Nov 22, 2010

Ингэтлээ...

Энэ өдөр уг нь их эгэл жирийн өдөр... Гэхдээ би...

Ингэтлээ их хөл алдан баярлаж, хүүхэд балчир насандаа эргэж очоод, өвлийн өвөөгөөс бэлэг авч хөөрч, дэгдэж буй адил хөвөн халин дүүлнэ гэж тэртээх өдрүүдэд мэдээгүй л явсан....

 Ингэтлээ уяран догдолж, өөрийнхөө хэн бэ гэдгийг ч санахаа байтлаа догдлон хайрлаж.... нялхарч бас эрхэлнэ гэж зүүдлээгүй л явсан...

Ингэтлээ хоргодон шунаж, хором ч болов цаг хугацааг урсан өнгөрч буйд харуусан гуниглаж, ахиад ганцхан хором..... ганцхан хором л үлдээгээч гэж гуйж залбирч байсныгаа санахгүй л явсан...

Ингэтлээ...

ингэтлээ би өөрчлөгдөж...

ингэтлээ би хувирч...

ингэтлээ би дасаж...

ингэтлээ би хайрлаж...

 ингэтлээ би эдгэрч...

ингэтлээ би мөрөөдөж явсанаа мартсан байх юм.... 

Харин одоо энэ бүх мэдрэмж надад эргэж ирэхийн цагт.... Түүдэг галд өчүүхэн л цучил хэрэгтэй байдгийг дэндүү ихээр ухаарах л....

3 comments:

soulmate said...

happy for you :D

газар сайгүй энэ л мэдрэмжээ цацаарай... бүх биеэрээ мэдэр, ханатлаа...

SL said...

Эдгэрэл, эрсдэл алин болохыг ухаж, ухаарч, энэ тухай бодож суухыг нэг л хүсэх ч үгүй байна.

soulmate said...

тиймээ зүгээр л баярла, хөгж, мэдэр

мэдэрч амжсан бүхэн жаргал... илүү дутуу юм бодоод хэрэггүй