өдөржин зүрхээр хатгуулж өнжлөө. эм уугаад ч нэмэр байсангүй. өндийгөөд босоод явахаар өвдөөд байх юм. бүтэн амьсгал авч чадахгүй хагас хагас амьсгалж, хатгуулж алхах тээртэй байлаа. элгээ эвхээд, түрүүлгээ хараад хэвтэхээр түр намжих юм. элгээ дараад хэвтээд л байх бас их амаргүй юм.
өмнө нь зүрхний өвчнийг бага багаар мэдэрдэг байсан ч өнөөдрийнх шиг ийм хүндээр тулж байсангүй. яагаад ч юм их олон зүйл бодогдов. ингээд л миний сүүлчийн өдөр хоногууд тулж байвал яана?
Өөдөсхөн охидоо харахаас ч аймаар санагдаж, өтөл буурай ээж аавын царай хүртэл эмээмээр..... түгшүүртэй. би нэг л их гэмтэй хүн шиг бодогдоно.
өөрийгөө үл хайрласаны илрэл болоод өнө удахгүй би яваад өгвөл дэндүү амиа бодсон хүн болох байх даа.
бүх бодлын дараалал алдагдаад бас л сарничихлаа.
бүтэн амьсгалмаар....
бүх бодлын дараалал алдагдаад бас л сарничихлаа.
бүтэн амьсгалмаар....
5 comments:
Чи минь ойрд сураггvй нам боловоо? Найздаа e-mail хаягаа егчих..сайхан захиа бичээд явуулья.,
singleleaf_wf@yahoo.com
Авсан уу? :)
Авсан. Унших гэж байна. Баярлалаа хонгороо :)
:)
Post a Comment