Nov 24, 2010

Эрэгцүүлэл

Би ямар ч юм нэг өвчин тусаад эдгэрч байгаа байхаа. Яагаад гэдгийг мэдэхгүй байгаа ч тийм мэдрэмж төрөөд байх болж.... Өөрийгөө ихэд анзаардаг болоод байгаа ч юм уу эсвэл өмнөхөөсөө илүүтэйгээр огтоос тоохоо байгаад байгаа ч юм уу. Ямартаа ч надад ямар нэг өөрчлөлт гараад байгааг би мэдэрч байна.

Сэтгэл санааны хямралын үе ерөнхийдөө 3-5 жлийн дотор л эдгэрдэг юмдаг уу даа. Миний л онол, ойлголтоор л доо. Бас давтамж энэ тэрээс ажиглахад нэг тиймэрхүү янз байгаад байна. Өөрт минь тохиолдсон асуудлаас үүдэлтэй, жаргал дундуур минь сүлжилдсэн зовлонгийн гуниг, шаналал, шарх ерөнхийдөө эдгэрч байгаа бололтой.  

Уйлах..... уйлах гэдэг үйлийг би нэлээдгүй хугацаанд үзээгүйм даг. Тэгтлээ муухай хатуу сэтгэлтэй болчихоод байна уу эсвэл үнэхээр нулимс минь ширгээд хатчихсан юм болуу гэдэг бодлууд  дүүрэн байдаг байлаа. Хоолой зангираад л хамар шархираад л уйлахнүүдээ гэтэл байхгүй.....нулимс байдгүй.... Гэтэл ойрноос мэр сэр цухалзаад байдаг болж. Эртээрхэн бас л өөртөө үүсгэсэн бодол, шаналалаасаа болж хэсэгхэн мэлмэрсэн бол өчигдөр "Орхидос" гэдэг кино үзээд тэсэхгүй уйллаа... Хүнийг хайрлах гэж, хүнээр хайрлуулах гэж орчлонд ирдэг гэж бодтол..... кино 100% төсөөлөл байдаггүй гэж бас бодтол.... Нэг л хүнд юм тээглээд... уйлаад л байсан. Гэхдээ тэр нулимс дан ганц киноноос болж урсаад байсан ч гэж бас бодохгүй байна. Далимдуулаад нэлээн сайн уйлъя гэж бодсон. Дотор минь орчихоод намайг бачимдуулаад, бухимдуулаад байсан бодлууд нулимстай минь хамт урсаад арилна гэж бодсын. Бүгд биш юмаа гэхэд хэсэг нь арилсан бололтой. 

Хайрлах.... огт хайр гэж мэдэхгүй, хэнийг ч хайрлаж чадахаа байчихсан дүүрсэн толгой биш л дээ. Зүгээр л хэн нэг эр хүнийг хайрлаад, тэр хайраараа хол явна гэж итгэхээ байчихсан хүн байсым. Гэтэл энэ итгэл минь сэргэж байгаа болтой. Хэн нэгнийг хайрлаж, тэр хүндээ итгэж амьдрах хэрэгтэй юм гэж бодтол бараг л бүх юм хоцорчихсон байх шиг..... 

Хайр... хожуу ч гэсэн бодолд минь өнжсөн хожимдсон мэдрэмж....

4 comments:

soulmate said...

санал нэг байна

3 жил хавьцаа.

тэгээд сэтгэл зүрх эдгэрч, шарх нөхөгдөж, дахин амьдрах итгэл олдог юм шиг...Мэдээж хүнд, хөнгөн, хувь хүний онцлогоос шалтгаална л даа...

би бас тэгдгийшд
уйлмаар санагдсан үед жоохон гунигтай юм гарахлээр албаар уйлчдаг. Нэг төрлийн эмчилгээ шүү яах аргагүй... Тайвшруулах гормон этр ялгардаг байхаа.

bluefire said...

тиймшүү
уйлна, эдгэнэ...

Anonymous said...

Эр хүн уйлдаггүйм гэж зөндөө үглүүлсээр байгаад уйлч чадахаа, яаж уйлдагийг ч мартчихсан явжийж билээ..

Одоо бол уйлах гэдэг чинь сайхан юм гэж бодоод л явжийнэ...

Anonymous said...

энэ дээд талын хүн чинь би шоо

жигүүр