Jan 17, 2011

Аз жаргал...

Өнгөрч одсон өдрүүдийг өнгөцхөн гарчиглалаа.

Үнэхээр би дэндүү тэнэг ч байж дээ гэж бодовч тэртээх л тэнэг гээд байга өдрүүдийг туулж, туучиж, бараагүй бол өнөөдрийн энэ их мэдрэмжийг анзааралгүй.... атгахан нүднийхээ хараанаас алсуур өнгөрүүлэх байсан байх даа.

Өөртөө харъяалахгүй зүйлийн төлөө зүтгэж..., өөрийгөө би хүчлэн хорьж, дотор минь агуулагдах тэр л хүсэл мэдрэмжийг ба нухчин дарж, өөрийн минь хажууд байсан тэр л аз жаргалыг би үлдэн хөөснөө дэндүү хожуу мэдэрсэн ч.... тэгэх л ёстой хувь тавилан гэж... тийм л учраас би өнөөдрийн энэ ухаарлыг амталсан хэмээн муйхарлан сэтгэнэ.

Аливаа үйлийн үр дүнг урьдчилан тооцоолж, түүнээс урьдчилан сэргийлж, өөрийнхөө төсөөлөлд бий болгосон тэр үр дүндээ тохирсон хориг арга хэмжээг түрүүлж хэрэгжүүлэх нь хэр зөв байдаг бол... Төгсгөл нь харагдах байтугай, огтоос эхлээгүй тэр л үйлийн төлөө хийсвэр ертөнцийг амилуулж, айдсыг бас араасаа дагуулсаар л байх нь хожим ямар том харуусал эсвэл яг юу гэж нэрлэхэд хэцүү тэр л мэдрэмжинд хүргэдэг гэдгийг би ухаарах л.


Гэвч... нэгэнт эхэлчихсэн үйлийнхээ төгсгөлийг харах гэж хичээхгүй байгаа ч гэсэн өнөөх үл ойлгогдох мэдрэмж оршсоор л... айдас, түгшүүр, тэнэглэл эсвэл бүр харамлах... аль нь юм бол...


... зүгээр оршин буй өнөөдрийг би аз жаргал хэмээн нэрлэмээр. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадвал өнөөдрөөс эхлээд өнө маргаашийн бүх л өдрүүд аз жаргал болон хувирмаар. 
Угаасаа л өнөөдөр байгаа миньминь аз жаргал. Ямх, чимхээр хэмжигдэх ялгуун үгсээр сангаа тэлсэн, асар баян аз жаргалтай амьдрал минь.... 

2 comments:

Heaven said...

Сайхан бичиж. Үнэхээр аз жаргалыг яг одооноос, яг өнөөдөр мэдэрч явах шиг гайхалтай зүйл үгүй.
Эсэн шидийн бодол тээгээд, үр дүн нь ямар байх уу гээд өөрийгөө гашилгаад дэмий байх, зарим үед хэрэгтэй байдаг ч ихэнхдээ шаардлагагүй байдаг шиг санагддаг. Ядаж хөгшрөлт удаан явагдах байх.

Anonymous said...

төсөөлөл дотроо төөрчихсөн л явна...