Aug 19, 2010

Гунигтай байнаа....

Намар яагаад ногоон өнгөтэй байдаггүй юм бол....Яаж ч төсөөлөөд ногоон навчис... ногоон модод... хаашаа ч харсан ногоон туяа татдаггүй .....Тийм болохоороо л ногоон цацрагтай зуны улирал шиг амармаар санагдаж, тайвшралыг олж авдаггүй юм байна л даа. Ногоон өнгөнд хүнийг тайвшруулах ид шид байдаг гэдэг дээ... 

Ногоорон халиурах зун цагийн төгсгөл яагаад ийм экстрийм байнаа.... /гадаад үгийг криллээр галиглаж бичсэндээ хүлцэл өчих ёстой юу?/

Хүүхэд байхын л бид бие биенээ мэддэг байсан... Бяцхан жаахан охин балчир насандаа эрдмийн босго давахыг хүссэн ч 9 сарын 1-ний өглөө номтой цүнхээ даахгүйдээ хойтон жилийг хүлээх болсоныг нь хамгийн тод санадаг юм... Сургуулийн хонгилд тааралдахаараа хөтлөлцөж гүйдэг, нэгнийхээ гэрээр очихдоо цаг хугацааг умартан тоглодог, өвөртөө орж унтахдаа шөнөжин хөөрөлдөн хуучилдаг... холын замд аялахдаа ч хөнжилөө хувааж унтдаг байсан найз минь....

Орцных нь үүдэнд борхон гэр босгож байхыг хараад битүүхэн гайхаад л өнгөрсөн ч... борогхон энэ орчлонгоос Бурхан найзыг минь булаачихсаныг үнэндээ би төсөөлөөгүй... Бидний дунд амьдруулж байснаас хажуудаа байлгах нь Бурханд илүү хэрэгтэй байсан юм болов уу... Гэхдээ л амьнаасаа тасалсан алагхан үр, амьдралаа нэгтгэсэн амраг хань, амийг нь төрүүлсэн ачит аав ээжид нь асралтай охиныг нь үлдээх тийм хэцүү байсан гэж үү. 

Сэтгэл минь баахан хөндүүр байна. Уулзаж учирч амжихгүй... нэг л их завгүй хүн байсандаа... учирлаж гуйсан бүхэнд нь сэтгэлд нь хүртэл туслаж чаддаагүйдээ... сэтгэлийг нь ойлгож, өөрийг нь анхаарч... найз шиг нь найз байж чадаагүйдээ  би өөртөө гомдоод байна...

Гэвч... бид гагцхүү төрөх, үхэх хоёрыг л хүссэнээрээ жолоодож чаддаггүй болохоор хэн хэдийд хаашаа одохыг нь хэн ч хэлж мэддэггүйдээ л ийм мэдрэмж тээдэг биз... 

харуусаж байна.....


4 comments:

soulmate said...

ямар аймаар юм бэ... ийм залуугаараа...

хөөрхий үр хүүхэд нь яана даа. амьдрал ингээд л дэндүү хатуу дэндүү богинохон...дэндүү гунигтай юмаа

SL said...

хэн, хэзээ явахыг хэн ч хэлж мэдэхгүй юм даа хө...

SL said...

ингээд л бодохоор өөрийн эрхгүй амжиж амьдармаар... амьдарч амжмаар....

Sophie Zelmani, Norah Jones сонсмоор өдрүүд...

Jamba said...

Өө ямар харамсмаар юм. Ийм залуугаараа.