Oct 6, 2010

Шальдар бульдар бодлууд... эрэмбэ дараа гэж үгүй...

Ойрд нэг л хачин. Яагаад байгаагаа ч мэдэхгүй юм. 

Хүн ер нь өөрийгөө бүрэн таньж мэдэж амждаг болов уу? Хэрэв энэ амьдралынхаа турш хүн өөрийгөө ч таньж амждаггүй юм бол өрөөлийг яаж ч таньж сурах вэ дээ тийм үү? Хүн юу бодож, юу хүсэж, юунд зорьж... юунд дургүй, юуг жигшиж, юунаас зугтаж амьдрахыгаа мэддэг ч гэлээ жинхэнэ амьдралыг хангалттай таньж мэдэхийн дөнгөж нэг хэсэг нь л юм даа. 

Өөрийгөө дарж амьдрах хэрэгтэй ч юм шиг... эсвэл дэврээж, халгиулан, цалгиж орших ёстой ч юм шиг....хөнгөн сээтгэнэл, хөөрүү сэтгэл дутаад байгаа ч юм шиг... эс бөгөөс гал халуун дурлал, галзуурсан их хүсэл тачаал, далай шиг их гуниг, далан давсан мэт ганцаардал, бухал бухал бодол, боодол боодол ухаарал, гэмшил бас харуусал, бардамнал бас бахархал..... ямар нэг юм л надад хэрэгтэй байна.... 

Өглөө тээсэн бодол өдөр гэхэд л замхран одсон байх юм... Өчнөөн олон зүйлийн тухай бодож, өнөр их үгээр илэрхийлэхээр бэлдэж байсан ч .... их ажлын чөлөөгөөр, тархи юугаа суллаж, цаас, дэлгэцийн аль нэгэн дээр буулгах байсан авч... алдчихаж... тархины нугалаас бүртээ тээсэн тэр олон бодлуудаа би алдчихаж.... Хэдхээн үгсийн хүрээнд түгжигдэж, хэлхэж, сүвлэх чадал минь барагдаж.... хуйсагнах салхинд хөгөө алдаж, хөр цасан өвлийн сургаар дагжин чичрээд... ичиж нуугдаад, шигдэж унтаад эхлэх чинь...  Бичигдсэн үгс хүртэл буудал алгасаад үсэрчихэж....

Нүцгэрэхээ хүлээх моддын мөчир дээр бялзуухайн чуулган чуулж 
Нимгэн ч гэлээ бараан үүлс энд тэнд бүртийж тэнгэр хээлнэ
Ганцаардлыг тосох ганцхан зүгрх минь сэтгэл тогшиж
Ганган хээнцэр хөглөрөх навчис хаа сайгүй хөрс чимнэ....  

2 comments:

soulmate said...

харин тиймээ би бас тэгээд байна
янзүрийн л юм санаанд буухын
тэхдээ нэг цэгцлээд базаад авч амжаагүй байтал өөр юманд ухаан санаа самуурааллл... энэ одоо юуных вэ улиралын онцлог уу ккк

бүүмэдээ

цаг агаар харин янзтай сайхан байна шүү

SL said...

би нэг л би биш болоод байх шиг...
Гадаа бороо ороод хүйтэн байна... бодол санаа, сэтгэл зүрхэнд минь хүртэл хүйтэн бороо шиврээд байна... даараад л...