Mar 7, 2011

Синдром

Хамаг бүхэн хоосон утгагүй санагдахын үед хэнээс ч юм , юунаас ч юм зугтах цаг минь ирсэнийг би мэдэрдэг. Хаашаа ч хамаагүй, харц шидэлсэн зүгтээ том том алхаад, юуг ч юм бодож, юунаас ч хамааралгүй төв царайгаа тодруулж, толгой гэдгэр, мөр тэвхгэр зүтгээд эхэлдэг. 
Сэтгэлд минь ямархан дайн дэгдэж, ухаанд минь ямархан салхи шуурга босч, бороо цасан холилдсон ч би бодлоо шулуун шугам мэт цэх татаад л зүтгэчихдэг сэн...
Гэвч энэ л удаад би чадахгүй мэт... чадахгүй байх шалтаг шалтгаан минь чадах ёстойгоос хангалттай илүү байх л... Шалтгаан болгож тооцдог байсан нөхцөл байдлаас минь бүр 1000 дахин илүү шалтгаан надад хэрэгтэй мэт....


Улирлаас шалтгаалсан гаанцаардал гунигт би нөмрүүлээд, хавсаргаар чимэглэсэн инээдээр  хацраа гоёно
Уйлмаар бас хашгичмаар тийм л бачуурам мэдрэмжийг би өвөртөө тээж хорголон нулимсаа хөрстөөс харамлана
Хаашдаа надад өөр сонголт үгүйд итгэж, цээжиндээ цучил нэмж, түүдэг өрдөөд түүндээ дулаацахдаа
Хажууд минь, зөвхөн хажууд минь л бараа нь тодрон алхаж байвал би илүү амьд мэт, бодит мэт....

7 comments:

Anonymous said...

Yaasan hetsuu uim bichdeg busgui ve? intro_w@yahoo.com

... Shake ... said...

Шалтгаан ...

Anonymous said...

бүү ай би чамтай хамт... кккккк

жигүүр

K said...

сэтгэлээс нахиалж сэтгэлд хагдарнаа гэж... :)

Би+Д said...

Та яагаад блогспот дээр бичдэг болцын, угын бас бичдэг байсан юмуу

Single_Leaf said...

блогспот дээр хэсэгхэн булантэй болоод бараг жил хагас болж байгаа...

Эртний анд. said...

синдром бол лүд мөн кк ганц гайгүй үг хэлчив үү үгүй юү би чинь харин хаа очиж айай?