Сэтгэлээс нахиалж, сэтгэлд хагдарна...
Хуй салхи хурыг дагуулж ирээд байх шиг санагддаг юм. Шороотой ч гэсэн монгол минь, монголын минь хавар сайхан. Та нар ийм их хогон дунд амьдарч байна шүү гэдгийг олон нийтэд үзүүлэх гэж хуй тийнхүү хамаг баастай цаасыг тэнгэрт нисгэж үзүүлдэг юм шиг.Та нар хөрсөн дээр минь ургасан хамаг цэцгийг талхалсан шүү гээд байгаль ээж уурандаа биднийг шороогоороо булдаг юм шиг.
Үргэлжилсэн олон өдрийн шороон шуурганы цаанаас өөрийн эрхгүй л чийг үнэртээд байх шиг... эсвэл миний хүсэл тэгтлээ их эмзэгшсийм болуу... Шороотой, хогтой ч Монгол минь сайхан. Байгаль эх биднээр дамжуулж бусдад сургааль айлдаад байгаа юм болов уу....Борооны ганцхан дусал тийм их чимээтэй байдаг гэж би мэдээгүй юм билээ...
Post a Comment
2 comments:
Хуй салхи хурыг дагуулж ирээд байх шиг санагддаг юм. Шороотой ч гэсэн монгол минь, монголын минь хавар сайхан. Та нар ийм их хогон дунд амьдарч байна шүү гэдгийг олон нийтэд үзүүлэх гэж хуй тийнхүү хамаг баастай цаасыг тэнгэрт нисгэж үзүүлдэг юм шиг.
Та нар хөрсөн дээр минь ургасан хамаг цэцгийг талхалсан шүү гээд байгаль ээж уурандаа биднийг шороогоороо булдаг юм шиг.
Үргэлжилсэн олон өдрийн шороон шуурганы цаанаас өөрийн эрхгүй л чийг үнэртээд байх шиг... эсвэл миний хүсэл тэгтлээ их эмзэгшсийм болуу...
Шороотой, хогтой ч Монгол минь сайхан. Байгаль эх биднээр дамжуулж бусдад сургааль айлдаад байгаа юм болов уу....
Борооны ганцхан дусал тийм их чимээтэй байдаг гэж би мэдээгүй юм билээ...
Post a Comment