Mar 22, 2011

Цаг агаар, улирал солигдож байгаатай огт хамааралгүйгээр, зүгээр л  боломжийнхоо хэрээр, чадлаараа, өчүүхэн зүйлээр ч болов өөрийгөө өөрчлөх хүсэл минь илүүтэй их оргилсон үе байна гэж...
Үнэнч, сэтгэлтэй зөвлөгч нар надад байнаа. Тэдний зөвлөгөө чиглэл огт буруудаагүй. Бүх зүйлийг өөртөө итгээд, эхлэлийг нь тавьж чадахгүй байгаа надад найзын минь зоригтой, зөвлөгөө их тус болсон. Гадна төрхөндөө жаахан өөрчлөлт оруулаад, тэр нь надад илүүтэй таалагдсан болоод ч тэрүү магадгүй өөрийгөө арай өөр нүдээр, арай өөр өнцгөөс харж чадсан байх. 
Би яагаад заавал байгаатай эвлэрч явах ёстой гэж, айхтар овойж оцойсон үр дүнд хүрч чадахгүй ч бай хамаагүй би ямар ч байсан өөрийгөө дийлж чадах ёстой гэж дотроо шивнээд өмнө нь бодохоос цааш хэтэрдэггүй байсан тэр зүйлүүдээ хийж эхэлмээр, туршиж үзмээр тийм л хүсэл шуналтай нүүр тулсан. 
Хүсэл шуналдаа хөтлөгдөөд, зарим нэг зүйлийг хийгээд эхэлчихсэн хойно, дэндүү хожуухан ухаарсанаа гайхаад л... гэхдээ ямар ч байсан "Later is better than Never" гэдэг үнэн юм шиг ээ. Цаг хугацаа намайг хүлээхгүй, тэр цаг хугацааг би сөрж биш дагаж амьдардаг гэдгээ илүүтэй ухаараад ч байх шиг. Чадалтай, хүсэл мөрөөдөлтэй байгаа дээрээ би аливаа зүйлийг хийж, туршиж чадах, чадахгүйгээ мэддэг болох хэрэгтэй ч юм шиг. 
Нэгэн бодлын би өөрийгөө бага багаар нээж, таньж, өөрчлөх гэж хичээж байгаа ч нөгөө бодлын зөвхөн хязгаарлагдмал хүрээнд харъяалагдаж, түүнээсээ хамаарч амьдрахыг хүсэхгүй байгаа минь давамгайлж, тэр л хязгаарлагдмал, харьцангуй зүйлээс өөрийгөө сатааруулж байх хэрэгтэй болчихож. 
Ээж аав, үр хүүхэд, найз нөхөд, хайр дурлал, гуниг зовлон бол бидний амьдралын салшгүй нэг эд эс шиг болчихсон. Гарцаагүй үнэн. Үүнийг яаж ч өөрчилж чадахгүй. Гэхдээ 7 хоногийн 8 өдөрт нь зөвхөн эдгээр асуудлуудынхаа дунд эргэлддэг байж болохгүй юм шиг.... дэндүү хязгаарлагдмал санагдах болж. Дэндүү дураараа байх төрөлх зан авир минь илүү тодрох байх даа. 
Ямарч байсан би эхэлж чадсан. Чадал, боломжоо дуустал л энэ хэвээрээ зүтгээд үзнээ. Яг маргааш үр дүнг нь үзнэ гэж батлаж чадахгүй ч өөрийгөө өөрчлөх гэж хичээсэн өчүүхэн зүтгэлийн минь үр өгөөж тодорхой хугацааны дараа бодлын минь мэлмийд ч болсон мэдрэгдэнэ гэж найдна. 

2 comments:

dao said...

hiisen zuiliin ur dung huleegeed yahavd huleegeegui bhad irchuul iluu kaiftai bj medne gej boddiishd

Single_Leaf said...

үр дүнг нь хүлээлгүй орхих зүйлс байдагтай адил бага зэргийн хүлээлт тавих зүйлс ч бас байдаг гэж ойлгосон. миний энэ тохиолдолд би үр дүнг нь үзнэ гэж зүтгэхгүй бол хий дэмий л хүрд эргүүлж, эргэлтийг нь дагаж намирсан туг дарцаг шиг утгагүй болчих юм шиг санагдаад....