Jun 11, 2008

Эрэг дээр эргэлдэж буй элээ болой.... Дүхүү


Ойрд нэг бодол толгойноос салдаггүй. Тэрнийг би хоолонд уримаар санагдаад. Зүгээр л өдрийн хоол хамт идмээр... Хоол бол шалтаг л даа. Оройн цагаар биш. Өдрийн хоолны үеэр л... учир нь хугацаатайм чинь. Юу ч хэлэхгүйгээр, юу ч ярихгүйгээр зүгээр л царайг нь хармаар санагдаад. Яагаад ч юм бүү мэд. Тэрнийг хармаар байгаа ч юм уу өөрийгөө харуулмаар байгаа ч юм уу....
Энэ тухайгаа салааныхаа ахлагчид хэлтэл "Нэг бол түүнийг санасандаа хүртэл буулгаж аваад амьдар. Үгүй гэвэл өөрийгөө ч үр хүүхдээ ч битий харуул" гэсэн... Тэр тэгэж миний санаанд хүртэл бууж өгөх хүн биш л дээ. Өдий болтол үр хүүхдээ ч харахгүйгээр байж чадаж байгаа хүн бол юу гэж бууж өгөх вэ дээ.....
Харлаа эсүүл харагдлаа гэхэд яах уу... юу гэх бол... за за мэдкүүм даа ёстой эргэлзээ тээнэгэлзлийн дунд эргүүтэж байна....
Эрэг дээр элээ нь хэрээ галуу 2гүйгээр эргэлдэж байгаа болой Дүхүү ...

Jun 10, 2008

Ёстой жаргаж байваа....

Өнгөрөгч амралтын өдрөөр би жижкэн өнхрүүшхэнийхээ нэгэн саак эгдүүтэй зургийг авсан болой. Бичлэгтээ оруулъюу гэж бодсоноо больсон бөлгөө. Олон түмний хар цагаан хэл амнаас айсан болой. Ойлгоно гэж найдаж байгаа цаа чинь ДҮХҮҮ. /Лийф гишүүн 1 дэх удаагийн засалтаар оруулав. Зараа ахаас айсан ДҮХҮҮ/ 
Өнөөдөр миний цалин буув. Амьдралын хувь төөргөөр учирсан анд нөхөдтэйгээ хамт агуу жаргалыг эдлэж, өрцөн цаана минь нуугдсан өлсгөлөн хэдэн ходооднуудаа баярлуулж, өдөр бүр идээд байж чаддаггүй үнэтэй хоол нэгийг, өөрсөддөө зориулж худалдаж авч уудаггүй лаазтай кола нэгтэй хамт захиалж идэж уув. Айгууууу.... асар жаргалтай байваа гэж....
 
Даанч манай салааны ганц марковка үнэн гуниг хуралдуулж, санаа алдуулж орхисон. Эсрэг тэсрэгийн хууль хүмүүний амьдралд аалзны шүлс хэрсэн мэт нягт үйлчилдэг л энэ бөлгөө.

Нөхөр нь гэж нэг юм хүн хархад ишшшшшшшш энэ нэг амьтныг хөөрхий дөө.... няслаад унагачихмаар амьтан шив дээ гэмээр л юм байсан чинь.... хонины баг зүүсэн чоно байжээ хөөрхий... бид мэдсэнгүй. Салааны дайчин, хамгийн ариухан ангел маань ч тэр...Хэлэх ч үг алга. Суухаасаа өмнө салах бэлтгэлтэй байх гэдэг бидэнд ч бас өрөөлд ч асар хэрэгтэй үг ажээ.
Ард талд минь суудаг хамгаалагч ахын нүд компүүтрийн маань дэлгэцрүү хялам хялам хийгээд хэрэг алгаааа. Дардасны газрын даргын гатнуул болхоор хэцүүмаа.  Ямар монитороо элгэндээ нааж энгэртээ тэвэрч ирээд л нуултай нь биш... эсүүл 2 нүдийг нь хатгаа хаядым билүү....

Хувийнхаа блогийг ажлынхаа компүүтрээр хөтлөх гэж үнэн зовжийнаа. Хэхэхэх  Тэхдээ зовлонг жаргал болгож хувиргадаг шидэт зүйл байдаг ажгуу... Тэр бол  гатнуул ахыг өөр тийш нь ажилд зарж чвуулах бөлгөө. Хэхэхэхэхэ " Та энэ баримтыг тэрэнд өгчих тэхүү... та ингээд өг тэхүү... тэгээд өг тэхүүү....." гээл байхгүй хооронд нь амжиж кийбоордоо нүдэж дуусгах.   За за амжуулаад баахан л гунив, бас маазрав. Ирчлээ өнөөх чинь.... энэ удаагийн экспрэсс бичлэг ч өндөрлөж байгаа болой....ДҮХҮҮ. /Лийф гишүүн 1 дэх удаагийн засалтаар оруулав. Зараа ахаас айсан ДҮХҮҮ/ 

салалт гэхээр л ....

 
Урьд шөнийн орсон шиврээ бороон чимээ сэтгэлд минь хөнгөхөн гуниг нэмчихэж...
Энэ удаад өөрийнхөө төлөө биш амьдралын минь нэгээхэн хэсэг болсон найз нөхдийнхээ төлөө тээх сэтгэл минь намайг  гунглуулсан болой...

Хорвоо дэлхий болоод хүмүүний амьдрал яагаад ийм адармаатай байдаг юм болоо. Адал явдалтай бол бас нэг өөр. Адармаа гэдэг чинь үнэхээр л арцалдаантай тээд бас сэтгэл зүрх эмтлээд байх юм.  Хамгийн сайхан сэтгэлтэй, үргэлж хүний төлөө гэсэн уриатай, эмзэгхэн, турьхан нэгэнд яагаад адгийн муу хань таарна вэ?
1 Найз хүүхэн минь нөхрөөсөө салах шийд гаргаж... хэрвээ тэр залуу сайн хүн байсан бол битий салаарай миний найз гэж нэг удаа ч болов хэлмээр байвч хийсэн үйлдэл, гаргасан зангий нь сонсохоор сал, бушуу сал, бүр үхээд далд ороод өгөөсэй гэж өөрийн эрхгүй дотроо бодход хүрмээр... Энгүй сайхан сэтгэлтэй нэгэнд арай л хэтэрхий хань заяачихаж дээ.
 
Нэгэн анд бас л хөтлөлцөөд явдаг эр хүнээсээ салах болсон гэнэ ... гэхдээ энэ нь наанатай цаанатай... навчтай цэцэгтэй тохиолдол болтой.... үнэндээ юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй....
 
Үнэндээ эргэн тойронд гэр бүл салалт арай л хэтэрч байна. Эцэс сүүлд нь бараг чих болоод сэтгэл дөжирч ч байх шиг... Гэхдээ тэр бүх салалтын үр дүнд найз хүүхнүүд минь яг л над шиг шаналал, сэтгэлийн зовлонг амсана гэж бодхоор л өр өвдөөд байх юм...эрчүүд ч бас шаналийшд гэж үү...мэдээж хэрэг шаналах байх л дааа.... би үгүйсгээгүй. Магад би өөрөө салж байгаа болхоор тийм зүйлийг түлхүү олж сонсоод байгаамуу... за мэдкүүм да...
Бороон дусал сэтгэлд минь гуниг нэмэрлэмой.... аа гэхдээ хатсан биш норж буй сэтгэл юм болхоор хэзээ нэг өдөр нахиална чиг дэлбээлнэ чиг дүхүү...

Jun 6, 2008

Журмын блоггер нөхдөд илгээх талархал

Нээрээ эртээр Чамд Навчаа бичлэгийг уншаад нэг л сонин болсышд. Баярлаад ч байгаам шиг, Хөөрөөд ч байгаам шиг... тэгсэн хэрнээ бас далдхан түгшүүртэй. Хэхэхэ Саншайн надад анх хэлсийн. Чамд зориулсан бичлэг хийцэн байлээ гээд... Тэгэнгүүт л түгшээл алга болсон. Зүрх мүрх бол түг түг...
МББ минь мааааааааааш их баярлалаа.
Энэ завшааныг ашиглаад ер нь блогоор минь шагайдаг, уншдаг, дэмждэг, ойлгодог, сэтгэлийн дэм хайрладаг, гуниг гутрал, баяр хөөрийг минь хуваалцдаг,  энэ тэрүүгээр тэнэж, комментс бичүүлдэг, маазрах урам зоригийг цаг тутамд өгдөг Блогеррууддааа ээээээээмэр их баярлаж, талархаж явдагаа илэрхийлье. /Чухлаа, Саншайн, Ицми, Дэбдээхэй, Нууцхан хүсэл, Асура, Маралаа, Баяраа, Хайрын захиа, Зараа,  Тулах цэг,   Стоорми, Анимэ, Гантулгагээл.... гар өвдөөд өөр олон хүний нэрийг бичиж амжкүй нь/

Блогийн Ертөмцтэй ойртуулж өгсөн Бурхан болооч Лайс- даа бүүр их баярлалаа. Күйээээ их сайн бөөс байж билээ. Бурханы орноос үе үе эргэж ирээд байхыг бодуул их юмтай бөөс байсым шиг байлээ. Будда Есүс 2-той их найз байх л даа.   
Зиа тэгээд Увсан аймгийн Давсан суманд суугаа............. гээл амьсгаа авч байгаа л үргэлжлүүлээл унуул баларваа... хэхэхэх 

ТА НАРТААА ЗОРИУЛААД 

Jun 5, 2008

Аав аа ээж ээ..... Би....

Эрхэмсэг ноёд хатагтай, энгүй сайн анд нөхөд, эгэлгүй уран бичигч, эрдэм төгс блоогчид оо!
Өнөөх ганц ширхэг навч чинь тэнийсэн шүү гэж.... Хэ хэ хэ Халуун жин тавьж, хар нүүрс ууж, хэвлий орчмын хорт утааг гаргасаны үр дүнд хүн босоо тэнийж, хөл гар хөнгөн алхалж байна гэж... жаахан валиар юм биччих шиг боллоо гэж... за яахав үнэн л юм чинь. Хүн бүр л тэгдийм чинь...

Ойрд нүүдэлчин монгол шинжтэй амьдарч байгаа.Ажил тараад л хотын захад зуслан... Өглөө эрт хотын гэр.. тээд ажил... тараад зуслан өө нээрээ зуслангаас өмнө хоол унд, идэш ууш цуглуулаад .... нэг иймэрхүү цаг цагт л өөр газар байхымдаа.

Өчдөрийн зүүд санаад буугаад болдгүй ээ. Гэрээсээ орж юмнуудаа авах гэтэл шаал өөр болчихсон байх юм. Тавилга, эд хогшил, орчин тойрон гээл.... Өөрийн гэсэн эд хөрөнгөө хйгаад ч олсонгүй. Гэтэл өнөөх муу хамтран амьдрагч чинь харин бүр нэг бах нь ханасан байртай.. чи эндээс юу ч олохгүй дээ... одоо би өөрийнхөө санасанаар амьдрана гэчихсэн суужийсан.... тэрнээс цааш юм бүдэг бадаг баллуурдуулчиж... ер нь хүн зүүднийхээ тун өчүүхэн хэсгийг л санадаг гээл олон олон блог дээр бичээл байдаг юм билээ. Тэхээр өөр зүйл санахгүй байгаадаа нэг их гайхахгүй байгаа л даа.
Зааа тэгээл нэг зүүд зүүдлээл биз... тэрийг ер нь санаад ч яалтай... санахгүй байлаа ч хохиролтой биш.

Өчдөр орой унтахын алдад бүр инээд хүрээд. Газар хөдлөх гэж байна гээд л үймээд байсан хүмүүсийг бодоод байсан чинь бүүр элэг көшмөөр. Гол нь тэр үймээд байсан хүмүүсийн дийлэнх нь дандаа байд, нэгатив энэргийтэй хүмүүс байсан. Нэгдүгээрт тэд муу хүнүүс болхоор үхкүйшд. Хоёрт гэвүүл үхэхээ хүрүүл газар хөдлөөгүй байсан ч үхнэ. Онцгой байдлын газар хуралдаж байгаа сурагтай, ажил тарах болоогүй байхад л гэр бүлээ аваад хотоос гарах минь, газар хөдлөхөд л хотын байрандаа байхгүйм шүү гэж ирээд л үймэлдээд байсан гэжуагаа. Хөөрхийс байд, нэгатив ч гэсэн хүн л юм болхоор утсан чинээ улаан амь, ар гэрийнхнийгээ хамгаалий л гэж бодсон байх л дөө. Би лав нэг харсан чинь 23 цаг болжийсон. Газар хөдлөцийн болуу гэж гайхаад.... эсүүл миний мэдрэг чанар угаасаа муудчихсан болхоор аанзаараагүй өнгөрсөн байх л дөө.

Зиаг зиаг ганц ширхэг навчаар өчдөрийн байдлаар нэг иймэрхүү. Захирал жаахан ядарсан гэнэ. Ах нь өдөр 2 гээд очий шүү гэсэн болхоор санаа амар сэтгэл тавируун, хөл гар амралтын байдалтайгаар кийбоордоо нүдээл сууж байна. Өглөө арай гэж хотын байрандаа ирээл усан ордог баатар болсон чинь халуун ус тас... хичнээн уур хүрч үглэмээр байсан ч ганцаараа байсан болхоор хэндээ ч гэж уурлахав, үглэхэв. Кострууландаа ус халаах л арга зам байгаам чинь. Үүнээс дараах үйл явдал тун ойлгомжтой, тов тодорхой. нэг л их цэвэрхэн хүүхэн ажил дээрээ ирчихсан байгаам чинь тээ? Утас дугаруул эелдэг гэгч нь хариулаад л, хүн юм асуугуул мэддэг юм шиг туслаал.. би ч их хөнгөн шингэн байна дөө. Өө нээрээ Британийн миссд орж байгаа нэг хөөрхөн над шиг бондгор хүүхнийг хараад хичнээн хайр хүрвээ. Давхар бас өөрийгөө улам л хайрламаар санагдсан. Энэ чинь над шиг бондгор гээл ..... Хэ хэ хэ Өөр хэн намайг бондгороор минь магтах вэ дээ.

Зиак кофегоо ууж нээтээр дэмий тэнэдэг хэрэг.... 

Jun 4, 2008

Усны цистээрн.... худлаа худлаа хошин шогийн тоглолт

Нээх том ёонкостой усны цистээрн байдаг даа. За тэр ёонкос нь хоосон байлаа. Дотор нь чулуу эсүүл хүнд юм шидэхэд аймар нүргээд л, цуурайтаал дугардаг даа. Миний дотор яг л тийм хоосон шинжтэй байна. хэн нэгний хэлсэн үг чихэрэ минь орж, тархинд минь хүрч ойлгогдохдоо яг л тэгэж нүргэлээд байхын. Хог гэж... ямар нэг юм сонсмоор байхын. Сонсох гэхээр нүргэлээд байхын. Яг л 2 цангийн хооронд толгойгоо хавчуулчихсан юм шиг... хэхэх нээрээ тэгэж хавчуулуул яах бол.. шууд дүлийрнэ дээ. 2 нүд бол 22 юм шиг болоод хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг эргэлдээл.... толгой бөнжигнөөл... асар хошин шог харагдана даа.
Хүний бие хямрах нь нэг бол үнэхээр ямар нэг эд эрхтэн нь өвдөөд хямарч байгаа эсүүл сэтгэл санаа нь хямрахаар эд эрхтэнээрээ дамжуулан илэрхийлж байгаа аль эсүүл ажлаасаа чөлөө авахын тулд худлаа хэлж, хямруулж байгаа гэх мэт олон янз бөлгөө.
Манай ахын нэг найз байдын. Угаасаа бөгтөр. Залуу хүн байж бөгтийж, тахийж махийж ирээд л алхдаг. Яг л өвгөн хүн шиг. Гэтэл би ойрд тийм болчихлоо. Гэдэс дотор, ходоод модоод, нойр мойр булчирхай мулчирхай ч юм уу бүү мэд... Нэг баки гар хэвлийн хөндийд орчоод дотроос минь татаад байх шиг хүчтэй өвдөлт мэдрэгдээд байна. Гэдсээ татаж гуалиг харагдах биш бүр төмбийлгөж улам таальгүй харагдмаар санагдаад байхын. Балай юм. Сайхан сайхан хүүхнүүд шиг гуйлиг биш ч гэлээ, тэгтлээ саак бэлхүүстэй биш ч гэлээ бондгор гэдсээ жаахан ч болов тадаад л өөртөө саак харагддайг байсан чинь одоо юу вэ. Тахийсан, тээд дээр нь төмбөгөр гэдэстэй. хахаха Хог гэж. Хошин шиг харагджийгаа байхгүй юу. Юутай ч над шиг аймар амьтаныг тоож эмчилдэг хайртай хуурай ахруугаа л эрин үеийн мэдээллийн технологий ашиглаад л өвдөж байгаагаа дамжууллаа л даа. Но-шпа, мэзимпорт уугаад үз. Тэгээд бас элдэв юм бодож сэтгэлээ битий хямраагаад бай гэж хариу загнажийна. Би ер юу ч бодохгүй байгаа гэж аман дээрээ хэлж байсан ч тэр олон стрэсстэй бодлууд чинь толгойд чинь эргэлдээд л байгаа ш дээ л гэнэ. Би ч мөчөөгөө өгөхгүй хүн чулуу шиг хүнд сэтгэл гэж байх биш, би юм бодох завгүй байгаа гээл хэсэг үзэлцэж үзэлцэж дийлхээ байнгуут зөнгөөр нь за гээл орхилоо. Намайг дийлдэг гэхээр овоо гар байгааз. Хэхэхэх
Нээрээ мартсанаас манайх зуслан гараад. Том багагүй жаргах гэж байнаа. Яагаад ирээдүй цаг вэ гэж үү? Яагаад гэхээр байш дээ тээ. Яагаад гэхээр зуслангийн хаусандаа засвар хийгээд дуусах дөхөж байгаа. Тэхээр мөд удкүй дуусаад, хүн амьтан, хүүхэд нохойгүй баярлана гэсэн үг. Том өнхрүүш бол ааль хэдийнэ зуслангийн баагий. Өлсөхөөрөө эсүүл даарахаараа эсхүүл унтах болхоороо л орж ирнэ.  Бусад цагт бол нөү шүү дээ. "Өө ээж та ирциймүү. Би тоглоомоо авах гээл... Өө та надаа сандаал авчирсиймуу. Өмсчихиймуу. Таарчийшд. за гарлаа, гүйлээ...Дүүгийн таргийг идчих үү. Бантангаас нь надаа л даа. Засвар дуусахаар эмээтэй хичээлээ хийхжаагаашд. Хүрд цээжлүүлнэ гэсэн. Цүнхэнд чинь юу байгаан. Энэ хэнийнхийн? Таных юм уу дүүгийнх юм уу минийх юм уу? Өвөөгийн цалин буугаад, надтай хамт дэлгүүр яваад би ёстой шатааж өгсийшд." иймэрхүү ярианууд бол том өнхрүүшхэнийх" Хэхэхэ
Харин жижиг өнхрүүш бол ээж өглөө ажилдаа гараал явангуут эмээг дэглээстэй. Орой ирэнгүүд хушуугаа унжуулаад л эмээг ховлоостой. Хэлд орох арай л болоогүй байлтай. Яадын яадын гээл хэрэлдээстэй. Юм хэлэнгүүт өөдөөс ₮аадын аадын" гэж ирээл аялгуулан уянгалуулна. Загнангуут хоёр гаараараа чихээ дараад л, утас харангууд шүүрч авч чихэндээ бариад л...  Өглөө миний сэрүүлэгтэй цаг, өдөр миний  бодлын жижүүр, орой миний  инээд хөөр, шөнө бол цээжний хамтрагч. Хөгшин хар нохойгоо унахын гэнээ. Өнөөх нь зугтаачнаа яджийхад. Энэ л намайг зовоодын гээд андахгүй. Чимээнээр нь л шогшоод алга болно.
Халх голд хамт тулалдаж явсан, одоо ч амьдралын маань салшгүй хэсэг байсаар байгаа, цаашдаа ч хэвээрээн байх найзын маань хүүгийн буянаар жижиг өнхрүүш ч саак саак зүйл хэрэглэсэн шүү. Өчдөр хайчэйрийг нь авсан. Тэрэндээ дуртай байгааг. Хоол идэх эд нь их зугаатай байх шиг байгаан. Цонхоор хараад л, дураараа хөл гар нь савчаад л... налж хэвтээд л.. их энжой байнаа жижиг өнхрүүш нээрээ. Бүүр нэг эгдүү хүргэсэн амьтан болоод байгаан.
Зиак ажлын эгчийг гуйж эмэнд явуулсан. Иржийна. Эм надыг танихгүй байна. Арга ч үгүй биз. Би ямар тэдэнтэй танил болтлоо ууж байсан биш. Эм надыг хараад юу гэж бодож байгаа бол. ӨӨ хэдэн төгрөгөө үрэн байж аваад байсан чинь энэ нэг юм чинь эмэнд дургүй гар байна. Бушуухан ходоонд нь ороод эдгээчихье гэж байгаа болуу эсүүл энэ хошин шог гарын ахиад хэсэг ингэж явуулъя гэж байгаа болуу....
Ёоо ингээл тэнэг тэнэг стрээстэй бодлууд эргэлджийгааншд. Хн... ажлаа хийх минь гэтэл ажил байдгүй... амьдрал нээрээ л хошин мошин шог мог....

Jun 2, 2008

баярын тэмдэглэл

Баярын өдрүүд асар завгүй... гэхдээ л...

би хэн нэгнийг өөртөө зориулж биш өнхрүүшхэнүүддээ зориулж зөндөө хүлээсэн. Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж хүлээсэн.
Өөрийн хийсэн гэм буруугаасаа болоод хүүхдүүдийнхээ нүдрүү ч эгцэлж харж чадсангүй.

Магад тэр хүн хүүхдүүдтэйгээ тоглож наадаж, үнсэж эрхлүүлж, баярлуулж, үргэлж хамт байж болох л байсан. Гол буруутан нь би.

Магад алаг хөөрхөн үрс минь түүнтэй зүгээр л хамт байж хайр энэрэлийг нь мэдэрч болох л байсан. Гол буруутан нь би... Юуг ч мэдэхгүй, гэнэ цайлган үрсээ хараад ямар их өрөвдсөн бэ... тэнэг толгой юм даа би../үүнээс өөр олон зүйлийг илэрхийлмээр байвч... зүрх хүрэхгүй нь/

Өнөөдөр асар их уйтгар гуниг... зүгээр л бие организм маань уйтгарлахыг шаардаад байна.  хөнжлөөсөө ч цухуйлгүйгээр унтаад л баймаар...