Санаандгүй л би санаа алдаад
Салах л байсан хувь тавиландаа гоморхоно...
Санаанд минь хадагдаад үлдсэн түүний үнэрийг
Салхитай цуг хийсээгүйд нь бухимдана...
Цаг хугацааны эгшинд өөрийгөө би хүлэхдээ
Цаашдын амьдралаа төсөөлөн бодохгүйг хичээнэ...
Цугтаа байсан түүний зөөлөн үнэрийг
Цээжин тушаа үлдэж хоцорсонд нь тайвширна...
Чив чимээгүй уусан одсон үдшийн сүүдэр шиг
Чиний үнэр надаас бас үймэн зугтах шиг...
Чангаар шивнэж, чимээгүйхэн хашгирсан ч
Чинагш алхах чиний үнэр... тэртээ холд.....сайн яваарай....
10 comments:
их хэцүү үе шүү...
амьдрал дандаа л санаандгүй байхад эмзэг газар луу цохиж байдаг нэг бодлын өөдгүй ч гэмээр "тоглогч" доо... тэхдээ ийм цохилтын дараа хүн илүү хүчтэй илүү хэрсүү болоод босч ирдэг нь мундаг :)
тэхэд нэг ингэжийж билээ гээд дурсах үе удахгүй дөө...
үнэр гэснээс гадуур явж байгаад санаандгүй түрхдэг байсан үнэртэй устай нь "тааралдчихаад" дагаад явмаар санагдаж байлаа ккк
unertei us turhdeggui nad shig hunees bol bur sanagdah yum ch baihgui alga boloh n bna shuudee tegehdee hen negen namaig sanaj l baival goe l baihdaa tiimee
Нээрээ л гэнэт зөрөөд өнгөрсөн үнэр танил дотно, тарчлааж шаналгасан, мөрөөдөлд умбуулсан, дурсамжаар дулаацуулсан... ер бусын мэдрэмж төрүүлэх нь бий....
Үнэртэй уснаас гадна өөр бас нэг үнэр бий... тэр үнэр бол дахин давтагдашгүй...
үнэртэй ус, бас өөрийнх нь үнэр... тухайн үеийн мэдрэмж... нийлээд л нэг дурсамж болж хоцрох юм даа
гэснээс, хэн нэгэн өөрийг нь бодоод санаад байгааг хүн мэдэрдэг боловуу?
shono evgui gazar gantsaaraa yvhaar araas yum haraad dagaad baigaa yum shig sanagdaad baidagtai adilhan neg tiim nuruuruu zars geel huit orgiol baival sanaj baigaa n shuudee kkk
Хэн нэгэн өөрийг нь санаад, бодоод байгааг хүн мэдэрдэг гэж боддог...гэхдээ яг яаж гэдэг нь ...
aimaar shuleg baina shoo
blu
erchuud gedeg denduu hatuu
esvel emegteichuud hamgiin nimgen buhnees ch nimgen zuulun, heterhii tuyahan medremjtei ulsuud
Эрчүүдийг тийм айхтар хатуу хүмүүс гэж боддогддоггүймаа...
Эмэгтэйчүүд эмзэг мэдрэмтгий ч гэсэн... цагаа тулбал эрчүүдээс илүү хатуу хүмүүс... үгүй гэж үү?
Post a Comment