Jul 16, 2010

Зуны дурлал


Навчис гандаад өнгөө солихын цагт
Намайг мартдаг шиг би бас түүнийг мартана
Нарны элчинд сэтгэлээ ээж хүч аваад
Налгархан намрыг эргээд иртэл амьд байна


Хорвоо эргэлдэх хагасхан  хугацаанд
Хүслээ би зөвхөн түүнд л гэж хадгалана
Хойтонгийн зун хажууханд минь ирээд жиргэхэд
Хонгор минь наддаа эргээд ирээрэй гэж дотроо шивнэнэ...


Нэгэн зуны дурлалтай минь хамт
Нимгэлж хөнгөлсөн сэтгэл минь далдхан нуугдчихсан л...
Нэгэн зуны жаргалтай минь хамт
Нимгэн даашинз, нөмгөн цамц минь холхон хураагдчихсан л...

3 comments:

soulmate said...

нээрээ л ингээд хугацаатай дурлаад дараа нь ор тас мартаж чаддаг сан бол сайхнаа...тэгж сурах юмсаан гэж :р

Single_Leaf said...

Нэгэн зуны дурлал минь баяртай гэж өөртөө ч болов шивнэх.... өөр мэдрэмж...

Уйгаржин said...

Хорвоо эргэлдэх энэхэн хугацаанд
Хайрыг удалгүй ирээсэй гэсэн
Хүслээ зөвхөн өөртөө л шивнэнэ