Mar 13, 2010

Шувуу...

Эмэгтэй тавилангийн үүд нээгдэхэд
Эрэмгий далавч минь тасраад үлдчихсэн
Би шувуу байсан....

Ээж байх үүрэг хүлээхдээ
Эрээн сөд минь гуужаад уначихсан
Би шувуу байж..





3 comments:

soulmate said...

тийм шүү

ээж болохдоо үрдээ өөрийнхөө амьдралыг тасдаад өгчихсөн... одоо түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй...

намайг гэж итгээд ирсэн үрийнхээ төлөө хамаг бүхнээ зориулахгүй ч байхын аргагүй...

хойд насандаа эрэгтэй хүн болж төрнөө :р

SL said...

Бүсгүйн заяа
Бүгээн орчлонг гийгүүлэх туяа...
Ээмэгтэй тавилан
Эрээн амьдралыг зөөллөх гэгээ...

Enbos said...

Энэ шүлэг чинь хамгийн их таалагдлаа...