Feb 13, 2012

Хоромхон зуурт зүүдэллээ би
Хойд насаа л хайгаад байх шиг
Хоёр нүд зогсоо зайгүй гүйлгэнэн эргэлдэвч
Хий хоосноос юу ч үгүй л шогшуулан буцна



Булан л тойрчихвол сэтгэл амраад
Бүлээхэн хайр тосоод авах мэт яарна
Банзлын хормойг туштал алхавч
Бодолтой минь эсрэгцээд булан зугтаана



Бодол минь буланг мөшгин хөөгөөд
Булан бодлоос минь мяралзан зугтсаар
Даруй таван хором асар завгүй өнгөрчээ
Даанч би ядраад байна... Дараа үргэлжлүүлье дээ....

2 comments:

soulmate said...

urt yumshig murtluu boginohon zuud baijee. zuud sonin shuu. chinii setgel sanaa tiimerhuu bgaan baihdaa esvel bie ni yadraa yu

SL said...

огтоос зүүдээ санадаггүй юм шиг мөртөө хааяа хааяа нээх их утга учиргүй юм зүүдлээд, тэрийгээ тодоос тод санаад байдын. Хачин