Feb 25, 2013

Төрсөн өдөр

Өнөөдөр миний төрсөн өдөр. Хичнээн ч сайхан өдөр таарчихав даа. Хурмаст тэнгэр хүртэл нэг уйлж, нэг инээж... ёстой л уйлж инээх нь зэрэгцсэн сайхан өдөр байна даа. Хажуугаар зөрсөн хүн бүрийн царайд инээмсэглэл наалдах нь цаанаа л нэг сайхан, тэр их инээмсэглэлийн цуглуулга миний төрсөн өдрөөр таарч байгаа болоод ч тэрүү сэтгэл нэг л их баян... 
33 жилийн өмнө аав ээж минь охинтой боллоо гэж баярлаад ёстой уйлах инээх зэрэгцсэн өдөр тохиож байсан гэдэг юм. Магад тэр өдрийг амьдрал хүртэл санагалзсан нь энэ биз. 

Энэ жилийн хувьд төрсөн өдөрт би тэгтлээ их ач холбогдол өгөөгүй л дээ. Гэвч зөндөө олон, бүр бахархмаар олон найзууд надад байдгийг мэдрээд, тэд бүгд надад баярын мэнд хүргэсэн нь гайхалтай том бэлэг байлаа. Харцанд минь оч гялбуулж, царайд минь тасралтгүй үргэлжилсэн инээмсэглэл бэлэглэсэн найзууддаа баярлалаа. 

Уужимхан сайхан амьсгал аваад өвөл дуусч, хавар ирснийг тэмдэглэж өөдрөг гэгч нь инээмсэглэж урагш алхая даа. 

Төрсөн өдрийн мэнд хүргье Мөөгий :)

2 comments:

soulmate said...

дахиад л мэнд хөөрхөнөө

чамайг гэсэн сэтгэлийнхээ хэрээр цаг зав гаргаж гоё бэлэг бэлдэж чадсангүй уучлаарай. чамаасаа хичнээн гоё бэлэг авлаа даа. гэтэл би.
урагшгүй ухаангүй хоёр нь дэндээд байгаа муу найзыгаа уучлаарай. төрсөн өдрөөс бусад жирийн өдрүүдэд ч гэсэн баярлуулах шанс өдөр болгон байгаам чинь гэж өөрийгөө тайвшруулаад л сууж байна.

өчигдөр чи минь хөөрхөн харагдаж байсан, хааяа нэг тэр зүглүү харц шидэх нь хүртэл эгдүүтэй.

чамдаа сайн сайхан бүхнийг хүсье. Тэр зүгээс дутсан харц, халамж, хайр, сэтгэл бүхнийг хэд давуу өгөх өөр зүгийн хэн нэгэн удахгүй ирнэ гэдэгт итгэжаагаа...

Хайртай шүү...

Single_Leaf said...

Баярлалаа найз минь.
Дэргэд байгаа чинь л хамгийн том бэлэг шүү дээ. Өдөр бүр миний найзууд хажууд минь, сэтгэлд минь, бодолд минь оршиж байнаа гэдэг ямар том, агуу бэлэг гээч :)

Харахгүй гэж хичээсэн л юмсан. Хэхэ чадаагүй юу?
Хэн нэгнээс халамж эрэхээсээ урьтаад өөрийнхөө дотоодыг маш сайн ойлгож шийдэх хэрэгтэй юм шиг байна.
Хайртай шүү чамдаа :)