гэж байдаг. Нас бол зүгээр л тоо. Чи дээр ярьж байсан даа, хором бүрээс, жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдрэх нь сайхан гээд. Тэр үгийг би би бас өөртөө сануулдаг. Яахав шилжилтийн үе л явагдаад байгаа юм шиг байна.Хэхэ.

bluefire said...

харин тиймээ аймаар яараад байнагэвч гаднах хэлбэр дүрс өөрчлөгдөггүй ээ

Single_Leaf said...

Уг нь энэ байгаа үе минь надад аз жаргалтай байгаа ч Дотор минь хэн нэгэн орж суучаад хурдлаачээ хурдлаачээ гээд байхын...

Хүссэн зүйлээ авах гэж нэг шунаад... тэгснээ гэнэт шуналаасаа айж жаахан хулгаад л... Зүгээр нээх сайхан уужим амьсгаа аваад л инээмсэглээд явж байтал болчмоор л юм ....