Apr 30, 2010

хүлээс

Намрыг би хичнээн хүлээлээ гээд
Навчсаар үер буух биш дээ... над дээр....
Намайг чи хайрлалаа гээд
Намуухан дөлгөөхнөөр инээмсэглэх биш дээ би....

Хүлээсийн орчлонд хүлээхээс өөрийг чадахгүйдээ бачуурч
Хүрэн тоостой дэлхийд алхахаас өөр сонголт үгүй надад
Хүний хүүд инээмсэглэл бэлэглэх бэнчин хүрэхгүйдээ л
Хүйтэн хөндий сэтгэлдээ цуурай хадааж мушилзах л....

Apr 26, 2010

гэнэт л...

Шанаа тулаад ширтээд сууя гэтэл 
Шанхны минь сэвлэг үргэх шиг......
Шилэн хаалга савлаад хаагдахад 
Ширгэсэн сэтгэлийн минь хөрс хагарах шиг...

Apr 25, 2010

Танил....


Таван жилийн өмнөхдөө очсон шөнө
Танил мөртөө танихгүй үнэр
Таван үгний зөрөө танихгүй танил
Таван зүйлийн зөрүү таньдаг танил....

Таньдаг мөртөө танихгүй байсан 
Танил минь...

Apr 20, 2010

Заримдаг бодол-III

Санаандгүйхэн санаа алдахад минь 
Салхин хурд хүч нэмэх шиг
Санааны минь буланд орших түүний дүр сэргэх шиг
Сэрэл мэдрэмжид минь хүрэн алдрах шиг....

Байсхийн бодлогоширох харц минь нойрсоход
Бараан үүлсийн эрч нэмэгдэн хур цуглуулах шиг
Бодлын минь үзүүрт хорогдсон түүний хоолой хангинах шиг
Бүдэг хүслийн минь дөл сүүмэлзэх шиг....

Apr 6, 2010

Гэнэт...


Бодлын булангаас үг шуурахаа байж
Буцаад ирэхгүй цаг хугацаа сэтгэлд ширгэнэ

Борог өвсний буланд цухуйх нялх ногооны хашгираан зүрх өвтгөнө

Зүүдэнд минь хар дарах өдрүүд дуусаад
Зүрхэнд минь дэндүү амар амгалан бас аниргүй ноёлчихож
Зүгээр л хэн нэгний харцанд тодрох аялгуунд атаархана...

Өглөөний нар өдөр бүрт адил мандаад
Өнө холоос эртний амраг ч үл дурсана...
Өөрөөсөө хүртэл залхах би...өөрийгөө үзэн ядна....