Apr 6, 2010

Гэнэт...


Бодлын булангаас үг шуурахаа байж
Буцаад ирэхгүй цаг хугацаа сэтгэлд ширгэнэ

Борог өвсний буланд цухуйх нялх ногооны хашгираан зүрх өвтгөнө

Зүүдэнд минь хар дарах өдрүүд дуусаад
Зүрхэнд минь дэндүү амар амгалан бас аниргүй ноёлчихож
Зүгээр л хэн нэгний харцанд тодрох аялгуунд атаархана...

Өглөөний нар өдөр бүрт адил мандаад
Өнө холоос эртний амраг ч үл дурсана...
Өөрөөсөө хүртэл залхах би...өөрийгөө үзэн ядна....

3 comments:

Уйгаржин said...

Өглөө нар өдөр бүр адил манддагч Шинэ өдрийг дагуулан мандлаг
Энэ өнөөдөр өнө холоос эртний амраг ч үл дурсах ч
Өөр нэг өдөр өөрөөс чинь өөрийг бүү бодог
Өөрөөсөө хүртэл залхах өөрийгөө үзэн яднах нэг өдөр байв ч
Өөрөөрөө бахархан өөртөө баярлах өдөр олон байнаа

soulmate said...

Өөрөөсөө хүртэл залхах би...өөрийгөө үзэн ядна....

өнөөдөр яг ийм өдөр байна sh*t

bugtgur said...

Сэтгэлээр уналт, өрөвдөлт, залхалт, атаархал, дахин залхалт, гунигт дурсамж, залхалт ... Товчилбол шүлэг чинь ийм болой, таамаглавал амьдрал чинь ийм л байгаа бололтой.

Үзгээр ташуу эсвэл босоо бичихийг гар мэдэх адил сэтгэлийг өөд нь эсвэл уруу нь явуулахыг толгой чинь л шийддэг тул өөртөө таалагдах амьдралыг эрхэм анд та л бий болгохыг эдүгээ нэг удаа сануулнам.