Jun 23, 2010

Зүгээр л....

Халуун салхи хаа сайгүй тэнүүчлээд, хамаг биеийг минь нозооруулж, хүсэл тачаалыг минь саармагжуулна. Хөнгөн мэдрэмж, бүхий л бодролоо хуруу хөдөлгөн буулгах хүсэл байвч... унгирал зууралдсан улирлын халуунтай ууршиж, замхараад уусан арилсан бололтой. 

Зүгээр л ...
Залхуурал намайг дийлж, залуу насны минь зам дээр надаар наадаж, улирал улиралд ээлжлэн тамлаад, уучлал, ухаарал, үзэн ядалт, хорсол, занал, гоморхол тунирхал, баяр хөөр, бачуурал бухимдлаар намайг дайлна....

Зүгээр л....
Солиорол намайг эзэмдэж, согтуу мэт сүүмгэр нүдээр сэмхэн ирмээд, салхи болоод сүүдрийг алсуур эргүүлж, айхтар үргээж надаас холдуулаад.... санаанд минь үлдэхгүй тэр л учралуудыг ээлж ээлжээр, хайр найргүй надруу чулуудна...

Зүгээр л...
Инээмсэглэл намайг ялан дийлээд, энэлмээр хэцүү байсан ч нүүрэнд минь тодорч зовоогоод, энэрэлгүй хатуу хорвоогоор даажигнаж байгаа мэт сэдлийг нүүрэнд минь үлдээгээд, эргүүлэгт хүрдэнд завсаргүй сэнсрэх тэр л хугацааг насны минь хязгаар дээр нэмнэ....

Зүгээр л би зүүдэндээ оршин буй мэт хөвөөд, зөрөг замыг дундуур туучиж холбироод, зүрх сэтгэл хоёроо дэлгэж тавиад зөнгөөр бас зоргоор тайванхан оршмоор....

5 comments:

Уйгаржин said...

зүрх сэтгэл хоёроо дэлгэж тавиад зөнгөөр бас зоргоор тайванхан оршмоход юу саад болном хичээлдээ

soulmate said...

ямар гоё навчис вэээ

SL said...

ойр тойрныхон маань ч гэсэн зүгээр сайхан оршиж байж л би зүгээр сайхан орших болохоор...аяндаа хувьсгалын тохироо бүрдэнээ.... тэр үед зоргоороо оршино....

энэ навчис намайг хүлээж байсан юм шиг санагдаад. хэхэхэх тэгээд л учрах ёстой зураг шиг л...

A.Амарсайхан said...

Зүгээр л уншлаа. Сэтгэгдэл үлдээлгүй зүгээр л гараад явлаа

SL said...

Згүээр л гараад явсанд баярлалаа... хэхэхэ