Oct 31, 2010

Буглаа

Хожимдож ирсэн мэдрэмж хөндий цээжинд буглачихаад
Хаашаа ч хөдлөх чадалгүй болтол намайг ээрнэ
Бачуурч бас дахин бачуурч эрүүлд эргэлдэхдээ
Бусдын зүйл бусдынх л байдагт бүр ихээр итгэнэ...

*** 

Учирсан тавиландаа хууртаж хэсэгхэн баясчихаад
Үүрд л минийх байх мэт үлгэр зохиож түндээ итгэчихээд
Ханьсах хувь заяаны зөрлөг дээр ганцаараа хүлээж зогсохдоо
Үүр шөнийн заагаар үл үзэгдэгчтэй болзож буйгаа даанч мэдэхгүй
Миний тэнэг бардам зан....

*** 

Хорогдон хорогдохдоо амьсгалаа түгжиж хором хүлээвч 
Цаг хугацааны эргүүлэг намайг үл өрөвдөн дэндүү хурдан эргэлдэнэ
Хацар, хүзүү бас тэгээд хөхний товчинд хайрын бороо дуслахад
Цас, мөндөр бас тэгээд юу ч биш хурын шим биестэйгээ уралдаж
Хуурай харууслаар бодол норгон амьдралтай урсан одно....

4 comments:

KO'шейк said...

... Учирсан тавиландаа хууртаж хэсэгхэн баясчихаад
Үүрд л минийх байх мэт үлгэр зохиож түндээ итгэчихээд ...




Би тэр чигээрээ харагдчихлаа

Anonymous said...

Хацар хүзүү бас тэгээд хөхний товчинд
Хайрын бороо дуслахад
.... Хурын шим биестэйгээ уралдаж
....Норгон ... урсан одно....

Аяааа би уншчихав. юу бодов.
Үгэн дунд үг л байхийн. Бодолын доторх бодол мэт...

Миний найз бүү санаашираа Амьдрал үргэжлэн урагшилсаар л байна шд

Жигүүр

SL said...

хэхэ айхтар тонгоруулж ойлгох юм аа. Мундаг байна шүү.

Anonymous said...

би тонгоруулаагүй ээ. Зүгээр л ил далд байсан бүхнийг нь илчилсэн хэхэ

гэхдээ надад таалагдсан
яг л дуу шиг

таалагдсан таалагдсан түүний гоё....

жигүүр