Sep 1, 2011

...

9 сарын 1. 
Энэ өдөрт бэлтгэж жил бүрийн 8 сарын 31-нд зуслангаас бууцгааж, хотынхоо байранд бужигнаад л... платье, форм, трико үсний боолт, зүүлт, цүнх, алчуур, дэвтэр ном, үзэг харандаа гээд л нийгэмших үе шат бүхэнд хэрэгтэй, хэрэгцээтэй гэж үзсэн эд зүйлсийн нэрс аманд дэндүү ойрхон оршиж, хэлэгдсээр өдөр дуусч, өнөөх л хамаг бүхний эхлэл мэт 9 сарын 1 болж бужигнаан, бэлтгэлд төгсгөл тавигдана. 
Энэ жилийн хувьд ч онцын ялгаа байсангүй. Бэлтгэл хийгддэгээрээ хийгдэж, өдөр өнгөрдөгөөрөө өнгөрч, өглөө болдгоороо л боллоо. Том охин өглөө эрт сэрээд л, сургуулийн нээлтэнд явна гэж байсан боловч, бэлэн ам, шалдан гуя гэгч нь болж, унтах нойр, дулаахан хэвтэр нь илүү үнэтэй санагдсан бололтой сэрсэнгүй. Багыгаа хувцаслаад л, гэрээс гарах гэж байтал том охин өндийж харсанаа "Чи ээжтэй явах гэж байгаа юм уу?" гэж дүүгээсээ асуугаад "Тийм" гэсэн хариултынх нь араас "гэхдээ дуун дээр ээжтэйгээ хамт явдаггүй л юм байлээ шдээ..." гэж хэлсэн. 
Үнэндээ голруу ямар нэг зүйл хатгана гэдгийг өнөөдөр өглөө л мэдэрсэн. Үрдээ гомдоод би хаа холдох вэ дээ. Гэхдээ л ээжээсээ өөр дагуулаад явах хүнгүй гэдгийгээ мэдсээр байж тэгэж хэлэх ухаан хаанаасаа гаргаад байгааг нь гайхсан... Өөр хэн нэгэнтэй явахыг хүссэн сэтгэлийг нь би гүйцэлдүүлж чадахгүйгээс хойш... 
"Миний охин өөр хэнтэй явах гэсэн юм бэ?" гэсэн асуултанд минь хэн ч хариулсангүй. өчүүхэн сэтгэл зүрх минь эмзэглэсэн гэдгийг гэрт байгаа хүмүүс анзаарсан ч юм уу, мэдэрсэн ч юмуу би мэдэхгүй... ямар ч л байсан би өөрөө мэдэрсэн....

Энэ жил нэг нь, ирэх жил бүр 2-лаа нийлээд ингэж асуух эсэхийг нь би мэдэхгүй шүү дээ. Би ширэн нүүр захиалмаар байна.... 

10 comments:

baidag l negen said...

za yahavde huuhed ynz buriin yum yrij l baidag shdee balchir yumdaa chaavaas uhaan suuj setgel n duureed ireheeree ene baitugai chamaig jargaanaa ohin chin

baidag l negen said...

ene baitugaig n martuulj chamaig jargaanaa ohin chin

Single_Leaf said...

би итгэдэг :)

Ухна унасан баатар said...

эгч минь баяр гунигийн аль алийг нь авчрах үртэй байгаадаа та азтай, цор ганцаараа байсан бол яана

Light said...

хүүхдийн юу ч бодолгүй хэлсэн гэнэхэн үг байнаа. гомдох хэрэггүй. хүүхэд ухаан суугаад ирэхээрээ ээжийгээ хайрлана.

Single_Leaf said...

гомдол тайлагдчихсөөн. үнэндээ гомдол ч биш, бүүр өчүүхэн бодол л байсан юм шиг байна.

Юки said...

Уучлааарай ФБ

Single_Leaf said...

зүгээршд :D

Heaven said...

нээрээ л ээжтэйгээ явдаггүйн байналээшдээ. би бүр дуулж үзсэн.

Гандирс said...

Нээрээ Баяр гуниг бэлэглэх үртэй байна гэдэг л чи азтай. Аз жаргал хүсий