2 ортой эмнэлэгийн нэгэн тасаг. Хүнд өвчтэй 2 эр хамт байна. Өрөөнд гэрэл тусгадаг ганцхан цонхтой бөгөөд хажуугийнх нь орон дээр хэвтдэг өвчтөнд уушигных нь шингэнийг гадагшлуулахын тулд өдөр бүр 1 цагийн турш өндийж суухыг зөвшөөрдөг байлаа. Харин нөгөө нь босож чадахгүй, бүхий л өдрийн турш дээш харан хэвтэнэ. Тэд хэдэн цагаарч хамаагүй өөрсдийн гэр бүл, эхнэр хүүхдүүд, ажил төрөл, цэргийн албанд байх үеийнхээ тухай эцэс төгсгөлгүй ярилцана.
Цонхны хажуугийн орны өвчтөнд өдөр бүр бүтэн нэг цагийн турш өндийж суух нь гадаа гудманд болж буй бүхнийг цонхоор харж, найздаа тайлбарлан хэлж өгөх боломжийг өгдөг байв. Харин найз нь бүтэн цагийн турш тэрхүү яриаг чагнан хэвтэж, гадна болж буй сайн сайхан бүхэн өөрийнх нь амьдралыг хүртэл гэрэлтүүлж, баяр баясгалантай болгож байгааг мэдэрнэ.
Эмнэлэгийн цонх цэцэрлэгрүү харсан бөгөөд дунд нь орших дөлгөөхөн нууранд нугас, хун шувуудтай зэрэгцэн хүүхдүүд өөрсдийн хийсэн бяцхан завиа хөвүүлэн тоглоно. Залуухан хосууд гар гараасаа хөтлөлцөн алхаж, өнгө өнгийн цэцэгс солонго мэт алаглана. Хөгшин мододын навчис цэцэрлэгийг чимж, цаахна талд нь их хотын бараа тодхон харагдана.
Цонхны хажуугийн эр энэ бүхнийг нэг бүрчлэн гайхалтай тайлбарлахад өрөөний нөгөө талд буй эр нүдээ аньж, тайлбарласан бүхнийг өөрөө харж буй мэт төсөөлдөг байлаа.
Нэгэн өдөр цонхны хажуугийн эр дэргэдүүр өнгөрөх баярт жагсаалыг харж байгаагаа тайлбарлав. Хэдийгээр жагсаалын дуу шуугиан, хөгжим хангинах нь сонсдоогүй ч гэлээ орон дээр хэвтэх эр нүдээ анин яг л өөрөө харж эсвэл дунд нь жагсаж байгаа мэт баяртай байлаа.
Өдөр хоногууд урсан өнгөрсөөр.
Нэгэн өглөө сувилагч савтай ус барьсаар өвчтнүүд дээр орж ирээд цонхны хажуугийн орны нүүрэндээ инээмсэглэл тодруулан аз жаргалтайгаар амар тайван нойрссоор энэ хорвоог орхисон өвчтний амьгүй болсон биеийг харлаа. Сувилагчийн царайд гуниг тодорч, эмнэлэгийн ажилтнуудыг дуудаж түүнийг өрөөнөөс авч явжээ.
Хэсэгхэн хугацааны дараа, хүмүүс ч тайвширч, өрөөндөө ганцаар үлдсэн эр сувилагчаас өөрийгөө цонхны хажуугийн орон дээр хэвтүүлэхийг гуйлаа. Сувилагч хүсэлтийг ёсоор болгож, түүнийг нөгөө орон дээр зөөж хэвтүүлэхэд илүү тухтай ч санагдаж байлаа. Сувилагч гарч, тэрээр өрөөндөө ганцаар үлдлээ.
Аажуухнаар, төвөгтэй гэгч нь хөдөлж, найзынхаа өнөөх л гайхалтай сайхан үйл явдлуудыг харж, өөрт нь тайлбарлаж өгдөг байсан цонхоор анх удаа өөрийн нүдээр харахаар тохойн дээрээ туллаа. Эцсийн эцэст түүнд өөрийн нүдээр бүхнийг харах цаг ирлээ. Алгуурхан хичээсээр өндийж, цонхруу эргэн харлаа.
Хоосон хана харагдав.
Өвчтөн сувилагчаас энэ орон дээр хэвтдэг байсан хүнд өвчтөй найз нь яагаад тэр бүх сайхан үйл явдлыг хараад, өөрт нь ярьдаг байсан тухай асуухад... Сувилагч хариуд нь тэрээр ханыг ч харж чадахгүй, хараагүй хүн байсан болохыг хэлээд “Магад тэр танд урам зориг өгөх гэж л тэр байх даа” гэв.
Өөрийнхөө байдлаас үл хамааран бусдыг аз жаргалтай болгох шиг гайхамшигтай зүйл үгүй. Зовлонгоо хуваалцахад хагас нь л нимгэрдэг бол баяр басгалангаа хуваалцахад хоёр дахин нэмэгддэг гэдэг. Хэрэв та бусад шиг баян байхыг хүсдэг бол хэн ч хэзээ ч мөнгөөр худалж авч чадахгүй өөрт байгаа тэр юм бүхнээ нэг тоолоод үзээрэй.
“Ирээдүйтэйгээ нүүр тулах нь өнгөрсөн бүхнээ хүчээр мартахад хүргэдэг”
No comments:
Post a Comment