Feb 5, 2010

Зүүдний учрал...


Зүүдэндээ би дэнлүүний гудманд оччихсон байх юм
Зүглэж бүр зориод дунд нь алхаж байх юм
Хажуугаас төөнөх харц түүнийх гэдгийг мэдэрч.... үйл хожимдоно

Хаалга хаагдахын төдийд түүнийгээ би алдчихлаа
Хаанаас ирсэн бүсгүйд ялагдчихсанаа ч мэдсэнгүй
Зүрхний доохно талд оёдол задарч... нулимс шүүрнэ

Бортоготой дарсны гашуун амт цээж зуран харуусна...
Бүтэн сар зүүдэнд минь зочилсон түүний үнэр
Тэргэл сартай тэр шөнийн учралыг тамгалаад.... хүсэл хоцорно



3 comments:

Арслантай авдар said...

Хоёрхон харайгаад хүрчихэж болох газар
Хорь хоног сарвайгаад ч дөхөж ойртоогүй байх юм
Хорвоогийн өвөл хурдхан л дуусаасай...Хавар сайхаан гэжжж

Single_Leaf said...

Биендээ уусгах гэж битүүхэн хүлээсээр
Бодол болоод хүсэл минь хөлдчихөж
Байшингийн булангаас зүлэг ногоороод л .... зун болоосой...

ҮЛЭМЖ said...

энэ блогийг мээдкү байсан байна ш д