Nov 8, 2009

Санаа алдах л...

Эгээ л би ээжээ даган дэгдсэн
Эрээн даашинзтай охин болчихсон мэт хөнгөн...
Энэ л бодол санаа минь агаарт хөвсөн
Эрээн далавчит эрвээхий мэт ганган...
Эгэл хүмүүний зүрхийг ингэтлээ ихээр догдлуулсан
Эр зоригт баатар мэт түүний араншин
Эмэгтэй биеийг олж хорвоод мэндэлсэн
Эхнэр байхын тавилангүй намайг ихэд догдлуулах л....

Санаа алдах л....

2 comments:

soulmate said...

эхнэр...
эмэгтэй...

би энэ хоёр үгнээс эмэгтэй хүн байхыг сонгоноо...

SL said...

зүгээр л эмэгтэй хүн байх... илүү тансаг мэдрэмж...