Хэн нэгэн гараас минь чанга гэгч нь атгаад, намайг дагуулаад гүйгээд л байх юм. Хаашаа ч юм мэдэхгүй. Гүйгээд л........ гүйгээд л....
Эргэж хараад, хэнд, юунд хөөгдөөд байгаагаа мэдэх гэж оролдох нь байтугай хэнд тэгтлээ чирэгдээд байгаагаа ч мэдэх боломжгүй.....Хүзүү хөдлөхгүй юм. Яг л эгц чигээрээ хараад л гүйгээд байхад зориулагдчихсан юм шиг...
Нүдээ ч анивчихгүй... юу ч сонсохгүй... урд зурайх цардмал замаас өөр юу ч харагдахгүй....
Хэнийг нь мэдэхгүйгээс хойш хөтлөгч л гэе дээ... Чиглүүлэгч ч гэх үү.... хэнийг нь ч мэдэхгүй хэрнээ харанхуй бүрэнхий гудмаар хөтлөөд гүйх түүнд итгээд байх юм.
Шөнөжингөө л харанхуй гудамжаар хэн нэгнийг дагаж эсвэл хэн нэгэнд чирэгдэж гүйсэн болоод ч тэрүү өглөө хоёр хөл минь тэсэхийн аргагүй өвдөж байх л... Хэдийдээ ч гэртээ ирээд унтчихсан юм бүү мэд.. Хөтлөгчийнхөө царайг санахгүй юм... хааш нь яах гэж дагуулж гүйснийг ч ойлгохгүй юм....
Арга ч үгүй биз дээ. Би бодит амьдрал дээрээ хаашаа зүтгээд байгаа ч заримдаа ойлгохоо байчихдаг юм чинь... богино ч гэлээ бүтэн шөнийн зүүдэнд хаачих гэж байгаагаа яаж л мэдэх...
Байз байз.... хэсэг бусагхан зүйл санагдах чинь.... Замын хажуугийн гэрлийн шонгууд... гэвч гэрэлгүй... Дээхнэ үеийн хуучин байшингууд... цонхнууд нь харанхуй... нүдний буланд жирэлзээд л өнгөрөөд байх.. гэвч нэг л өөр зүйл... яах аргагүй л танил мэдрэмж... Гэнэтхэн гүйгээд эхлэхээр юуг ч анзаарахгүй байсан би энэ учир утгагүй гүйлтэндээ дасаж байгаа юм болуу... мэр сэр зүйлийг анзаараад л....
Хөтлөгчийн хурд саараад.... гэнэтхэн эргээд, царайгаа ч харуулах боломж үлдээлгүй зөөлөн ноосон цамцныхаа энгэрт нүүрийг минь наагаад, энгэртээ тэвэрчихлээ...
Тиймээ танил үнэр... бас танил зүрхний цохилт....

1 comment:
Шүлэглэл гэж зүйл үү гоё дуусдын байнаа Япон хүүхэлдэй үзэж байгаа юм шиг мэдэрэмж төрлөө дөө
Post a Comment