Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг
Үй түмээрээ бужигнан
Үхэл амьдралтай тэмцэлдэн
Үймэлдэн гүйлдэж байна....
Сэтгэл минь....
Үнэн худал хоёрын завсар
Үйл учрал хоёрын дундуур
Үйж шиврэх бороо шиг л
Үерлэн асгарч байна ....
Бодол минь......
Үүлээ хураасан тэнгэр шиг
Бараантан дүнхийж
Бачууран цухалдаж
Үелзэн хотолзож байна
Санаа минь....
1 comment:
Ганц гэгээлэг шүлэг бичээч уйтгар гунигийн хатан хаан найрагч навч минь ээ
Post a Comment