Jul 19, 2010

Хүлээлт


Үл үзэгдэгч хүлээлт юм бүхэн дээр үүсээд байх шиг... Хэн нэгнийг ирэхийг хүлээж, аливаа юмсыг тохиолдохыг хүлээж... аль эсвэл бүр гэв гэнэтхэн гайхамшиг учрахыг хүлээнэ... ил биш ч далд хүлээгээд л.... хүлээгээд л.... хүлээсэндээ өөрөө орооцолдсоор нэг л өдөр гарахын аргагүй хүлэгдэж.... хаашаа ч хөдлөхгүй гацсан байна....

Хэдхэн үг холбохын төдийд заавал толгой мөр холбохоо ч хүлээх шиг... Хэдхэн алхам урагшлахын төдийд хоромхон ч гэлээ сүүдэр шургахыг ч хүлээх шиг...Гэтэл ямар ч нөхцөл, болзолгүйгээр... ямар ч хугацаа хоног алдалгүйгээр бүтээмээр тийм хүлээлтүүд бас үүсээд байх шиг... Би дөнгөж бодоод л хүлээж эхлэхэд бүтчихсэн байгаасай гэмээр....

хэн нэгэнд хэлсэн үгнийхээ хариуг..... эсвэл хандаж гаргасан хэрэггүй зангийнхаа шанг... хийрхэж бодсон бодлынхоо төлөөсийг... харуусгаж, шаналгасан хайрынх нь өрийг.... хэзээ мөдгүй надруу ирэхийг нь би хүлээдэг....

Дэндүү их хүлээлт биднийг дэмийрсэн тэнэг болгодог ч гэлээ хүлээхээ байчихвал би амьд яваагаа мэдрэхээ байчих юм шиг санагдах болж... Яг л бодохоо больчихвол би үхсэн байна гэдэгтэй утга нэгэн....

5 comments:

AntiDotE said...

Хэлээд юухүү. Хүлээгээд байгаа юу, хүлээгдээд байгаа юу гэдгээ ойлгож амжаагүй л байна.

soulmate said...

хүлээх сайхоон сайхан

хүлээж байтал хүрээд ирэх ч юм билүү. би хүлээж тэвчидгүй тэвчээргүй байсан ойрноос харин хүлээж сураад байна.

Хэн нэгэн бас чамайг хүлээж л суугаа байх...хаа нэгтээ :)

Уйгаржин said...

Хүлээлт гэдэг сэдэв ойрд жаахан нийтийн хэргэлээд их хэрэглэгдэж байх чинь хүлээх хүнгүй ээ

SL said...

Хүлээх хэдий хэцүү ч гэлээ... би өдөр бүр, цаг тутамд хүлээсээр л байдаг юм шиг...
Сайн цагийг, сайхан мэдээг хүлээгээд л...

А said...

Хүлээлээ би, хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ