Jan 19, 2010

Шивнээ...

Араас чинь би тэврээд
Амьсгалаа цээжинд чинь шингээхсэн залуу минь
Амьсгалтай минь орших тэр л эд эс бүхэн
Аяа чамд хичнээн ээнэгшсэнийг... зүрхэнд чинь шивнээд ойж буцна...

Цоожтой ч юм уу....


Энгэрт чин би тэврүүлээд
Энэ л залуу насаа үүрд тэнд үлдээхсэн
Эгэлхэн төрх болоод даруухан гоо сайхан минь
Эргэж хувиралгүй чамд дурласныг.... сэтгэлд чинь хавчуулах гээд л хоосон буцна.... 

Завсаргүй ч юм уу



3 comments:

bluefire said...

harin tiim

Gansukh said...

Үнэхээр сайхан шүлгүүдээр дүүрэн блог байна, тавтай сууж байгаад бүгдийг уншихаар шийдэв :)

SL said...

Баярлалаа. Өнөөдөр Б. Болдсайхан эмчийн ярилцлага уншиж суутал "Хүн ер нь гуниглаж, ганцаардахаараа л шүлэг бичдэг... баярлаж, хөөрөх бус.. ганцаардаж, гунихаараа л бичдын" гэж байсан. Тэр үнэн байх гэж бодсон.