Ухааны уран дууч шувуухай
Урт хугацааны аянд алсад жигүүр татаад
Уйладаггүй гэвч бас уярдаггүй тэр л сэтгэлийг минь
Урд байрны буланд ганцааранг нь үлдээгээд дэвэн одож л
Хавраар буцаад намраар л ирдэг тэр шувуу
Халуун зунаар бүр дэндүү алсад дайжчихдаг
Харин би шанаа тулан харуулдан хүлээж
Хачин ихээр зүс гундаж, үг мохдог л...
3 comments:
Хавраар буцаад намраар л ирдэг мэдсээр байж шанаа тулан харуулдан хүлээж яахнав 3хан сар :-p
Тэр шувуудыг дурлал гэдэг даллуураар даллаад байхаар зун ч хамаагүй хүрээд ирдэг гэлцэнэ
Даллуураа түр зээлээч...
Post a Comment