Урьд өдөр нь юу ч болоогүйм шиг өнөөдрийн энэ цэлмэг тэнгэрийг...
Яагаад ч юм сэтгэл нэг л хөнгөн. Жижкээн дөрвөлжин цүнх гартаа бариад, хальт савлаад л, богинохон юбка, намхаан ботинк өмсөөд жаахан охин шиг гүймээр.... /даанч надад зохихгүй л дээ. Гэхдээ л эмэгтэй юм болхоороо мөрөөдийлдөө кэкэкэкэ/
Тийм лийдэрийн даалгасан 30 хуудсыг өчдөр бүрэн хэмжээгээр нь дуусгаж хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр хийх ажилгүй болчлоо. Сайхан ч юм шиг. Захирал уул нь нэлээн ажил яриад байсан ч яг таг хугацаа нь товлогдоогүй болхоор түр хүлээж бай гэсэн. Тиймээс ажлын хугацаа товлогдож, толгой өөд төтөх завгүй кийбоордоо нүдэх хүртэлээ сайхан тааваараа л байж байхаас.
Дээхнэ Орифлээмийн хумсны тэжээлийн тос, бэхжүүлэгч лак 2 авсан. Дажгүймаа. Нэг л өнгө ороод. Төрсөний дараа амархан хугараад байдаг хумс маань гайгүй байгаа шүү ойрд. Долоо хоногтоо яаж ийж байгаад 2 удаа нүдээ анихаасаа өмнө янзлаад амжчих юм.
Зиак сайхан кофегоо зуурч уучаад, нэтээр жаахан хэсч, хүнүүсийн блог энэ тэр уншиж, сонин монин гарчиглий байз...
No comments:
Post a Comment