Баярын өдрүүд асар завгүй... гэхдээ л...
би хэн нэгнийг өөртөө зориулж биш өнхрүүшхэнүүддээ зориулж зөндөө хүлээсэн. Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж хүлээсэн.
Өөрийн хийсэн гэм буруугаасаа болоод хүүхдүүдийнхээ нүдрүү ч эгцэлж харж чадсангүй.
Магад тэр хүн хүүхдүүдтэйгээ тоглож наадаж, үнсэж эрхлүүлж, баярлуулж, үргэлж хамт байж болох л байсан. Гол буруутан нь би.
Магад алаг хөөрхөн үрс минь түүнтэй зүгээр л хамт байж хайр энэрэлийг нь мэдэрч болох л байсан. Гол буруутан нь би... Юуг ч мэдэхгүй, гэнэ цайлган үрсээ хараад ямар их өрөвдсөн бэ... тэнэг толгой юм даа би../үүнээс өөр олон зүйлийг илэрхийлмээр байвч... зүрх хүрэхгүй нь/
Өнөөдөр асар их уйтгар гуниг... зүгээр л бие организм маань уйтгарлахыг шаардаад байна. хөнжлөөсөө ч цухуйлгүйгээр унтаад л баймаар...
No comments:
Post a Comment