Apr 5, 2011

Залхалт

Дотор минь шуурга дэгдээд л, дэгдээл д...  Гэхдээ  түүнийг ил гаргаж, дэмийрүүлэхгүйн тулд би дэндүү ихээр тэвчиж байгаа. Хавсарганд дайгдсан нарийн ширхэгтэй шороо тоос толгойтой гэзгэнд минь яаж шигэж, нүүрний минь хаа нэгтээ тодорч тогтсон үрчлээсний завсраар хэрхэн хургаж байгааг мэдрэх тусам би улам л галзуурмаар... 
Бүх зүйлсээс залхдаг тэр л үе ирчихэж. Тиймдээ ч хавраас илүү намрыг би хайрладаг байх. Намар дандаа л сайхан байдаг гэж хэлж чадахгүй ч гэлээ, нэг л налайсан сайхан тайван байдаг. Уур бухимдал, бачимдал хүртэл тайван байдаг. Сэтгэлийн гүнээс цуурайтаж байгаа хашгираан хүртэл цаанаа л нэг тайван байдагсан.  
Хавраас бусад аль ч үед  эхлүүлсэн аливаа үйлийнхээ бурууг, ямар тэнэг шийвэр байсныг хавар болохоор л мэдрээд байх юм. Тэр бачуурал бухимдал дотроос минь өрвөлзөж, өндийгөөд "Чи дэндүү, бүр арай дэндүү буруу зүйл хийгээд байна шүү дээ" гээд л өдөр шөнийн алинд нь ч байсан цаг хамаарахгүй үглээд, тархируу минь хэрцгийгээр чичиж, хэнгэрэгний минь амсар дээр хахирган салхи шиг шивэгнээд, хамаг биеэр минь нэг чарлаад эхлэх юм. 
Энэ л үед би бүх зүйлсээс залхдаг... Амьсгалахаас, аньсагаа нээхээс, амаа хөдөлгөөд ярихаас, толгойгоо үл ялиг гилжийлгээд сонсохоос... бодохоос, бодохгүй суухаас, буруу харж унтахаас, босож суугаад ус уухаас... болох болохгүйг түүж идэхээс, бусдыг харж залхахаас хүртэл залхдаг...
Нэг л хэвийн амьдрал намайг жинхэнэ утгаар нь алж байна.   Хүссэн хүсээгүй яг л нэг зүйлс давтагдана. Нэг хоёр цаг байтугай нэлээн хэдэн өдрийн наана цаана нь огтоос хамаагүй... ямар ч л байсан болдог цагтаа болно... нэг хэвийн хугацаагаар үргэлжилнэ... Яг л бурханаас эмэгтэй хүнд зориулан бэлэглэсэн хувь тавилан шиг л...

Бүх зүйлийг нэг л үгээр хэлмээр... Залхмаар.....


7 comments:

... Shake ... said...

Яаагаад ч юм хавар ... Яаамаар ч үгүй болдог ...

Single_Leaf said...

яг үнэн...

Heaven said...

Yasiimbdee naiz min'.Yamar ch bodolgui l baihgui yu, tegvel arai hungun baih bailgui dee. Aav min' Burhan bolohod l iimerhuu medremj turj baisan.

www.gegeen.com said...

hehe, hunii setgel ch bas jiliin 4 uliral shig soligdoh yum daa

Single_Leaf said...

хэхэ магадгүй эмэгтэй хүнээс болоод жил 4 удаа солигддог болчихсон ч юм билүү....

April said...

яагаад ч юм энэ бичлэгийг нь чинь уншсан чинь хоёулаагийн цагаан хоол идэнгээ чалчиж байсан санагдчихлаа. Чиний одоогийн байдал биш тэр л өдрийн цоглог төрх нүдэнд үзэгдээд байх юм. Одоо үе сэтгэлд чинь таалагдахгүй бйавал цаг хугацааны машинд суусан мэт өнгөрсөн лүү эсвэл ирээдүй лүү, өөрийг чинь жаргалтай санагдуулах тэр мөч рүү түр аялвал яасийн бэ...
яг үнэндээ бодит байдал биш хүний сэтгэл л бүхнийг өнгөлж бас бүдэгрүүлж томруулж бас жижигрүүлдэг шүү дээ. хайртай шүү найздаа.

Single_Leaf said...

Тэр өдөр ч сайхан байсан шүү. Гэхдээ бүх зүйл дан ганц бодит байдлаас биш, бас миний бодол санаанаас болоод байнаа. Зүгээр л орхичих гэж өөртэйгээ яриад яриад дийлэхгүй байна уу эсвэл дийлье гэж хүчлэхгүй байна уу мэдэхгүй л байна.
Хаварт би үнэнгээсээ дургүйм байнаа