Хүүхэд өвдөхөөр л хамтран амьдардаг байсан залууд хандсан гомдол ундраад байх юм. Тэр олигтой байсан бол хүүхэд ингэж өвчин ороох ч билүү. Эсүүл би их өр нимгэн зөөлөн зантай эмэгтэйлиг, эхнэр байсан бол ..... эсүүл бүр эсрэгээр ийм дүгнэлт хийж болох талтай.
Өчдөр жижкэн өнхрүүш өндөр хэмтэй халуурч ухаан алдуулах дөхөв. Өнөөх л айхтар энтэровирус мирус нь гэж бодонгуут л зүрх салгалаад л байдаг хууч өвчин сэдрэвшд. Ажил мажлыг бол шууд л хаяад гэрлүүгээ гүйгээстэй. 40-с доош буудгүйдээ хэсэгтээ л... Эмч нь ирэв. Айхтар тууралт энэ тэр юм байхгүй байна. Хоолой нь улайсан байна. Гэхдээ энэ улайлт халуурахаар улайлт биш байна даа гэхийн. Хоолой хүзүүний булчирхайнууд нь томроод... бага сага ханиад, шуухинааны вирус л юм шиг байна. Энтэро мэнтэро ч биш байна. Гэхдээ антибиотик хэрэглэе. Ийм үед л жаахан ч гэсэн халдвар авуул тэгээл өнөөх вирус мирус чинь ороод ирнэ гэнээ. Салгалж чичрээд л эмийн санруу гүйгээл.. Бактокс авий гэсэн чинь тасарцаншд гээд байдгүйэээ хөөрхий. хүнүүс тийм ихээр нь хэрэглээд байгаамуу хаашаа юм. Хотын төв ч юм шиг захад амьдрахаар хэцүүмаа. Хүн амьтанд захиж махиж байж орой нь ашгүй эмтэй золгов. Унтахын алдад халуун бууж бяднуус бөөн баяр. Үүрээр хэсэг халуурсныг эс тооцуул өглөө гэхэд жижкэн өнхрүүш маань сэргэлэн бялзуухай шиг л жиргэж байваа гэж. Эмийг нь сайн ууж асаргаа халамж сайтай ээж байхгүй бол ч... Ээ бурхан минь муу юм холуур...
Муусайн хятадууд гэж нэг хараагаал... муу өөдгүй тэнэг усан толгойтой хамтран амьдрагч гэж нэг зүхээл.... аман дээрээ биш л дээ... дотроо л гомдож... зүхэж байлаа.
Ирээдүй хойчийн минь үргэлжлэл болсон эвий алаг бяцхан үрс минь өвдөж байхаар хэнд ч хэрэггүй болсон, мэдрэлийн ядаргаанд орсон над мэт нь өвджийгуул таарна. Муу хүн үхдэггүйн гэгчээр энэ муу өгөр бие нь тээд аягүй бол өвдкүйдээ цагаа тулахаар... хн...
No comments:
Post a Comment